Гүржийн парламентын байрны гадна сөрөг хүчний зохион байгуулж буй цуглаан зургаа хоног үргэлжилсний эцэст Ерөнхийлөгч Михаил Саакашвили орон даяар онцгой байдал тогтоов. Төрийн тэргүүнээ огцрохыг шаардсан сөрөг хүчний үйл ажиллагааг төр эргүүлэх оролдлого хэмээн үзэж, таслан зогсоохоор ийм арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Ерөнхий сайд Зураб Ногаидели лхагва гаригийн орой эхлээд мэдэгдэхдээ онцгой байдлын дэглэмийг зөвхөн нийслэлд 48 цагийн хугацаанд тогтооно гэсэн аж.
Гэвч пүрэв гаригт шилжих шөнө Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Эдийн засгийн хөгжлийн сайд Георгий Арвеладзе мэдэгдэл хийн, уг дэглэмийг 15 хүртэл хоногоор Гүржийн бүх нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлэх болсныг уламжлав. Онцгой байдал зарласан хугацаанд тус улсын олон нийтийн телевизээс бусад бүх телекомпани, радиостанц мэдээллийн нэвтрүүлгээ зогсооно гэж Г.Арвеладзе хэллээ.
Мөргөлдөөнд 500
хүн өртөв
Эрх баригчдын ийнхүү мэдэгдэхийн өмнө лхагва гаригт
Тбилисид Дотоод хэргийн яамны тусгай хүчний цэргүүд нулимс асгаруулагч хий,
усан буу, хаймран сум ашиглан жагсагчдыг хоёр удаа хүчээр тараасан байна. Үүний
улмаас 508 хүн ямар нэг хэлбэрээр хэлмэгджээ. Ганцхан хоногийн дотор Тбилисийн
эмнэлгүүдийг дүүргэсэн тэдгээр иргэдийн 414-т нь амбулаторийн тусламж үзүүлээд
гаргаж. Шархдаж, бэртсэн хүмүүсийн дунд хууль сахиулах байгууллагын 24 ажилтан
байна гэж Эрүүлийг хамгаалахын сайд Двид Ткешелашвили мэдээллээ.
“Имеди”-гийн амыг барилаа
Автомат буу агссан тусгай хүчнийхэн мөн өдөр бас сөрөг
хүчний телевизийн гол суваг “Имеди”-гийн байранд халдан, үйл ажиллагааг нь
зогсоожээ. “Имеди”-гийн бүх сэтгүүлчээс
гар утсыг нь хураагаад, гэр рүү нь тавьж явуулсан байна. 2002 онд байгуулагдсан
тус телевизийн үндэслэгч бөгөөд эзэн нь саяхныг хүртэл бизнесмэн Бадри Патаркацишвили
байсан. Тэрбээр долоо хоногийн өмнө телевизийнхээ удирдлагын эрхийг нэг жилийн
хугацаагаар News Corporation-д шилжүүлсэн юм. Хэвлэлийн магнат Руперт Мердокийн
тус корпораци өнгөрөгч оноос эхлэн “Имеди”-г хамтран эзэмших болжээ.
Оросын
дипломатчдыг албадан гаргана
Авсан арга хэмжээнийхээ учрыг ард түмэндээ тайлбарлахаар
Ерөнхийлөгч М.Саакашвили телевизээр мэдэгдэл хийв. Түүний хэлснээр, Тбилиси дэх
эмх замбараагүй байдлын ард ОХУ-ын тусгай албад байгаа гэнэ. Гүржид суугаа
Оросын ЭСЯ-ны гурван дипломатчийг албадан гаргахаар болсон нь ч үүнтэй
холбогдох нь. Эдгээр нь ЭСЯ-ны элчин зөвлөх Иван Волынкин, зөвлөх Петр
Соломатин, III нарийн бичгийн дарга Александр Куренков нар юм байна.
Үүнээс гадна эмх замбараагүй байдалтай холбоотойгоор
гадаадын тагнуулыг баривчилсан, удахгүй Гүржээс гаргана гэдгээ М.Саакашвили
нотлов. Гүржийн Засгийн газрын хяналтад байдаг “Рустави-2” телевизээр тус улсын
тусгай албадын бэлтгэсэн видео материалыг үзүүлсэн байна. Үүнд Гүржийн нэгдсэн
сөрөг хүчний лидерүүд болон Оросын тусгай албадын хоорондын холбооны тухай
өгүүлжээ. Сөрөг хүчний ажиллагааг Оросоос зохицуулж буй хүн нь Гүржийн анхны
Ерөнхийлөгч Звиад Гамсахурдиагийн хүү Цотне Гамсархурдиа гэж Тбилиси нотоллоо.
Орост суугаа Элчин сайд Ираклий Чубинишвилийг “зөвлөлдөхөөр”
Тбилиси дууджээ.
Баривчилгаа
эхэлжээ
Энэ зуур Гүржийн бараг бүх нутагт сөрөг хүчний
төлөөлөгчдийг баривчилж эхэлсэн тухай сөрөг хүчний лидерүүдийн нэг Давид
Берзенишвили Тбилисид мэдэгдлээ. “Бидэнд баривчилгаа эхэлсэн талаар мэдээлэл
байна. Эрх баригчид айж, сөрөг хүчнийг нам дарахаар шийджээ” гэж тэрбээр ярив.
Нэгдсэн сөрөг хүчний лидерүүдийн нэг, “Ард түмний нам”-ын дарга Коба
Давиташвилийг зах дээр радиогийн тоног
төхөөрөмж худалдан авахаар явах үед нь Дотоод хэргийн яамны ажилтнууд
баривчилжээ.
Түүнийг автомашинд хүчээр суулгаж авч явсан байна. Намын даргыг нэвширтэл нүдэж, цэргийн эмнэлэгт хүнд байгаа тухай лхагва гаригийн орой ар гэрийнхэн нь мэдээлжээ.
Ийнхүү М.Саакашвили 2003 онд гудамжны тэмцлийг толгойлон тухайн үеийн Ерөнхийлөгч Эдуард Шеварднадзег түлхэн унагаж байсан амаргүй үеийг өөр дээрээ мэдрэхэд ойрхон боллоо. Засгийн эрхэнд гарснаасаа хойш тэрбээр хамгийн бэрх даваатай нүүр туллаа. Сарнайн хэмээх сайхан нэртэй хувьсгалаас хойших дөрвөн жилд хуучин анд оросуудаас зай барьж, Вашингтонтой дотноссоноор Гүрж-Оросын харилцаа түүхэнд байгаагүйгээр хүйтэрсэн. Кавказын уулсын дундах жижигхэн улсаа Европын холбоо, НАТО-д элсүүлэх Саакашвилийн том мөрөөдөл, Орост талтай салан тусгаарлагч хоёр бүгд найрамдах улсаа чангахан гараар барих гэсэн шазруун оролдлого нь Москваг байж ядтал бухимдуулж, өнгөрсөн онд Гүржтэй тээврийн бүх харилцаагаа цуцалсан удаатай.
Энэ удаа ч их хөршдөө барьсан бэлгэнд нь тохирсон хариуг өгөхөө Москва амлав. ОХУ-ын ГХЯ-ны гаргасан мэдэгдэлд “Гүржийн удирдлага Оросын талаар шинэ дайсагнасан алхам хийлээ” гэж эрс буруушаажээ.
Х.Энхээ