gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хямд боловч сайн MBA

Засгийн газрын мэдээ
Эдийн засаг
2020-02-04
26
Twitter logo
Засгийн газрын мэдээ
26
Twitter logo
Эдийн засаг
2020-02-04
Хямд боловч сайн MBA
  • Иллинойсийн их сургуулийн бизнесийн магистрийн хөтөлбөр нь шилдэг 50-д багтдаг учир яах аргагүй нэр хүндтэй, чанартай юм
  • Онлайн хөтөлбөр танхимынхаас дутах юм огт үгүй бөгөөд харин ч маш олон давуу талтайг нь мэдэрсэн билээ
  • Төгрөгийн ханш тасралтгүй суларч байгаа энэ үед бараг 600 сая төгрөгийн төлбөртэй магистрийн диплом өртгөө нөхөж чадах болов уу гэдэг асуулт гарч ирнэ

ӨЛЗИЙБАЯРЫН ГАНЗОРИГ ЗӨВЛӨЖ БАЙНА

MBA буюу бизнесийн магистрийн зэрэг авснаар карьераа хур­дацтай ахиулж болохыг бид мэддэг. Бизнесийн магистрийн хөтөлбөр нь залуусыг менежер, стратегич, удирдагч болгож бэлдэх үндсэн зорилготой. Энэ утгаараа хөтөлбөр нь корпорацийн карьерист, энтрепренер, улстөрч, старт­ап эрхлэгч, нийгмийн салбарын зүтгэлтэн гээд бүх салбарынханд хэрэг болно. Мөн энэ хөтөлбөрт ямар ч мэргэжилтэй хүн хамрагдаж болдгоороо онцлог. Тухайлбал, эмнэлэгийн дарга болох амбицтай эмч залуу бизнесийн магистрийн хөтөлбөрийг дүүргэснээр удирдахуйн арга барилд суралцана гэсэн үг.

Миний хувьд 20 гаруй настай байхдаа барууны нэр хүндтэй бизнесийн магистрийн хөтөлбөрт суралцахыг мөрөөдөж, идэвхтэй судалдаг байлаа. Барууны топ хөтөлбөрүүдийг та бидний мэдэх Харвард, Стэнфорд, Вартон, Беркелей, Оксфорд зэрэг алдартай их сургуулиудын бизнес сургуулиуд санал болгодог. Эдгээр сургуулийн бизнесийн магистрийн зэргийг авч чадвал зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн тавцанд гарч өрсөлдөх боломж нээгдэх нь ойлгомжтой.

Нөгөө талаас Харвардын бизнесийн магистрийг дүүргэхэд 200 гаруй мянган ам.доллар хэрэгтэй бол Gies онлайн MBA хөтөлбөр нь ердөө 22 мянган ам.долларын өртөгтэй. 

Гэхдээ нэг талаас эдгээр сургуулийн шалгуурыг давж, тэнцэж орно гэдэг нь туйлын бэрхшээлтэй бол нөгөө талаас нийт хөтөлбөрийн зардал 200,000 ам.доллар өлхөн давдаг. Энэ нь хэн хүний барж идэх хоол биш юм. Төгрөгийн ханш тасралтгүй суларч байгаа энэ үед бараг 600 сая төгрөгийн төлбөртэй магист­рийн диплом өртгөө нөхөж чадах болов уу гэдэг асуулт гарч ирнэ. Уг нь манайхтай ижил хөгжиж буй орнуудад зориулж Австрали, Англи зэрэг орны засгийн газраас тэтгэлэгт магистрийн хөтөлбөрүүд зарладаг ч үүнд нь бизнесийн магистрийн хөтөлбөр ихэвчлэн хамрагддаггүй нь харамсалтай.

Ингээд би хэд хоногийн өмнө залуустаа зориулж “Хамгийн Хямдхан бөгөөд Хамгийн Сайн” гэсэн хоёр эсрэг тэсрэг шалгуураар дэлхийн бизнесийн магистрийн хөтөлбөрүүдийг шүүж үзлээ. “Ялагч”-­аар Иллинойсын Их Сургуулийн (Uni­versity of Illinois) Gies бизнесийн сургуулийн онлайн MBA хөтөлбөр тодорлоо. Иллинойсийн их сургуулийн бизнесийн магист­рийн хөтөлбөр нь шилдэг 50-­д багтдаг учир яах аргагүй нэр хүндтэй, чанартай, сайн хөтөлбөр мөн юм. Нөгөө талаас Харвардын бизнесийн магистрийг дүүргэхэд 200 гаруй мянган ам.доллар хэрэгтэй бол Gies онлайн MBA хөтөлбөр нь ердөө 22 мянган ам.долларын өртөгтэй.

Онлайн хөтөлбөр учраас Америк руу зорчих шаардлагагүй, ажлынхаа хажуугаар дүүргэх боломжтой гээд давуу тал олонтой. Иллинойсийн Их Сургууль дэлхийд тэргүүлэгч бусад их сургуулиас анх удаа ийнхүү бүрэн онлайн бизнесийн магистрийн хөтөлбөрийг санал болгож байгаа бөгөөд хэдэн жилийн дараа танхимын хөтөлбөрөө бүр мөсөн хаахаа зарласан билээ. Түүнчлэн ийм төвшний хөтөлбөрийн хувьд үнэ ханш нь үнэхээр боломжийн санагдаж байгааг нуух юун.

Хүмүүс онлайн хөтөлбөр ба танхимын сургалтыг харьцуулж бодохдоо онлайн хөтөлбөр нь чанар муутай байдаг болов уу гэж төсөөлдөг. Миний хувьд ч бас ийм төсөөлөл байсан. Ингээд би 2019 онд Беркелейн их сургуульд сэтгэл зүйн хичээлүүд авахдаа заримыг нь онлайнаар, үлдсэнийг нь танхимын сургалтаар авсан юм. Үүнээс онлайн хөтөлбөр танхимынхаас дутах юм огт үгүй бөгөөд харин ч маш олон давуу талтайг нь мэдэрсэн билээ. 

Б.Чулуунчимэг
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан