Хаврын салхи эхлэх үед нийслэлийн гудамж талбайгаар хог, шороо хийсч эхэлдэг. Уг нь ургамал, мод, бут арвин байвал жилийн жилд нийслэлчүүд бид ийнхүү хог, шороондоо дарагдаж суухгүй.
Мод, бут, ургамал тарих нь хотын минь өнгө үзэмж хийгээд цэвэр агаарыг сайжруулах онцгой ач холбогдолтой. Нэг үеэ бодоход сүүлийн жилүүдэд албан байгууллага, хувь хүмүүс мод тарих дуртай болж, ач холбогдлыг нь ойлгож эхэлсэн. Тиймдээ ч жил бүрийн хавар моджуулах, зүлэгжүүлэх аяныг зохион байгуулж байна.
Ирэх амралтын өдрүүдэд нийслэл даяар мод тарих аян өрнөх гэж байгаатай холбогдуулан тарьц, суулгац борлуулдаг аж ахуйн нэгж, иргэд дүүргүүдэд, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж эхэлсэн. Үүний нэг нь Барилгачдын талбай дахь “Орчиноо цэцэрлэгжүүлье” үзэсгэлэн худалдаа юм.
Уг үзэсгэлэн худалдаанд 160 гаруй төрөл зүйлийн ургамлын тарьц, суулгац худалдаалагдаж байна. Тэдгээрээс иргэд өөрсдийн сонирхолд нийцүүлэн худалдан авч болохоос гадна үнэ төлбөргүй зөвлөгөөг авч болох ажээ. Тарьц, суулгацны үнэ харилцан адилгүй. Арчилгаа их шаарддаг, өнгө үзэмжийн хувьд содон ургамлын тарьц, суулгац харьцангүй үнэтэй. Харин нэг их анхаарал, арчилгаа шаардаад байхгүй ч агаарын бохирдол, тоосонцор, дуу чимээг өөртөө шингээдэг ашиг тустай ургамал хямд үнээр зарагдаж байна лээ.
Жишээ нь, алимны модны үнэ хамгийн өндөр буюу 350 мянган төгрөг. Гэхдээ арчилгаа, усалгааг нь зөв тохируулж ургуулж чадвал жил бүр нэг модноос 2-3 килограмм үр жимс авах боломжтой байдаг ажээ. Алимны модноос гадна таван өнгийн цэцэг гардаг гоёмсог ургамал бол Мандарва. Мандарвагийн суулгац 10-25 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан. Энэ цэцэг арчилгаа их шаардахаас гадна зөв ургуулж чадвал олон жил өнгө өнгийн цэцэг гарган, тоос шороог өөртөө шингээн авдаг үзэсгэлэнтэй ургамал ажээ.
Харин иргэдийн хашаандаа олноор тарьдаг үхрийн нүд, чацаргана, нэрс зэрэг жимсний мод, бутнаас гадна гацуур, голт бор, сакура гэх мэт модны суулгац 5-25 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. “Орчноо цэцэрлэгжүүлье” үзэсгэлэн худалдаанд ирсэн хүмүүсийн ихэнх нь мод, бут тарих мэдлэг хомс байгаа нь анзаарагдсан. Тэд мод тарих газар нь бэлэг, суулгацаа худалдаад авчихвал болдог гэсэн ойлголттой байдаг. Харин суулгац худалдагчид “Ямар ч төрлийн ургамал нялх байхдаа яг л хүүхэд шиг анхаарал, халамж шаарддаг.
Мод, бут, зүлэг, цэцгийг суулгад орхих биш, байнга усалж, арчилж байх шаардлагатай” хэмээн ярьж байсан. Тиймээс ч тэд зөвхөн суулгац биш төрөл бүрийн бордоо, тэжээл, амин дэм зэргийг худалдаалж байна лээ. Мод бут тарих талаар тус үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа Т.Гэрэлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүмүүс ихэнхдээ ямар төрлийн ургамал худалдан авч байна вэ?
-Ер нь хүмүүс арчилгаа бага шаарддаг ургамалд дуртай байдаг. Тиймээс ч нэг их арчилгаа ороод байдаггүй чацаргана, үхрийн нүд, чавга, нэрсний суулгац их худалдан авч байна. Мөн албан байгууллагууд гаднах үзэмжиндээ тааруулж олон наст цэцгийн үр, суулгац сонирхож байна.
-Чацаргана, үхрийн нүдний модыг хэрхэн суулгаж, яаж арчилдаг вэ?
-Чацаргана, үхрийн нүдний мод хөрс нэг их голоод байдаггүй. Гэхдээ чацарганы мод гэхэд эр эмээр нь тарих хэрэгтэй. Хэрэв дан эр, эсвэл эмийг тарьвал жимс нь гардаггүй. Ер нь бид мод, бут тарих мэдлэггүй хүмүүст зориулаад худалдан авч байгаа суулгацаас нь хамааран танилцуулга дагалдуулж өгч байна. Жимсний модноос гадна гацуур, улиас, голт бор зэрэг модыг тарихдаа нүхийг нь зөв ухах хэрэгтэй. Нүх нь 60-80 сантиметрийн голчтой, 80 сантиметрийн гүнтэй байх шаардлагатай. Мөн мод хоорондын зай нь болж өгвөл 5-6 метрийн зайтай байвал үндэс нь орооцолдохгүй. Хүмүүс модыг зөвхөн бороо орсон үед усалгаагаа авдаг гэж боддог. Тиймээс модны суулгац авсан хүмүүс суулгасан даруйдаа 30-50 литр усаар усалж өгнө. Тэгээд бороо хур ороогүй үед 10-20 литр усаар услах хэрэгтэй.
-Зүлэгний хувьд хэрхэн тарьж арчилах вэ?
-Зүлгийг зөөлөн хөрстэй газар тарьдаг. Хэрэв чулуу ихтэй газар бол эхлээд хөрсөө бэлдэнэ. Дараа нь үрээ цацаж услах хэрэгтэй. Гэхдээ зүлэгнээс илүү бутлаг төрлийн олон наст ургамал сүүлийн үед хүмүүс их сонирхож байгаа. Навч нь олон, сагсайж ургадаг, дээр нь сайхан үнэр ялгаруулдаг болохоор сайхан байдаг.
Э.Майцэцэг