gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэний үнэмлэх хэвлэх цаасны тоо бага учраас шинээр хэвлэх боломжгүй гэв

Нийгэм
2012-05-14
0
Twitter logo

Өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд "Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт" аяны хүрээнд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлаа олон нийтэд танилцуулсан юм.

Иргэдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газар(УБЕГ) зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. УБЕГ-ын нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагааг сурвалжлахаар Сүхбаатарын талбайг зорилоо. Талбай дээр бүх яамд, хэрэгжүүлэгч газрууд асар майхан барин ард иргэддээ ажлаа сурталчлан урлагийн тоглолтын хөтөлбөртэй олон түмэн бужигнасан нэгэн өдөр өнгөрлөө.

Хэвлэл мэдээллийнхэн нэлээдгүй бөөгнөрсөн нэгэн асар бол талбайн зүүн өмнө байрлах УБЕГ-ын асар майхан байсан юм. УБЕГ-ынхан цахим үнэмлэх, иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах гэсэн олны хөлд дарагдаж байлаа. Удахгүй бид сонгуулиа өгнө. Гэтэл сонгууль өгөх эрхгүй болчихсон олон иргэн байгаа. Иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, эсвэл 16 нас хүрээд шинээр авах гэж буй, 25 ба 45 нас хүрсэн сунгалт хийлгэх 64 мянга гаруй иргэнд "лавлагаа" нэртэй алга дарам цаас 2011 оны арванхоёрдугаар сарын 26-наас тавдугаар сарын1-нийг хүртэл олгочихоод байгаа аж.

Одоо энэ хүмүүсийн сонгох эрхийг яаж хангах вэ. Үнэн хэрэгтээ энэ бол 64 мянган хүний биш, сонгуулийн үр дүнтэй холбогдох том асуудал гэж олон намууд байр сууриа илэрхийлж байгаа. Үнэмлэхгүй иргэдийг сонгуульд хэрхэн оролцуулах талаар тодорхой шийд авах гэж хэвлэл мэдээллийнхэн бүгд УБЕГ-ын асар майханд цугларсан байсан юм. Удахгүй УИХ, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль болохтой холбоотойгоор Бүртгэлийн ерөнхий газрынхан амсхийх завгүй ажиллаж байна.

Тус газрынхан сонгогчдын бүртгэлийг гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн. Тухайн иргэн www.registrationmongolia.com , www.burtgel.mn цахим хуудсанд нэвтэрч иргэний үнэмлэх болон регистрийн дугаараа оруулан сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ мэдэх боломжийг ч бүрдүүлсэн.

Өдөрлөгт ирсэн иргэдийг сонгогчдын нэрийн жагсаалтанд орсон эсэхээ шууд шалгах боломжийг энэ үед хангаж өгсөн байсан юм. Тэнд хоёр оператор сууж иргэдийн сонгуулийн жагсаалтанд байгаа эсэхийг нь шалгаж өгч байлаа. Мөн энэ үеэр "100 мянган айлын орон сууц" хөтөлбөртэй холбоотой эд хөрөнгөтэй эсэх лавлагаа авахаар захиалсан хоёр мянга орчим иргэдийн лавлагааны хариуг олгож байсан юм.

Гадаад паспорт шинээр авах, дахин авах, хүчинтэй хугацаа сунгах, хүүхдэд гадаад паспорт авах зэрэг асуудлаар иргэд мэргэжилтнүүдээс асууж тодруулж байлаа. Гадаад паспортыг шинээр авахад иргэний үнэмлэх, 3.5-4.5 хэмжээтэй цээж зураг гурван хувь, гадаад паспорт авах мэдүүлэг бөглөх, нэг жилийн хугацаатай авах бол 22500 төгрөг, таван жил 32500 төгрөг тушаах бол паспортоо яаралтай гаргуулах бол 10000 төгрөгийг нэмж тушаан ажлын гурван өдөрт гаргаж өгөх аж.

Энгийн хугацаагаар гаргуулахад ажлын арван өдрийн дараа гарах юм байна. Хэрвээ сунгуулбал нэг жил 4500, хоёр жил 6500, гурван жил 8500, дөрвөн жил 10500, таван жил 12500 төгрөгөөр ажлын найман цагийн дараа сунгагдах юм байна.

Мөн эд хөрөнгө бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн танилцуулга, иргэний баримтын архивын зөвлөмж, үндэсний энгийн, гадаад паспортыг хэрхэн авах талаар гарын авлага танилцуулгыг иргэдэд тарааж байлаа. Энэ үеэр УБЕГ-ын дарга Л.Амарсанаагаас иргэний үнэмлэхгүй иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар тодрууллаа.

-64 мянган иргэний үнэмлэхгүй иргэдээ хэрхэн сонгуульд оролцуулах гэж байна вэ?
-Нийслэлд 20 мянга гаруй иргэн, орон нутагт 40 гаруй мянган иргэн одоогоор иргэний үнэмлэхгүй байгаа. Төрийн байгууллагын үндсэн үүрэг иргэдээ сонгуульд орох эрхээр нь хангаж өгөх. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барьчихсан байгаа. Ямартаа ч удахгүй тодорхой хариу гарах байх.

-Лавлагаагаар сонгуульд санал өгнө гэж яригдаад байх юм?

-Хуулиндаа лавлагаагаар сонгууль өгүүлж болно гэж заагаагүй учраас тэгж болохгүй. УИХ-аас ямар шийд гарна түүнийг л бид хэрэгжүүлэх үүрэгтэй.

-Эдгээр иргэдэд дахин хуучин иргэний үнэмлэхийг хэвлэж өгөх, аль эсвэл зөвхөн энэ иргэдэд цахим үнэмлэх олгон сонгуульд оролцуулах боломж бий юу?
-Иргэний үнэмлэх хэвлэх үнэт цаасны тоо хэмжээ маш бага байгаа. Одоогоор 2600 гаруй үнэт цаас бий. Тэгэхээр иргэний үнэмлэх хэвлэх бололцоогүй байна. Харин цахим үнэмлэхжүүлж болох байх. Манайд цахим үнэмлэхний хоёр хэвлэх машин ирчихсэн байгаа.

Л.Болорцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан