Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлах борооны ус зайлуулах коллектор-3 шугамын засвар шинэчлэлийн ажлын явцад шалгалт хийжээ. Шалгалтаар Нарны гүүрний баруун талд байрлах үерийн ус зайлуулах 1500 мм-ийн бетон хоолойд нийт 7 ширхэг, 35 метр урт кабель шугам байрлуулсан зөрчил илэрлээ.
Дээрх шугамнуудаас шалтгаалан үерийн ус бүрэн зарцуулгаар өнгөрч чадахгүй бөглөрөл үүсэж, Нарны замын хоёр тал усанд автаж байжээ. Иймд шугам эзэмшигчийг тодруулж, хоолойг чөлөөлөхийг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-т үүрэг болгожээ.
Эх сурвалж: НМХГ