ХЭЛЭЛЦЭЭР БАТЛАВ
2007
оны долдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулсан “Монгол Улсын Засгийн
газар, Кувейт улсын Засгийн газар хооронд Боловсрол, харилцаа холбоо, соёл, шинжлэх
ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг батлахаар тогтов. Кувейтийн
эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-ахмад Аль Жабар Аль Сабахын энэ оны долдугаар сард
Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны Гадаад хэргийн сайд нар уг хэлэлцээрт
гарын үсэг зурсан юм.Энэхүү
хэлэлцээр нь хоёр орны хооронд байгуулж буй анхны хамтын ажиллагааны баримт бичиг
юм. Хэлэлцээрийг байгуулснаар талууд боловсрол, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан,
технологийн салбарт мэргэжилтэн, технологи, тоног төхөөрөмж, мэдээлэл солилцох,
хурал чуулган, үзэсгэлэн зохион байгуулах, археологи, түүх, соёлын холбогдолтой
газрыг сэргээн засварлах салбарт хамтран ажиллах боломжтой болох юм.
СУРГУУЛИУДЫГ НЭГТГЭНЭ
МУБИС-ийн
харьяа Ховд аймаг дахь Биеийн тамирын сургуулийн үйл ажиллагааг 2007 оны 11 дүгээр
сарын 15-ны өдрөөр тасалбар болгон зогсоож, сургуулийн эрх, үүрэг, хариуцлагыг
“Ховд” их сургуульд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар болов.Ховд
аймаг дахь Биеийн тамирын сургуулийг БСШУ-ны сайдын 2001 оны 152 дугаар тушаалаар
байгуулсан бөгөөд одоо 105 оюутан, 8 багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Сургууль
өөрийн гэсэн хичээлийн болон дотуур байргүй, сургалтын тоноглол, материаллаг бааз,
интернэтийн сүлжээ үндсэндээ байхгүй, магадлан итгэмжлэлд ороогүй зэрэг нь цаашид
биеийн тамирын мэргэжлийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх өнөөгийн шаардлагыг
хангахгүйд хүргэж байгаа юм.“Ховд”
их сургууль нь спортын танхим бүхий иж бүрэн хичээлийн байранд 1800 гаруй оюутан,
114 багштай сургалт явуулдаг бөгөөд 1-2 ээлжээр хичээллэдэг. Энэ нь Биеийн тамирын
сургуулийг тус сургуульд нэгтгэх боломжийг олгож байна.
АЖЛЫН БАЙРАНД АТТЕСТАТЧИЛАЛ ЯВУУЛНА
“Ажлын
байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн аттестатчилал явуулах тухай” Засгийн
газрын тогтоол гаргахаар тогтов. Тогтоолын
төсөлд: -Аттестатчилал
явуулах журмыг батлан, 2008 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж, дүнг
мөн оны 2-р улиралд Засгийн
-Аттестатчиллыг явуулахдаа орон нутаг, дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч, онцгой байдал, хөдөлмөр, халамж үйлчилгээний асуудал эрхэлсэн ажилтан, холбогдох төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан Ажлын хэсэг байгуулж, тухайн шатны Засаг даргын орлогчоор ахлуулан ажиллуулахыг даалгажээ. Аттестатчиллыг зохион байгуулах Төв комиссыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Чинзоригоор ахлуулан байгуулах нь зүйтэй гэж үзэв.
МОНГОЛ УЛС ЮНЕСКО-Д ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БОЛЖЭЭ
Монгол
Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй
төлөөлөгчид 10 дугаар сарын 26-наас 11-р сарын 3-ны өдрүүдэд Парис хотноо болсон
ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 34 дүгээр чуулганд оролцсон юм.Энэ
үеэр ЕНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн сонгуульд Монгол Улс нэр дэвшүүлэн өрсөлдөж,
107 орны дэмжлэг авснаар өөрийн төлөөлөлтэй болжээ.Монгол
Улс Гүйцэтгэх зөвлөлд 1983-1987 онуудад нэг удаа сонгогдож, 2003 онд нэрээ дэвшүүлж
байсан юм. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр олон талт хамтын ажиллагааны мэдлэг туршлагатай,
Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Л.Эрдэнэчулуун сонгогдсон байна. Үүнтэй
холбогдуулан -Монгол
Улсаас ЮНЕСКО-той харилцах бодлогын баримт бичиг боловсруулж хэрэгжүүлэх -Монгол
Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогчийг томилж ажиллуулах,
холбогдох зардлыг төсөвт нь суулгаж өгөх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
ҮНИЙН ӨСӨЛТИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
Монгол
Улсын Засгийн газраас үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг судлан, дүгнэлт гаргах,
цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах Ажлын хэсгийг Үйлдвэр, худалдааны
сайд Ц.Даваадоржоор ахлуулан байгуулсан билээ. Уг
Ажлын хэсэг дүгнэлт саналаа хуралдаанд танилцуулав. Танилцуулгад
2007 оны 8,9,10-р сарын инфляцийн байдал, инфляцийн түвшин өсөхөд нөлөөлсөн гадаад,
дотоод хүчин зүйл, Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар тодорхой тусгасан
байна.2007
оны эхний үетэй харьцуулахад инфляц YIII сарын байдлаар 10.6, IX сард 12.2, X сард
13.2 хувь болж өссөн байна.Дэлхийн
зах зээл дээр газрын тосны үнэ ихээхэн хэлбэлзэлтэй, сүүлийн саруудад нэмэгдэх хандлагатай
байгаа, улаан буудайн үнэ өнгөрсөн оны мөн
үеийнхээс 76 хувь өссөн, хөрш БНХАУ, ОХУ-д инфляци, үнэ ихээхэн өндөр байсан нь
үнийн өсөлтөд нөлөөлжээ гэсэн судалгааны дүгнэлт гарсан байна. Ажлын
хэсэг хийсэн судалгаандаа түшиглэн энэ оны эхний 10 сарын үнийн өсөлтийн 13.2 хувийн
1.2 хувийг тээврийн, 2.7 хувь нь махны үнийн өсөлтөөс, 1.2 хувь нь их, дээд сургуулиудын
сургалтын төлбөрийн нэмэгдлээс, 0.1 хувь нь шатахууны, 2.8 хувь нь импортын барааны,
1.8 хувь нь цалин, тэтгэврийн өсөлтөөс хамаарчээ гэж үзсэн байна. Хуралдаанаас: -Нийслэл,
томоохон суурин газруудын хэрэгцээнд мах нөөцлөх зоорь, махны чанар, тоо хэмжээ
болон мах бэлтгэх, хадгалах үйл ажиллагаанд тавих хяналтаа сайжруулж, үйлдвэрлэлийн
бус аргаар мах бэлтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах , -Нийтийн
тээврээр хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчдог иргэд, оюутны нөхөн олговрыг хугацаанд нь
олгож байх, -Улсын
нөөцөд 15.000 хүртэл тонн гурил, 2008 оны дотоодын хэрэгцээнд шаардагдах
100.000 тонн улаан буудайг худалдан авч нөөцлөх хөрөнгийн эх үүсвэрийн талаар Засгийн
газарт асуудал оруулж, УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлэх, -Гурил,
нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар хэлэлцээд УИХ-д
өргөн барьсан хууль, тогтоолуудын төслийг яаралтай хэлэлцүүлэх арга хэмжээ авах, -Газрын
тос импортолдог компанийн нөөц бүрдүүлэх журам, компанийн бүрдүүлсэн нөөцийг нөөцөөс
гаргах хүртэл татварыг хойшлуулах хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар
хэлэлцүүлэх, -Нефтийн
үйлдвэр байгуулах судалгаа хийж, саналаа танилцуулах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй
гэж үзэв.
СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Мэргэжлийн
сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад тэтгэлэг олгох журам батлах тухай Монгол
Улсын Засгийн газрын тогтоол гаргахаар болов.Журамд
МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 23.000 төгрөгөөр тогтоосон
байна. Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад
анхан, дунд шатны сургалтаар мэргэжил эзэмших 24 хүртэлх насны элсэн суралцагчдад
дээрх тэтгэлгийг олгох юм.Журам
2007-2008 оны хичээлийн жилээс мөрдөгдөнө.
ВИРУСТ ГЕПАТИТЫН ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХ ТАЛААР АРГА ХЭМЖЭЭ
АВНА
Энэ
оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 32904 халдварт өвчин бүртгэгдэж,
10.000 хүн амд 125.9 тохиолдол ногдож байгаа нь өнгөрсөн орны мөн үеийнхтэй харьцуулахад
13.2 промилээр нэмэгдсэн байна. Тухайлбал хүнснээс гаралтай бактерит хордлого, цусан
суулга, менингококт халдвар, вируст гепатит А, улаанууд, салхин цэцэг өвчин
0.4-25.5 хувиар нэмэгджээ. 10.000
хүн амд ногдох өвчлөлийн байдлаар Говь-Сүмбэр, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай,
Дундговь, Хэнтий, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод улсын дунджаас 3.8-32.2 промилээр
өндөр байгаа юм. Вируст
гепатитын өвчлөлийг бууруулахын тулд -Дээрх
өвчин дэгдэлт хэлбэрээр илэрч байгаа Говь-Сүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгуудад
мэргэжлийн баг томилон ажиллуулах, -Вируст
гепатит бүртгэгдсэн гэр орон болон хүүхдийн байгууллагын голомтод шаргүй, далд хэлбэрийг
илрүүлэх үзлэг хийх багийг нийслэлд ажиллуулах, -Хүүхдийн
байгууллагуудад халдваргүйтгэлийн бүрдэл арга хэмжээ авах, -Ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэгийн хүнсний аюулгүй байдал, усан хангамжийг сайжруулах
нь зүйтэй гэж үзэв.
ТОВЧХОН:
-“Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн хурлын байгууллагаас үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа, цаашид анхаарах асуудлууд” сэдвээр Ховд аймгийн ИТХ-ын дарга О.Ширэндэвийн мэдээллийг сонсож, холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов., -Засгийн газрын үйл ажиллагааны 10 дугаар сарын товч мэдээллийг сонсов., -Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын “Хоёр улсын нутаг дэвсгэрийн хоорондын болон гаднах агаарын харилцааны тухай” хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрх олгох Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар болов., -“Рашаан сувиллыг хөгжүүлэх” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав., -БНУУ-ын Будапешт хотноо энэ оны 11-р сарын 26-29-ний өдөр болох Монгол, Унгарын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын II хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв гэж Засгийн газрын ХМА-наас мэдээллээ.