gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зам засварын ажил ид хийгдэж байна

Нийгэм
2012-08-15
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-08-15
Зам засварын ажил ид хийгдэж байна
Жил бүр л Улаанбаатар хотын хэмжээнд авто замуудыг шинэчлэн засах ажил эхэлж, наадмын дараагаас ажлыг улам эрчимжүүлдэг. Тэр дагуу нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн газарт авто зам барих, нүхэн гарцуудыг засч сэлбэх зэрэг ажлууд үргэлжлэн хийгдэж, авто замуудыг тодорхой хугацаагаар хаагаад байна.

Тухайлбал, Зүүн дөрвөн замаас хойш Сансарын Шатахуун түгээх станц хүртэлх замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ноос есдүгээр сарын 1 -н хүртэл хязгаарлаад байна. Мөн Сэлбийн хос гүүрийн засвар шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор мөн л урд гүүрний хөдөлгөөнийг хязгаарласан. Урд гүүрийг шинэчлэх ажил ирэх есдүгээр сарын 7-н хүртэл үргэлжлэх бол хойд гүүрийг шинэчлэх ажил мөн өдрөөс эхэлж арваннэгдүгээр сарын 30-н хүртэлх хийгдэхээр төлөвлөгджээ.

Энэ мэтчилэн Долоон буудал, 22-ын товчоо гээд газруудад зам засварын ажил ид явагдаж байна. Энэ жил зам засварын ажилд 70 орчим тэрбум төгрөг төсөвлөгдсөн тухай албаныхан мэдээлж байгаа.

Иргэд газраа чөлөөлөхгүй байгаагаас Баянхошууны зам засварын ажил удааширч байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Ханын материалын эцсийн уулзвараас Баянхошууны тойрог хүртэл замыг засч, шинэчлэх ажил өнгөрсөн долдугаар сарын эхээр эхэлсэн билээ. Харин сүүлийн өдрүүдэд уг зам засварын ажил удааширч байгаа бөгөөд юунаас болж ийн зогсонги байдалд орсныг тодруулахаар Баянхошууг зорилоо.

Баянхошууны гэгдэх энэхүү зам нь 1980-аад онд тавигдсанаас хойш өнөөг хүртэл нэг ч их засварын ажил хийгдээгүй 30 жилийн нүүр үзжээ. Энэ зун бороо ихээр орсон болоод ч тэр үү шороо тоос босох нь харьцангуй бага байсан хэдий ч энхэл, донхол там болчихсон замаар машинууд явахдаа түгжрэл үүсгэн хоорондоо маргалдах юм.

Зам дагуу зам засварын шанагатай, индүүтэй машинууд эзэнгүй зогсчээ. Ханын материалын уулзвараас дээш Баянхошууны тойрог хүртэл замын хоёр талаар газрыг нь хэмжиж цэнхэр, улаан өнгийн туг зоогоод тэгшилж зам тавихад бэлэн болгожээ. Мөн замын хоёр хажуугаар газар ухаж шороо овоолсон байв. Дээрх хэмжээс бүхий туг зарим хэсэгтээ айлын хашаан дотор, хашаанд тулсан байх юм.

Энэхүү замын хоёр талаар явган хүний зам тавих юм байна. Иргэдийн ярьж буйгаар тэмдэг тавьж хэмжсэн тугнаас хашаа, байшин нь хэтрэх юм бол хашаагаа татаж, байшингаа буулган зам тавих газрыг нь чөлөөлж өгөх ёстой гэнэ. Харин иргэд энэ олон жил амьдарчихаад кадастрт орсон газраасаа хумслуулахыг хүсэхгүй байгаа ажээ.

Тус зам дагуу хүнсний дэлгүүр ажиллуулдаг нэгэн иргэн "Манай газар нийслэлийн газрын албаны кадастрт орсон, өөрийн нэр дээрээ өмчлөөд авчихсан гэсэн үг. Тиймээс бид юу гэж газраа танах юм бэ. Гэхдээ манай дэлгүүр бол үнэндээ хашааны гадна кадастрт хараахан ороогүй байгаа. Иймд бид дэлгүүрийнхээ үүдний амбаарыг буулгаж үүдээ нөгөө тал руу нь харуулах бодол байна. Үүнийгээ газрын албанд мэдэгдэхээр төлөвлөөд байна" гэв.

Харин зам тулж хашаа байшингаа барьсан зарим иргэд хашаа байшингаа буулгана гэдэг хүүхдийн эвлүүлдэг тоглоом угсрах шиг амархан ажил биш. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа их орно. Одоогийн байдлаар бид шаардлагад ямар нэгэн хариу өгөөгүй байгаа болохоор бидний өмчид дур мэдэн нураах эрхгүй хэмээн иргэд байр сууриа илэрхийлэв. Уг зам засварын ажлыг "Хувиа Монголиа" ХХК гүйцэтгэж байгаа юм байна.

Энэ талаар тус компанийн Төслийн менежер Н.Өлзийбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн зам засварын ажил удааширч байна гэсэн. Энэ үнэн үү?

-Бид зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаа. Гэсэн хэдий ч биднээс шалтгаалахгүй зарим нэг асуудал гарч ирж байна. Учир нь зам засвар болон шинэчлэлтийн ажил маань 2007 оны зураг төслөөр хийгдэж байдаг. Мэдээж энэ таван жилийн хугацаанд зам дагасан олон цахилгааны шугам сүлжээ болон айлууд буусан байгаа шүү дээ. Шаардлагатай газрыг чөлөөлж өгөхгүй бол бид ч хоног хугацаа алдана гэсэн үг. Тиймээс холбогдох айлуудад нийслэлийн газрын албанаас газраа чөлөөлж өгөхийг хүсч шаардлага хүргүүлээд байна.

-Одоогоор хичнээн айлд шаардлага хүргүүлээд байна вэ?

-Үндсэндээ зам засварын ажилд саад болохуйц 150 айл, өрх байсан. Өнөөдрийн байдлаар 20 орчим хувь нь хашаагаа татаж газраа чөлөөлж өгсөн.

-Үлдсэн хэсэг нь шаардлагыг хүлээж авч газраа чөлөөлөхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ бол бидний асуудал биш. Манайх зам засварын ажлыг гүйцэтгэгч компани болохоос биш иргэдийн дунд газрын зохицуулалт хийдэг газар биш. Нийслэлийн газрын албаныхан иргэдтэй учраа олох байх.

-Хичнээн км замд засвар хийж байна вэ?
-Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Баянхошууны тойрог хүртэл нийт 3.4 км замд засвар хийж, 14 метр өргөн зам тавьж, хоёр талаар нь 2.25 метр хэмжээтэй явган хүний зам байгуулах юм.

-Засварын ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?
-Улсын төсвөөр хийгдэх бөгөөд замын засвар болон шинэчлэлийг гүйцэтгэхэд нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулагдахаар байгаа.

-Хэзээ дуусах вэ?

-Зам засвар, шинэчлэлийн ажлыг энэ оны аравдугаар cap хүртэл хийгээд зогсох бөгөөд. Үлдсэн хэсгийг өвлийн улирал дуусангуут эхэлж ирэх оны долдугаар сарын 31-нд хүлээлгэж өгөх гэрээ хийсэн. Зарим айлууд бүр нүүх газар алга хойтон газраа суллая гэх зэрэг хэл ам их гарч байна. Хамгийн гол нь нийслэлийн Газрын албаныхан хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж замын хоёр талд ойрхон байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлж, нөхөн олговор өгөх хэрэгтэй. Газар чөлөөлөх ажлаа иргэд цаг алдалгүй хийвэл замын ажил хугацаандаа дуусна.

Харин зарим газраа чөлөөлж хашаагаа татсан иргэд "Баянхошууны зам арай дэндүү эвдэрч явахын эцэсгүй болсон. Ойрын хэдэн жил ямар ч засвар хийгдээгүй. Ядаж байхад маш их тоос шороотой. Хүүхдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөхөд төвөгтэй байдаг. Ингээд засаад гэрэлтүүлэг тавьчих юм бол оршин суугчид бидэнд л амар шүү дээ. Адаглаад согтуу хүн, нохой хоёроос айж шон мөргөчихгүй" гэв.

Офицеруудын ордны замыг засч эхэллээ

Зүүн дөрвөн замаас, Офицеруудын ордон, Чулуун-Овоо хүртэлх зам эвдэрснээс болж иргэд багагүй бухимдаад байгаа билээ. Тэгвэл энэ замыг засаж эхэлсэн байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын ахлах инженер Б.Жаргалсайханаас тодрууллаа.

-Зүүн дөрвөн замаас Чулуун-Овоо хүртэлх замыг засч эхэлсэн гэсэн. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Зүүн дөрвөн замаас троллейбусны эцэс хүртэлх 6,5 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Шинэ бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж байгаа уг зам засварын ажлыг "Ялгуусан" ХХК гүйцэтгэж байгаа. Энэ зам он дамжин баригдана. 2013 оны есдүгээр сарын 1-нд дуусч ашиглалтад орно. 12,5 тэрбум төгрөгийн төсөвтэй. Он дамжин баригдах учраас нийт ажлын 60 хувь төлөвлөгдсөн байна.

-Замын шинэчлэлт хийгдэж байгаа газруудын түц, павильонуудыг нүүлгэх үү?
-Замын шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа газрын, хашаа болон, автобусны буудал дээрх түц, павильон, троллейбусны шонгуудыг нүүлгэнэ.

-Офицерийн замд өмнө нь урсгал засвар хийгдсэн юм болов уу?
-Энэ зам 1984 онд баригдсан анх удаа шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Урсгал засвар хийгдэж байгаагүй.

-Замын түгжрэл ихтэй байгаа өнөө үед замын өргөн их чухал. Энэ замын хувьд хэр өргөн тавих вэ?
-Замын хувьд өргөн болно. Одоо офицеруудын ордны зам хоёр урсгалтай байгаа шүү дээ. Гурван эгнээтэй болгоно.

-Бороо их орсноос зам эвдрээд байна гээд байгаа шүү дээ. Борооны ус зайлуулах байгууламж хийх үү?
-Борооны ус зайлуулах байгууламж хийгдэнэ. Мөн ногоон байгууламж, гэрлийн шонгууд солигдох гэх мэт ажлуудыг давхар хийнэ дээ.

-Одоогоор ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Хашлагаа хуулаад эхэлчихсэн байна.

-Замыг хэзээ хаах вэ?
-Энэ долоо хоногийн сүүлээр замыг хаана Офицеруудын ордноос цааш Чулуун-Овоо хүртэлх замыг. хаана. Тэр хэсэгт замыг хуулж аваад цементлээд машин явахад хэцүү байгаа газруудад засвар хийнэ. Харин Зүүн дөрвөн замаас Офицер хүртэлх замын нэг урсгалыг хаагаад засвараа хийх боломжтой.

-Хэд хоногийн хугацаатай хаах вэ?
-Ер нь замын ажлууд гайгүй шүү дээ. 5-7 хоногийн хугацаанд л хаана. Аль болох хурдан хийхийг л бодно. Дулааны шугам, цахилгааны шугам зайлуулах ажлууд бий.

О.Ганжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан