Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоотой ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.
-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална гэдэг нийгмийг бүхэлд нь хамарсан өргөн цар хүрээтэй ажил явагддаг байж таараа. Хуулийнхаа хүрээнд хэр гүйцэтгэж болдог ажил вэ?
-Монгол Улсын Засгийн газраас баталсан Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр гэж бий. "Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль"-ийн хүрээнд манай ажил зохион байгуулагдаж явагддаг. Нийслэлийн бүх дүүргүүдэд манай салбар ажиллаж байгаа. Өнөөдөр төрж буй нялхаас өтгөс хүртлээ хэрэглэгч байдаг. Өдрөөс өдөрт хүний хэрэглээ ихэсч байгаа энэ цаг үед Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зайлшгүй нөхцөл шаардлага нийгэмд урган гарч ирдэг. Тэр тусмаа гаднаас хүнсний болоод өргөн хэрэглээний бараа импортоор орж ирж байгаа энэ цаг үед иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаас аргагүйд хүрч байна.
Энэ зах зээлийн нийгэм чинь өөрөө аяндаа хэрэглэгчийг хамгаалуулахыг шаардаад ирсэн. Тийм ч хуультай юм. Манай нийгэмлэг байгуулагдаад 20 жил болж байна. Манайх төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтын үйл ажиллагаагаа уялдуулан ажилладаг. Жишээ нь, ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийн газар, нийслэл дүүргүүдийн МХГ гээд олон байгууллагууд бий. Бидний ажил нэгэн зорилгод уялдаа холбоотой явагддаг. Өнөөдөр манай хэрэглэгчид өмсч байгаа хувцас, идэж байгаа хүнс, үйлчлүүлж байгаа байгууллагаасаа хохирох тохиолдол олон гарч байна. Хэрэглэгчдийн хэрэглээний соёл гэж юм байна.
-Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрх ашигт хэрхэн нийцдэг вэ?
-Манайхан сүүлийн жилүүдээс эх орныхоо үйлдвэрлэгчдийг дэмжихийг уриалж байгаа болохоос биш ихэнх хэрэглээнийхээ барааг гаднаас оруулж ирсээр байгаа. Бүх бараа бүтээгдэхүүн стандартын шаардлага хангадаг гэвэл дутагдалтай. Энэ тухай олон зүйл ярьж болно. Хүнсний бүтээгдэхүүн гэхгүй өөр олон хүчин зүйлд иргэд хохирч байдаг.
Жишээлбэл өнгөрсөн жил холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран импортоор орж ирсэн зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрх ашигт хэрхэн нийцэж хэрэгцээ шаардлага, чанар аюулгүй байдлыг хангаж буй талаар алт, мөнгөн эдлэл үйлдвэрлэгч, худалдаалагч байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалтаар жин хэмжүүр баталгаагүй, гарал үүслийн гэрчилгээгүй, сорьцын баталгаажуулалт хийгдээгүй зэрэг олон зөрчил илэрсэн.
Ер нь манай хэрэглэгчид авч байгаа эд зүйлсээ шалгаж үзэж авч мэддэггүй. Хэрэглэгчдийн хэрэглээний соёл дутмаг байна. Борлуулагчид болж өгвөл аль болохоор далдруулчихыг хүснэ. Олон сайны дотор нэг мууг шургуулаастай байх нь энүүхэнд. Тэгээд манайхан чинь авч өгөөд сурчихсан. Хэзээ хойно нь амаа бариад өнгөрдөг хэрэглэгчид шүү дээ. Сүүлийн үед зарим нэгэн бараа бүтээгдэхүүний хаяг шошгыг ашиглан чанаргүй материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байсныг таслан зогсоосон.
Хүүхдийн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэдэг "Батзүү" компанийн формын хувцсыг хуурамчаар үйлдвэрлэн "Нарантуул" худалдааны төв дээр борлуулж байсныг илрүүлсэн. Үүнийг Эрээн хотод үйлдвэрлэсэн юм билээ. Иймэрхүү зохисгүй үйлдлүүд мэр сэр гарна шүү дээ.
-Зах зээлд шилжсэн нийгмийнхээ хөгжлийг дагаад иргэд худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнд сонголт хийх ухаанд хэр суралцаж байх юм бэ?
-Одоо харин бүх зүйл өөрөөр эргэж байна. Дээхнэ бидний залуу үед дэлгүүрт ганц, хоёрхон нэр төрлийн талх байдаг байсан бол одоо хэдэн янзаараа сонголт арвин болсон. Харин тэрнээс нь хэдийд үйлдвэрлэгдсэн, ямар орцтойг нь авах гээд сонголтыг хийж чадаж байна. Аль ч бараа бүтээгдэхүүн дээр тэр. Энэ бол манайхны том дэвшил. Хэрэглээнийхээ барааны кодыг мэддэг болсон гээд дэвшил их гарсан. Монгол төмсөн дотор холиод хийчихсэн хятад төмсийг ялгаж мэддэг болсон байна шүү дээ.
-Ер нь хэрэглэгчдийг хохироож байгаа зүйл юу байх юм бэ?
-Иргэд хэрэглэгчдийн хохирох нь өөрсдөөс нь ихээхэн шалтгаална. Хууль дүрэм мэддэггүй, Эрх ашгаа хамгаалуулах байгууллагуудад хандаж мэддэггүй зэрэг олон шалтгаан байна. Өнгөрсөн жил манай байгууллага ШӨХТГ, Хотын орон сууцны хэлтэс, Барилга архитекторын газар, Барилгын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын барилгын холбоотой хамтран нийслэлд баригдсан орон сууцны барилгын чанар, аюулгүй байдлын талаар шалгалтыг 10 гаруй обьектод 600 гаруй холбогдох хүмүүсийг оролцуулан шалгасан. Үүнд их зөрчил илэрсэн.
Манай хэрэглэгчид хэнэггүйгээсээ болоод ихээхэн хохирдог нь ажиглагдсан. Тухайлбал орон сууцны талбайн хэмжилт асар их зөрүүтэй, хаалга цонхыг чанаргүй материалаар хийсэн, стандартын бус материалыг ашигласан байх жишээтэй. Бид энэ шалгалтаараа хохирсон иргэдэд 20 гаруй сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Бид ердөө цөөхөн обьектыг шалгахад энэ шүү дээ. Энэ олон барилгуудыг шалгавал их юм гарна.
Өнөөдөр орон сууцны үнэ асар өндөр байгаа. Тэгтэл талбайнхаа зөрүүгээс ихээхэн мөнгө олоод байдаг байна шүү дээ. Шинэ сууц худалдаж авч байгаа иргэд анх өрөөнүүдийхээ талбайг сайн хэмжиж авах хэрэгтэй. Мөнгийг нэгжээс тоолдог учир хэн хэнээ хохироохгүй байх нь чухал. Ер нь иргэд хохирох нь их. Иргэдээс гомдол их ирнэ. Хохирохгүйн тулд хянамгай хуулийн хүрээнд гүйцэлдүүлдэг байх хэрэгтэй.
Орон сууцны компаниуд дуусаагүй барилгадаа талбайнхаа хэмжээг заачихаад ашиглалтад орох хугацаагаа хэлж урьдчилгаа төлбөр авчихаад сүүлд нь талбайн хэмжээ нь хүрэхгүй иргэдийг хохироодог үзэгдэл их байна. Энэ бол гашилсан сүү авсантай адилгүй иргэдийг хохироож байгаа том хохирол.
-Танай нийгэмлэгээс иргэдийнхээ эрх ашигт нийцсэн ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хоол хүнсний зохистой хэрэглээг хэвшүүлэх замаар хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа элдэв өвчнөөс сэргийлэх талаар ургамлын гаралтай хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ургалын гаралтай хүнсний ашиг тусыг таниулах, хэрэглээг нэмэгдүүлэхэд гол ажлаа чиглүүлнэ. Хуурамчаар үйлдвэрлэгдсэн чанаргүй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг зах зээлээс шахан зайлуулж дуураймал бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх орчин нөхцлийг хаах үйл ажиллагааг хил гаалийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.
Манай байгууллага хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалах хуулийн дагуу үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд тандалт шалгалтын хэлбэрээр хөндлөнгийн шалгалт тавьж, хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар иргэд байгууллагаас санал авч ажлаа уялдуулна. Хэрэглэгчдийн хэрэглээний соёлыг өндөр түвшинд хүргэх зорилт тавьж байгаа.
Н.Лхагва