Салхитын мөнгөний орд улсад хоёр их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэсэн таван жилийн хугацаатай ТЭЗҮ гарсан гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Ерөнхийлөгч он солигдох мөчид Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан талаар мэдээлсэн.
Энэ зөвлөмж Засгийн газарт очсон бөгөөд ирэх даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болоод буй.
Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахлан тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байгаа юм байна.
Зээлийн дарамтад төр засаг анхаарахаас өөр аргагүй болсон тул байгалийн баялагийн үр өгөөжийг иргэдэд шууд хүртээх жишиг тогтоохоор ийнхүү ажиллаж байгаа хэмээн ойлгож буйгаа ЗГХЭГ-ын дарга илэрхийлээд байна.
Монголбанкнаас гаргасан мэдээллээр одоогийн байдлаар тэтгэврийн зээл, хүүгийн хамт 776 тэрбум төгрөг байна. ҮАБЗ-ийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргасантай холбоотойгоор өчигдрөөс эхлэн бүх уг зээлийг түр зогсоогоод байна.