"Шатахуун импортлогч компаниудын төгрөгийн валюттай харилцах ханшийн эрсдэлээс хамгаалах нь своп, форвард зэрэг санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах нь" сэдэвт дөрөв дэх удаагийн сургалт өчигдөр "Монголбанк"-нд болов. Тус арга хэмжээний үеэр Эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаатай ярилцлаа.
-Танай банкийг энэ арга хэмжээгээр шатахууны үнийн хөөрөгдөлд хязгаарлалт хийж байгаа гэж ойлгож болох уу. Своп болон форвард хэлэлцээр гэж чухам юуг хэлээд байна?
-Своп хэлцэл гэж тухайн өдрийн ханшаар валют худалдан авч, тохиролцсон ханшаар худалдах болон худалдан авах арилжааны хоёр хэлцлийг хэлж байгаа юм. Харин форвард хэлцэл гэж талуудын хэлцлийн дагуу валютыг тохирсон үнээр тодорхой хугацаанд барих, худалдан авах явдал юм.
Өөрөөр хэлбэл ирээдүйд гүйцэлдэх далд хэлцэл юм. Хэлцэл хийж байсан тухайн үеийн ханшийг ирээдүйд хадгалж үлдэнэ гэсэн үг. Эдгээр хэлцлийн зорилго, ач холбогдол нь аливаа бүтээгдэхүүнийг ханшийн эрсдэлээс хамгаалах, богино хугацааны төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах, байгууллага аж ахуй нэгжүүд валютын урсгалаа зохицуулахад дэмжлэг үзүүлнэ. Арилжааны банкуудын ярьж буйгаар аж ахуйн нэгжүүд энэхүү хэлцлийн зардал өндөртэй гээд харьцангуй анхаарал тавих нь бага байдаг.
Өнгөрсөн хугацаанд ханш тогтвортой байсан. Ханш тогтвортой байгаа үед тодорхой хэмжээний зардал гаргахад аж ахуйн нэгжүүд дурамжхан байдаг. Сүүлийн хэдэн сарын хугацаанд ханш тогтворгүй байсан. Энэ үед спов, форвард хэлцлийг сонирхсон аж ахуйн нэгжүүд нэлээд байсан. Уг хэлэлцээрийг амьдралд ойртуулах нэгэн хэрэглүүр бол аж ахуй нэгжүүд банктай харилцах явдал юм. Өнөөгийн шатахуун импортлогч компаниуд валютаа банкинд байршуулахдаа своп болон форвард хэлэлцээр хийж, ирээдүйд хөөрөгдөх шатахууны үнэд хязгаарлалт хийх боломжтой юм.
Өөрөөр хэлбэл, хэлэлцээрээ хийсэн бол валютын ханш ирээдүйд нэмэгдсэн ч өндөр үнээр валютыг худалдан авч шатахуунаа импортлохгүйгээр, хэлэлцээр хийж байсан тухайн цаг үеийнхээ ханшаар валютыг худалдан авах боломжтой. Ирээдүйд өсөх валютын ханшийг эс тооцон хэлэлцээр хийж байсан доогуур ханшаар тухайн арилжааны банкнаас худалдан авах бололцоотой болно гэсэн үг.
-Тэгэхээр ханшны хөдөлгөөн тогтвортой үед дээрх хэлцэлийг хийсэн байхад эрсдэл бага гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хэлбэлзэл бага байх тусам гарах зардал тэр хэмжээгээр бага байдаг. Зардлын хэмжээгээр өөрсдийнхөө ирээдүйд гарч болзошгүй ханшийн огцом хөдөлгөөнөөс үүсэх эрсдэлээс хамгаалж болдог.
-Нефть импортлогчид болон арилжааны банкууд өөрсдөө учраа олно гэвэл эрсдэлтэй шүү дээ. Танайхаас ямар нэгэн шаардлага тавьж байгаа юу?
-"Монголбанк"-ны зүгээс аж ахуйн нэгжүүдийн дотоод асуудалд оролцоод тэнд шаардлага тавих эрх байхгүй. Бидний зүгээс арилжааны банкуудыг хянаж, зохицуулж явдаг. Энэ үүднээс арилжааны банкуудаа эдгээр ханшийн эрсдлээс хамгаалах бүтээгдэхүүнийг цаашаагаа харилцагчдадаа хуваарилж хэрэглээг нь нэмэгдүүлэх талаас нь зөвлөмж өгөх маягаар явж байгаа.
-Тэгвэл своп, форвалд хэлцэл олон улсад ямар байдаг вэ?
-Олон улсын түвшинд үйлдвэрлэгч, олборлогч болоод хэрэглэгчид бүгд ханшийн эрсдлээс хамгаалсан бүтээгдэхүүнийг ашигладаг. Тухайлбал, шатахуун олборлогч аж ахуйн нэгж, шатахууны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний борлуулалт тал дээр эрсдлээс хамгаалсан хамгаалалт хийдэг.
Харин манайх шиг жижигхэн бөгөөд харьцангуй нээлттэй, зах зээл нь хөгжөөгүй улсууд задгайдуу байдаг л даа. Бид үүнд харьцангуй нааштай алхмуудыг хийсэн. Тодорхой хэмжээнд ханшийн эрсдлээс хамгаалах бүтээгдэхүүнийг гаргасан. Гэвч хэрэглээ маань учир дутагдалтай, хангалттай түвшинд хүрээгүй. Гол нь хэрэглэгч, аж ахуйн нэгжүүд арилжааны банкууд нилээд идэвхтэй ажиллаасай гэж хүсч байна.
-Валютын своп, форвард хэлцлийг долоон банктай хийсэн гэсэн. Эдгээр банкуудад ямар шаардлага тавьсан бэ?
-Манайх “Голомт” банк, "Худалдаа хөгжлийн банк", "Хадгаламж" банк, "Хаан" банк, "Хас" банк, "Төрийн банк", "Улаанбаатар хотын банк" зэрэг долоон банктай хийсэн. Эдгээр банкууд маань гадаад, дотоодын төлбөр тооцооны тусгай зөвшөөрөлтэй. "Монголбанк"-ны зүгээс тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах ёстой. Түүнээс гадна манай банкны харилцах дансанд тодорхой хэмжээний мөнгөтэй байх ёстой юм. Ийм хэлцлийг банкуудтай чөлөөтэй хийж байгаа.
-Өнөөдрийн хувьд ам.долларын ханш ямар байна?
-Яг ийм үед ханшийг ийм, тийм байна гэж хэлэхэд хэцүү. Маш олон хүчин зүйлээс хамаарч ханш өөрчлөгддөг. Жишээ нь, гадаад болон дотоод, улс төрийн болон эдийн засгийн, санхүү гээд бүх зүйл нөлөөлнө. Тиймээс ханшийг таамаглаж хэлэхэд хэцүү. Ерөнхийдөө өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээд үзэхэд, ханш зах дээрх гадаад валютын эрэлт болон нийлүүлэлт тогтворжсон байгаа.
Ө.Бота