Төрийн
захиргааны зарим албан тушаалтнуудын сарын цалингийн хэмжээ
Дүүргийн
Засаг дарга - 236.600 - 279.000 төг
Сумын Засаг дарга -220.100 - 261.800 төг
Хорооны Засаг дарга 178.200- 211.600 төг
Багийн Засаг дарга 154.700-186.400 төг
НХХЯ-наас өчигдөр "Цалингийн бодлого" сэдвээр аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүгээр нэг талаас Засгийн газар, нөгөө талаас МҮЭ, Ажил олгогч эздийн холбооны дунд байгуулсан гурван талт гэрээний цалин, хөлсний тогтолцоо, бодлогыг хэрэгжүүлэхэд ямар үүрэгтэй ажиллахыг тодотгон ярилцлаа.
Ажил олгогч эздийн холбоо саяхан Засгийн газрын захиалгаар цалингийн системийн талаар судалгаа хийснээ хэлэлцүүлэг дээр танилцууллаа. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос хойш цалин, хөлс дараалан нэмэгдсээр ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд иргэдийн худалдан авах чадвар төдийлөн сайжирсангүй. Уг нь цалингийн өсөлттэй зэрэгцэн өсөх ёстой аж. Судалгаа ийм дүнг гаргажээ. Цалингийн системийн бусад бэрхшээлийн талаар НХХЯ-ны Хөдөлмөрийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Энхтуяагаас тодрууллаа.
-Өнөөдөр манай цалингийн тогтолцоонд
ямар гажуудал оршсоор байна вэ?
-Цалингийн
зохистой харьцаа алдагдсан. Цалин хөлс нь нэмэгдэл, нэмэгдэл хөлс, үндсэн
цалин, шагнал урамшуулал гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Эдгээрийг хооронд нь
харьцуулахад цалингийн хэмжээ бусдаасаа бага байгаа. Шагнал урамшуулал,
нэмэгдэл болон нэмэгдэл хөлс үндсэн цалингаасаа дээгүүр байна. Эдгээр нь үндсэн
цалингийн 40-өөс дээшгүй хувьд байх ёстой юм.
-Цалин нэмэгдээд байгаа нь төрийн
албан хаагч буюу төсвийн байгууллагынханд хамаатай болохоос биш үлдэж буй
хөдөлмөрийн насны хүмүүс буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчид, компаниудын ажилчид,
малчдад хэр нөлөөлж тусч байгаа бол гэдэг асуудал гарч ирдэг?
-Засгийн
газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 мянган төгрөг байхаар тогтоосон.
Энэ нь ажил эрхлэж буй бүх хүнд хамаарах асуудал. Харин хувийн хэвшлийнхний
хувьд урамшуулал, нэмэгдэл зэрэг бусад хөлс үндсэн цалинд тооцогдож байна уу,
үүнээс хамаараад НДШ бусад зүйл төлөгдөж байгаа эсэх асуулт гарч ирдэг.
Тухайн
иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь
ажилтандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хөлс олгох үүрэгтэй.
Зөрчсөн тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагыг 50-150, албан тушаалтныг таван
мянгаас 40 мянган төгрөгөөр торгоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс
доогуур хөлс олгосны улмаас тухайн ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч бүрэн
нөхөн төлдөг.
-Цалинг нэмээд байдаг. Гэтэл
хөдөлмөрийн бүтээмжээсээ хоцроод байгаа учир цалин нэмэх утга байна уу. Хий
дэмий инфляцийг хөөрөгдсөн "арга" болоод байна гэх нь бий. Үүнийг
ялангуяа бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийн эзэд хэлдэг?
-Хөдөлмөрийн
бүтээмж хоцорч байгааг хүлээн зөвшөөрнө. Харин инфляцид нөлөөлж байгаа эсэхийг
мэдэхгүй. Энэ талаар тодорхой судалгаа гараагүй байгаа учир хэлж чадахгүй.
Инфляц импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаатай илүү холбоотой гэж
бодож байна. Хөдөлмөрийн бүтээмжийн тухайд ДНБ-ий өсөлтөд нөлөөлөх хүчин
зүйлсээр авч судлахад ДНБ-ий 25 хувийг хөдөлмөрийн бүтээмжээр, 75 хувийг ажиллагсдын
тоогоор хангаж байгаа дүн гарсан. Үүнээс харахад хөдөлмөрийн бүтээмж манайд
ямар байгаа нь ойлгомжтой.
Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 2006 онд 30, өнгөрсөн онд 20 хувиар нэмж иржээ. Харин Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдсанаас хойших хугацаанд төрийн албан хаагчдын цалин нийтдээ 56, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 62,3 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүний үр дүнд төрийн буюу төсвийн албан хаагчдын цалин дунджаар 250 мянган төгрөгт хүрч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30,4 хувиар нэмэгдэж 90 мянган төгрөг болоод байгаа. Энэ нь нэг цагийн хөдөлмөрийн хөлс манайд доод тал нь 535 төгрөг 71 мөнгөөр хэмжигдэх болсон гэсэн үг.
Б.Болд