Нийслэлийн боловсролын газраас нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг баталжээ.
Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн боловсролын хэлтсийн дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна.
2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлнэ.
Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn (Сайтад шинэчлэл хийж байгаа тул одоогоор нэвтрэх боломжгүй) системээр наймдугаар сарын 3-ны 09:00 цагаас 25-ны өдрийн 23:59 цаг хүртэл хийнэ.
Энэ жил орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөн 2020.08.15-наас 2020.10.15 хүртэл зогсох тул шилжилт хөдөлгөөнөө дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг зөвлөж байна. Учир нь цахим бүртгэл нь улсын бүртгэл дээрх бүртгэлтэй хаягийн дагуу цэцэрлэгт л хуваарилдаг байна.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгын баталсан хамран сургах тойргийн мэдээллийг тушаалын хамт бүрэн эхээр нь хүргэж байна.