Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа ШУТИС-ийн профессор, техникийн шинжлэх ухааны доктор, бясалгагч, яруу найрагч Гүррагчаагийн Лхагвааг урилаа.
Түүнийг дэлхий мэднэ. Ингэж хэлэхэд хэтийдсэн болохгүй. Учир нь тэрээр хүн, хүний хөгжлийн онол, бие махбодын энергийн хуулиуд, хоол зүйн онолын шинэчлэлийн үндэс, анагаах ухааны салбарт эмчилгээний технологийн шинэ чиглэлүүдийг бий болгосон гавьяатай.
Орой эхэлсэн үлгэр нь өглөө дуусдаг. Өвөөг маань нутаг усныхнаараа буухад морийг нь аргамжиж, хоол цайгаар дайлаад явуулдаггүй байсан гэдэг.
Доктор Г.Лхагваа нь “Хүнсний шингэн уургийг биотехнологийн аргаар холбож хатуу биед шилжүүлэх биотехнологийн арга” бүтээлээр Герман улсын патент, “Эсийн түвшинд хүрч үйлчлэх эрчим зохицуулалтын арга”, “Хүний эмчилгээний загварчлал” бүтээлээрээ Монгол Улсын патентын эрхийг эзэмшдэг.
Түүнчлэн “Хүний хөгжлийн онолын баримтлал”, “Хүний ангилал зүй”, “Хүний ерөнхий онол, “Махбодын энергийн хуулиуд” болон “Хүний хийгээд нийгмийн хөгжлийн шинэ концепц”, “Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл”, “Бие махбодын дотоод энергийг эмчилгээний зориулалтаар шилжүүлэн хувиргах зүй тогтол”, “Хүн өөрийгөө эмгүйгээр илааршуулах технологи”, “Хүнсний зохицуулах үйлчлэлийн онол” гэсэн шинжлэх ухааны нээлтүүд хийсэн манай улсын шилдэг эрдэмтдийн нэг юм.
Үүний учир түүнд Англи улсын Кэмбрижийн Намтар судлалын олон улсын төвөөс “2000 гарамгай сэхээтэн” медаль хүртээж, “XX зууны 2000 гарамгай сэхээтэн”ном болон АНУ-ын намтар судлалын институтийн “Дэлхийн шилдэг сэхээтэн” цувралд намтар нь нийтлэгдсэн байдаг.
-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд талархлаа илэрхийлье. Таныг Арын сайхан хангай нутгийн хүн гэдгийг мэдэх юм. Та нутаг ус, хүүхэд нас, өтгөс буурлуудынхаа талаар хуучлаач?
-Миний бага нас тухайн үеийн хүүхдүүдийн нэгэн адил Архангай аймгийн Цахир суманд хурга ишиг буруулж, мод чулуугаар тоглож л өнгөрч дээ. Өвгөд маань бүгд малчин хүмүүс байсан. Би аавынхаа аав ээжийг мэддэггүй юм. Биднийг ухаан ороход байгаагүй. Харин ээжийн аав Б.Санж гэж улсын сайн малчин, их үлгэрч хүн байсан.
Орой эхэлсэн үлгэр нь өглөө дуусдаг. Өвөөг маань нутаг усныхнаараа буухад морийг нь аргамжиж, хоол цайгаар дайлаад явуулдаггүй байсан гэдэг. Үлгэр яриулах гээд тэр шүү дээ. Хөгшин ээж Ц.Аюушжав маань урлаг соёлын өндөр мэдрэмжтэй, эрэмгий гэж жигтэйхэн, хэт гэмээр хөдөлмөрч хүн байсан. Эх хүүхдийг эндээлгүй эх барьж авдаг хүн байлаа.
-Та сургуульд хэдэн настай орж байсан бэ. Тухайн үед улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байсан байх?
-1955 оны зун манай суманд нэг гайхамшигтай юм болсон. Тэр бол мал нийгэмчлэл байлаа. Нутгийнхан маань мал ихтэй болохоор хүүхдүүдээ сургууль соёлын бараа харуулахгүй малчин болгохыг илүүд үздэг байсан юм. Нэг ёсондоо хүүхдийг малынхаа боол болгож байсан юм шүү.
Харин мал нийгэмчилснээр хүүхэд, залуус сургууль соёлын бараа харж, гадаад дотоодод сурч эрх чөлөөтэй болсон гэж боддог. Тиймээс би гайхамшиг гээд байгаа юм. Тэр намар би наймтай, дүү долоон настай нэгдүгээр ангид хамт орцгоосон. Хөгшин ээж маань сумын төвд биднийг харахаар ирсэнсэн. Намайг Лхагвасүрэн, дүүг Дамбасүрэн гэдэг байв. Гэтэл Норовсүрэн гэх багш маань “Та хоёрын нэр журналын хүснэгтэд багтахгүй байна, Лхагваа, Дамбаа болголоо” гэсэн юм. Тэгээд л Лхагваа болсон доо \инээв\.
-Хүний нэрийг тэгээд өөрчилчихдөг бас л дураараа байсан байна шүү. Эмээ сургуулийн хүүхдүүд харах ажлаа хэр сайн биелүүлж байв даа?
-Өө мундаг. Дүү бид хоёр нэгдүгээр ангиас уртын дуу дуулсан. Эмээгийн маань хийсэн ажил байгаа юм. Бас “Урлагийн хүмүүс сайхан шүдтэй байх ёстой” гээд хоршооноос хуурай оо авч өгч шүд угаалгана. Эм ууж чаддаггүй байсан би гэдэг хүн огиулаад л шүдээ угаадаг байж билээ.
-Та аравдугаар ангиа төгсөөд Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургуульд элсэн орсон байдаг. Мэргэжлээ төлөвлөөд сонгож байв уу?
-Юуных нь бодож төлөвлөх байх вэ дээ. Би анагаахын сургуульд орно гэтэл “Эмэгтэй хүүхэд авна, өөр хуваарь ав” гэсэн. Тэрийг нь сонирхсон ч үгүй. Тэгээд гараад иртэл манай сум руу явах машин таарлаа. Суучихлаа. Гэр орон, дүү нар, ээж аав, хэдэн адуугаа, нутгаа саначихсан байж дээ. Хоргоос 30 км яваад малын шүлхийний хориог давж чадалгүй нутгийн айлд гурав хонолоо. Айлд хонож сураагүй хүнд хэцүү санагдаад сургуулийн дотуур байрандаа эргээд ирсэн. Тэгсэн чинь дээд сургуулийн олон хуваарь буцах гэж байна.
Хөөрхий аав минь, хүний нутагт хүүгээ мордуулахдаа дотроо юу эсийг бодож байсан бол гэхээр одоо өрөвддөг юм.
Дулааны инженер, технологич энэ тэр гээд би байтугай багш нар маань ч учрыг нь ойлгохгүй, сонсож дуулаагүй мэргэжлүүд байна аа. “Гадаадын сургууль байна уу” гэсэн чинь ашгүй байж таарлаа. Тэгсэн чинь нэг багш “Ноднин Ринчиндоржийн \УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн том ах\ явсан сургууль биш үү” гэх нь тэр. Юуг нь ч мэдэлгүй “Наадахыг чинь авъя” гээд мэргэжлээ биш Ринчиндоржийг сонгочихсон юм \инээв\. Гэхдээ би алдаагүй ээ. Украины Одесс хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургуульд сурахаар болсон.
Ингээд гэрийнхээ барааг харж, гадаад явах болсноо, бүр долоо хоногийн дараа явах ёстойгоо палхийтэл нь хэлж аав ээжийгээ бачууруулсан даа. Аав маань намайг гаргаж өгөхөөр сумын төв рүү хамт явлаа. Замдаа ганц ч үг дуугараагүй . Хөөрхий аав минь, хүний нутагт хүүгээ мордуулахдаа дотроо юу эсийг бодож байсан бол гэхээр одоо өрөвддөг юм. Би бол “Олон эрэгтэй дүүтэй хүн, Орост явсан хүн архинд дурладаг гэж сонссон, тэрийг л амсахгүй юм шүү” гэж тэр үед дотроо хатуу шийдсэн. Түүндээ ч хүрсэн дээ.
-Таныг сургууль соёлоо төгсөөд ирэхийг аав тань харж чадсан уу?
-Харсан. Гэвч ажил амьдралаа төвхнүүлэх гэж зав зайгүй зүтгэж байсан он жилүүдэд, намайг 27-той байхад аав минь бурхны орондоо буцсан. Аав минь Ишингийн Гүррагчаа гэж дуу цөөнтэй, үг холтой, амьдралын нарийн ухаантай, сүрхий барилдаанч хүн байлаа. Шатар сайн тоглоно, лимбэ үлээнэ. Ер нь авьяастай хүн байсан. Аавынхаа ажил явдал дээр би “Хүний чадах сайн бүхэнд таныхаа нэрийг гаргана” гэж амласан. Айлын том хүүгийн хувьд үг хэлэх ёстой гэсэн томчуудын шаардлагаар хэлж байгаа юм. Гэхдээ тэр амлалт маань намайг өдий зэрэгтэй болгосон гэж боддог. Миний анхны яруу найргийн номоо чадан ядан гаргаж, Германд аспирантурт сурсан маань ч амлалтаас л болсон.
-Та ээжийнхээ тухай дурсвал?
-Ээж минь Санжийн Өлзийбадрах гэж жирийн малчин хүн байлаа. Тэгсэн хэрнээ уртын дуу, дуурь, бүжгэн жүжиг, драмын жүжиг, музей, уран зурагт дэндүү дуртай хүн байсан. Миний ээжид сонирхдоггүй урлагийн төрөл нэг ч байгаагүй. Тэгээд бүр чин зүрх сэтгэлээсээ, бүр гүнд нь орж сонирхоно. Өнөөг хүртэл надтай урлагийг тэгтлээ ойлгодог, бүр биширдэг сэхээтэнтэй ч таарч байгаагүй. Германд аспирантурт сурч байхад ээж маань ирж байлаа. Германд ганц очертой юм нь Земперийн дуурь бүжгийн театрын үзмэр байв. 2-3 жилийн өмнөөс билет нь дуусчихна. Миний хань Дүүриймаа бид хоёр ээжийгээ дагуулж явсан сан. Театрыг гаднаас нь ч болов харуулъя гээд очсон чинь азаар гурван тасалбар олдож ээждээ дуурь үзүүлж билээ.
-Та олон сайхан шүлгийн номтой. Тэр сайхан авьяас билэгт тань урлагийн өндөр мэдрэмжтэй гэр бүл нөлөөлжээ дээ?
-Тийм байх. Гурав, дөрөвдүгээр ангид байхад надаар Ц.Гайтав гуайн “Сүхбаатар”, “Чойбалсан” найраглалыг уншуулаад аав ээж, эмээ маань уйлдаг сан. Урлаг соёлыг таашааж, баясаж цэнгэдэг сонин хүмүүс байж дээ. Их сургуулийн гуравдугаар курсийн оюутан байхад миний хэдэн шүлэг “Утга зохиол” сонинд нийтлэгдэж байлаа. Бас миний “Сэргэлэн бага нас” шүлгэнд хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн ая хийсэн. Энэ дууг Монголын нэртэй дуучид бараг цөм дуулсан нь надад их урам өгсөн. Би ер нь их азтай хүн. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан багшийн шавь юм. Багш минь “Мөнхийн цагаан уул” нэртэй миний анхны шүлгийн номыг гаргаж өгсөн. Түүнээс хойш би “Хайрын ханасан уусмал”, “Хөтөлгөө морьтой эцэг”, “Газрын амьсгал”, “Цэцэг тоссон бүсгүй”, “Мөнхийн цагаан уул” гэсэн яруу найргийн ном, “Эх үрсийн дуулал”, “Дүүриймаа” зэрэг уран сайхны нийтлэлийн ном хэвлүүлжээ.
-Таны гэргийг их сайхан хүн байсан гэлцдэг. Та хоёр хэзээ, хаана танилцаж байв. Хэчнээн хүүхэдтэй билээ?
-Хань минь Балжиннямын Дүүриймаа гэж Увс нутгийн бүсгүй байлаа. Сургууль төгссөн жил бид хоёр Улаанбаатарын Мах, консервын комбинатад хуваарилагдаж очоод танилцсан. Гүн давхраатай дүрлэгэр том алаг нүд нь яг л энэ дэлхий шиг дүүрч эргэлдэж, тахимаа шүргэсэн урт өтгөн гэзэг, зургийн юм шиг хөмсөг, яралзсан тэгш цагаан шүд... Уянгалаг ухаалаг сэтгэл, яруу сэтгэмж, тансаг мэдрэмж, ур дүйн гайхамшиг, ая дуу айзам эгшиг... Ерөөс билэг авьяас тэгшхэн заяасан, ёстой л “Дарь эхийн бүрэлбаа” шиг бүсгүй байсан.
Бид нэг охин гурван хүүтэй, ёстой л үлгэрийн юм шиг амьдарч байлаа. Бид гэр бүлээрээ Дрезденийн алдарт уран зургийн галерейд аялж, Цвингер, Потсдамын Санссуси шилтгээнийг биширч, их цэцэрлэгт нь зугаалдаг. 800 настай Бад Добераны сүм, Штралзундын далайн музей, Будапештийн үндэсний галерей, Прагийн сүм (Храд)-д зочлон Ростокийн гэгээн Маригийн сүмд оргал хөгжмийн концерт сонирхоно. Эсвэл зурагтаар Бетховены IX симфонийг Лейпцигийн Курт Мазур удирдан тоглуулж байхад л сэтгэл ханаж хязгааргүй баяр хөөртэй байцгаадаг сан.
Би олон ч сайн шүлгээ ханьдаа зориулж бичсэн. 1988 онд ханьдаа зориулж бичсэн “Дүүриймаа” шүлэг маань тухайн үеийн залуучуудын унших дуртай шүлэг болсон байсан.
Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн нарын найрагчдын мэдрэмжтэй, содон шүлгүүдийг хуулж бичих дуртай. Яруу найргийн наадмыг идэвхийлэн үзэж сайхан шүлэг хүсэн хүлээдэг. Алдарт бүжигчин Галина Уланова, Анна Павлова нарыг бүр багаасаа биширч, Чайковскийн “Хунт нуур”-ыг шүтэж, вальсын хаан Штраус, Вундеркинд Моцарт, Шуман, Брамсын тухай киноноос хүний амьдралын дээд утга учрыг мэдэрдэг.
Ж.Чулууны вальсын аялгуунд уярч, 23-хан насандаа байгалийн зургийн гайхамшгийг бүтээсэн Васильевыг өрөвдөж, сохор, дүлий мөртлөө дэлхийн хөгжмийг зуун зуунаар хаанчилсан Бах, Бетховенд сүсэглэж, их Да Винчийн “Моно Лиза”, Рафаэлийн “Сикстинийн дагина”-ыг шүтэж явсан юм.
Бид уран зургийн номыг тухлан сууж хамт үзэж хамт баясах дуртай, их наргианч, уянгалаг сайхан сафрон хоолойтой, орчин үеийн шалдир булдир дуу мэтийг тоож аялахгүй. Түрүү үеийн зохиолын хийгээд мартагдсан ардын дууг сайхан дуулж, гитар сайхан тоглоно. Мөн шанздана. Ятга тоглоно. Ямар ч бүжгийг сайхан хийдэг. Уран гэж жигтэйхэн хүн байсан даа. Би олон ч сайн шүлгээ ханьдаа зориулж бичсэн. 1988 онд ханьдаа зориулж бичсэн “Дүүриймаа” шүлэг маань тухайн үеийн залуучуудын унших дуртай шүлэг болсон байсан.
...Хормойдоо өлгийдсэн тогоруун сүүдэр - чи
Хорьхон насандаа би яасан ч их олз олоо вэ
Хотондоо хотлуулсан цагаахан хун - чи
Хорвоо надад ямар ч их аз хайрлаа вэ... гэж.
-Сайхан хань тань хорвоогоос одож, өр өмөрч явсан тэр хүнд хэцүү үеийг даван туулах ямар их хэцүү байсан бол?
-Амьдрал гээч энэ тоглоомыг яажшуухан нэг дуусгана даа гэж бодох цагтай тулна гэж зүүдлээгүй л явсан. Ханиасаа хойш хорвоо дэлхийг онож гишгэх ч хэцүү байлаа. Тас харанхуй өдрүүдэд гар хумилгүй түүндээ зориулан уран зохиолын, шинжлэх ухааны бүтээлүүдээ хийсээр л суусан. Гурван том маань нас биед хүрч, бага хүү маань таван настай байлаа. Шинжлэх ухааны нээлтүүдээ тэр цагаас л ханийнхаа нэрээр нэрлэсэн дээ.
-Яриагаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч ид хийж бүтээж явсан үеэр үргэлжлүүлье. Таны хувьд улсын үйлдвэр, яам тамгын газар, дипломат алба, их, дээд сургууль гээд үргэлж л хариуцлагатай ажлыг нэр төртэй хийж явсан байдаг юм байна лээ?
-1970 онд Украин улсын Одесс хотын Ломоносовын нэрэмжит Технологийн дээд сургууль төгсөж ирээд Мах, консервын комбинатад ажилласан. Комбинатын дарга Дорлигийн Дамдин хань бид хоёрын ажил, амьдралыг өөд татаж өгсөн анхны ачлалт дарга маань байлаа. Тэнд нэг жил ажиллаад Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яаманд томилолт авч ирсэн. Сайд Паавангийн Дамдин бол дэлхийн хэмжээний менежер, гайхамшигтай удирдагч, гүнзгий сэтгэгч, дэндүү гэмээр холын хараатай гарамгай удирдагчийн удирдлагад ажиллах аз таарсан. Бүх аймгийн хүнсний үйлдвэрүүд, хөнгөн хүнсний олон үйлдвэрийг шинээр байгуулсан.
Тэр үед улс орон даяар бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн ажил ид өрнөж байлаа. Сайд Ж.Дулмаа, Г.Найдан, Н.Дагвадорж, орлогч сайд Л.Лхагваа, Л.Дамдинсүрэн, Б.Жамьян, С.Цэвээн, институтийн захирал Б.Дашцэрэн гээд асар туршлагатай, асуудлыг шийдэх нь бахархмаар, шийдлийг олон хувилбараар авч үзэж тэр их ажлыг торохгүй удирдаж явуулдаг байлаа. Энэ их хүмүүсээс хир чинээгээрээ сурч, ажлын дөртэй болсон доо. Л.Дамдинсүрэнгээс би гурван удаа ажил хүлээн авч байлаа. Эдүгээ шинжлэх ухааны доктор, профессор, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Л.Дамдинсүрэн оюутан байхын л цоорхой төрсөн хүүхэд байсан.
Ажлын их туршлагатай, нөмөр нөөлөгтэй дарга С.Хажидсүрэн, Элчин сайд, шинжлэх ухааны доктор, өмөг түшигтэй, хүнлэг сайхан эр хүн Н.Жамц гээд аль сайхан хүмүүстэй аз таарч, гар нийлж ажиллав даа.
Ухаалаг, ховорхон удирдагч, том эрдэмтэн хүн. Би гэдэг хүн 1980 онд Герман улсын Дрезден хотын Техникийн их сургуульд техникийн ухааны доктор (Ph.D.)-ын зэрэг хамгаалж Хөнгөн, хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд ерөнхий инженер, дэд захирал, Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтэст хүнсний аж үйлдвэрийн асуудал хариуцан ажиллаж байгаад Герман улс дахь ЭСЯ-нд боловсролын хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар таван жил ажилласан. Д.Мужаан гэж Төв хорооны Аж үйлдвэрийн хэлтсийн эрхлэгч, тал бүрийн өндөр боловсролтой, хүн бүрт байдаггүй намуун дөлгөөн зантай, асуудалд маш няхуур ханддаг, хамт ажиллахад их нийцтэй, ухаалаг удирдагч байв.
Ажлын их туршлагатай, нөмөр нөөлөгтэй дарга С.Хажидсүрэн, Элчин сайд, шинжлэх ухааны доктор, өмөг түшигтэй, хүнлэг сайхан эр хүн Н.Жамц гээд аль сайхан хүмүүстэй аз таарч, гар нийлж ажиллав даа. Тэднээс сурч мэдсэн бүхнээ миний бие шинээр томилогдсон ажил бүрдээ нүүр улайхааргүй хэрэгжүүлж, хичээж ажиллаж байлаа.
Монгол Улсын Хүнсний үйлдвэрийн нэгтгэлийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Финляндын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Багануурт экспортын чиглэлтэй үйлдвэр байгуулж, инженер, техникийн ажилтан 30 хүнийг тэдний зардлаар сургаж байлаа. Тэр үед нэгтгэл анх удаа үйлдвэрүүдийнхээ бүтээгдэхүүнийг экспортод бие даан гаргасан. Бас үйлдвэрүүдийнхээ инженер, техникийн ажилтнуудыг Хятадын Засгийн газрын тэтгэлгээр туршлага судлуулахаар сургаж, үйлдвэрийн дарга, ерөнхий нягтлан бодогчдыг Герман-Франц-Италид мэргэжил дээшлүүлсэн нь бидэнд зах зээлийн баримжаатай болоход их тус болсон юм. Би ер нь их азтай хүн. Үргэлж л хүний сайнтай учирч явсан. Тухайн үед Сосорбурмаа, Ойдов, Лхагваа, Хаянхярваа, Сүхболд, Довдон, Лхачинбал гэсэн шилдэг инженерүүдтэй хамт ажиллаж байлаа.
-Та Монголдоо бас эрдмийн зэрэг цол хамгаалсан байдаг. Мөн ШУТИС-д багшилж олон сайхан шавьтай болсон байх?
-1998 онд Монгол Улсын Техникийн их сургуульд техникийн шинжлэх ухааны доктор (D.Sc.)-ын зэргийг Төрийн соёрхолт, гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, ОХУ-ын шинжлэх ухааны доктор, профессор, дэлхийн хэмжээний том нээлт хийсэн эрдэмтэн М.Амбага багшийнхаа удирдлагаар хамгаалсан. Багшийн маань ажлын хурд сэтгэлгээгээ гүйцдэг маш ховор хүн дээ.
Өнөөгийн шинжлэх ухааны бүх салбар оюун ухааны хязгаарт хүрч зогсчхоод байна. Энэ мухардлаас гарах ганц л арга зам бий нь ухамсрын хөгжил юм.
Миний хувьд 2002 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуульд профессороор ажилласан. Олон ч сайхан шавьтай болж, гадаад дотоодод, ажил амьдралын талбарт сурсан мэдсэнээ шавь нартаа зааж сургахыг хичээсэн. Шинжлэх ухааны докторын нэг, доктор (Ph.D.)-ын тав, магистрын 12 ажил удирдаж хамгаалуулсан. Одоо шинжлэх ухааны докторын хоёр, доктор (Ph.D.)-ын гурван ажлыг удирдаж байна. Шавь нарын маань ажлын хүрээнд олон сайхан нээлт хийсэн. Шинжлэх ухааны 11 ном, яруу найргийн тав, нийтлэлийн хоёр ном хэвлүүлжээ.
-Таны “Хүн өөрийгөө эмгүйгээр эмчлэх хийгээд бие даан хөгжүүлэх технологи”, “Хүний биед өндөр температур үүсгэх технологи”, “Бие махбодын дотоод энергийг эмчилгээний зориулалтаар шилжүүлэн хувиргах зүй тогтол” гэсэн томоохон нээлтүүд аль хэдийнээ амьдралд хэрэгжиж олон зуун хүн эдгэрч үр дүнг нь үзэж байгааг харахад мэдээж сайхан л байдаг байх?
-Бидний хувьд хүн өөрөө, хүний хөгжлийн асуудал цоо шинээр төсөөлөгдөж байгаатай холбогдон дан ганц эрүүл байлгах, эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй эсийг сэргээн засварлах, программчлахаас эхлээд ухамсрыг хөгжүүлэх, бүр гэгээрүүлэх хүртэл бүгдийг нэг дор хийж гүйцэтгэх тийм төгс цогц технологи байх ёстой. Шинэ хүний ийм асар өндөр шаардлагаар бидний судлаачид олон сайн технологийг аз таарч бий болгоод байна. Энэ цогц технологийн хүрээнд хавдар, цирроз, ясны ужиг өвчнөөс бусад өвчнийг 10 орчим эмчилгээгээр илааршуулахын хамт ухамсрыг зэрэг дээшлүүлэх боломжтой болсон юм.
-Хүний бие махбодын дотоод энергийг ашигтай ажилд хувиргах шинэ технологи, хүн өөрийгөө эмгүй эмчлэх таны нээлт монголчууд төдийгүй ямар ч шашин шүтлэг, хар, цагаан арьстай бай махан бие, цусан төрөлтэй хүн төрөлхтний хувьд үнэлж баршгүй нээлт болсон гэдгийг энэ нийгмийн сэхээрсэн шилдэг сэхээтнүүд гайхан биширч байна?
-Хүнийг 400 гаруй жил ганц биологийн систем, нүдэнд харагдаж байгаа физик биеийн хүрээнд үзсэн шинжлэх ухааны төөрөгдлийг залруулснаар энерги-биологийн систем болж өөрчлөгдөж байна.
Ухамсрыг хөгжүүлэх ганц арга бий нь бясалгал юм.
Энэ шалтгаанаар хүний Үндсэн хууль нь энергийн хууль, термодинамикийн, физикийн зэрэг байгалийн шинжлэх ухааны хуулиуд болж хувирч байна. Ийнхүү энергийг техникийн салбарт үйлдвэрлэх хүч болгон үр ашигтай ашиглаж байгаатай адилаар хүнийг эрүүл байлгах, эрүүлжүүлэхээс эхлээд ухамсрыг хөгжүүлэх хүртэлх өргөн цар хүрээтэй асуудлыг хүн өөрт нь нэгэнт өгөгдсөн дотоод нөөц бололцоонд түшиглэн шийдвэрлэх төгс цогц технологийг нээж практик хэрэглээнд нэвтрүүлээд байгаа.
-Та 2011-2019 оныг хүртэл бүтэн найман жил Хөвсгөл аймагт дияан бясалгалд суусан. Энэ урт хугацааны дияаны гол зорилго юу байв?
-Өнөөгийн шинжлэх ухааны бүх салбар оюун ухааны хязгаарт хүрч зогсчхоод байна. Энэ мухардлаас гарах ганц л арга зам бий нь ухамсрын хөгжил юм. Ухамсар бол оюун ухаанаас хэтийдсэн зүйл. Ухамсрыг хөгжүүлэх ганц арга бий нь бясалгал юм. Ингээд л бясалгах, мөн шинжлэх ухааны шинэ нээлтүүдийнхээ судалгаан дээр ажиллах гээд тэр сайхан нутагт хэсэг байлаа. Хотод байсан гурван өрөө байраа зараад хүүхдүүдийнхээ хамт их нүүдэл хийгээд явцгаасан даа.
-Таны хүүхдүүд ямар мэргэжил, боловсрол эзэмшсэн бэ?
-Хүүхдүүд маань дор бүрнээ боловсрол эзэмшицгээсэн. Дор бүрнээ 3-4 гадаад хэлтэй. Ухамсар, сүнслэг чанараа хөгжүүлэхэд санаа тавьдаг хүмүүс бий.
-Та дияанаас ирээд ганцхан жилийн дотор хэд хэдэн докторын ажил удирдахаас гадна таныг Төрийн соёрхолд нэр дэвшүүлээд байгаа “Карма” буюу үйлийн үрийн ном хэмээх Буддын гүн ухаан болон эртний гэгээнтэн мэргэдийн сургаал номлолыг орчин үеийн шинжлэх ухаанаар тайлсан дөрвөн боть орчин цагийн судрыг туурвисан байх юм. Нэг хүнд хэт ахадсан тэр их ажлын ачааллыг яаж давдаг юм бол гэж бодогдох юм?
-Хүн өөрийнхөө ухамсар, сэтгэлгээг хөгжүүлж чадвал хийж чадахгүй, олж нээж болохгүй зүйл гэж үгүй. Энэ дөрвөн боть ном бол шинжлэх ухаанаар тайлсан орчин цагийн судар гэлтэй. Судар гэхийн учир нь үнэн зөв мэдлэг гэсэн утгатай. Энэ дөрвөн ботид шинээр томьёолсон 100 гаруй хууль, мөрдлөг, теорем, тодорхойлолтууд багтсан. Энэ ярилцлагад ч хэлэгдээд байгаа шинжлэх ухааны 10 гаруй томоохон нээлт орсон байгаа.
-Энэ насны өндөрлөгөөс амьдралаа дүгнэж юу хэлэх бол?
-“Амьдрал сайхан шүү, сайхан” гэж шүлэглэсэн шиг аядуу таатай амьдарч байна. Хүүхдүүд, ач, зээгээ сэтгэл дүүрэн харсан шиг, ажил амьдралд нь санаа зовох юмгүй, өөрсдөө өндийж дээшлэхийг нь үзсэн шиг сэтгэл өег байна. Өөрийгөө шавхаад дуусч байна. Өөртөө талархалтайгаар энэ амьдралаас явах шалтгаан бас байна аа. Алдар нэр, албан тушаал хөөцөлдсөнгүй. Аливаад шунан унаж тусаж, атаа жөтөө өвөрлөж, хэн нэгэнтэй өрсөлдөж тэмцэлдэж явсангүй. Мөрөөрөө сажилж явахад бүх юм зөнгөөрөө зохирч байсанд талархдаг даа.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны эрдэм судлалын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Нэг насны амьдрал байтугай нэлээд хэдэн насны амьдралаа зориулаад ч барамгүй тийм олон бүтээл, нээлтүүдийг хэтэрхий даруухан энэ эрхэм хүн хийж чаджээ. Хүн төрөлхтөнд тустай гайхалтай шинжлэх ухааны нээлтүүдийг Монголдоо хав дараад байлгүй хүн төрөлхтний хүртээл болгохсон гэсэн чин хүсэл өөрийн эрхгүй төрж суулаа.
Д.Оюунсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин