gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 6.03
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хятад, АНУ номхон далайн бүс нутгийг булаалдаж эхлэв

Дэлхийд
2011-11-18
0
Twitter logo

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ази Номхон далайн бүс ирээдүйд дэлхийн зах зээлд гол тоглогч болохыг чухалчлан санууллаа.

Сүүлийн үед АНУ-ын бодлого Ази Номхон далай руу чиглэх болсон нь Австралийн парламентын үйл хэргээр тодорч байгаад Бээжин далд эмзэглэх болсон байна. Хойд Америк, Европын бүс нутагт эдийн засгийн нэр хүндээ өдрөөс өдөрт алдаж буй нь Азийн зах зээлд хошуу дүрэх болсныг АНУ-ын уг үйлдэл нотлох аж.

“Франц Пресс”-ийн мэдээлэлд өгүүлснээр АНУ-ын цэрэг зэвсэг, усан флотын хүч номхон далайн бүст идэвхтэй төвлөрөх болжээ. Одоогоор Бээжингийн гадаад зах зээл Азид хамгийн нэр хүндтэй нь. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, хилийн чанад дахь зах зээлийн эргэлттэй эн зэрэгцэхүйц хэмжээнд дөхөж очих болов. Мэдээж энэ нь Азийн бүс нутгаас зах зээлийн тааламжтай мөч хүлээж буй Америкт хамгийн том дарамт болох аж.

Б.Обама Канберрад хийсэн мэдэгдлийнхээ үеэр Австралийн улс төрийн идэвхжил Ази Номхон далайн бүс нутагт зонхилох байр суурь эзлэх ёстойг сануулсан байна. Энэ нь Хятадын эсрэг Австралийг нохойд барих “мод” болгосон нь илт байгаа талаар ажиглагчид дүгнэжээ.

Ерөнхийлөгч Б.Обама илтгэлийнхээ үеэр “Энэ зуунд АНУ-ын бүх анхаарал Ази Номхон далайн бүстэй шууд холбогдоно” хэмээн итгэлтэй өгүүлжээ. Тиймээс АНУ Азид дөхөхийн тулд Австралийг улс төр, эдийн засгийн нэгэн цул капитал болгон өргөжүүлэх санаатай байгаа нь энэ бүгдээс илэрхий болсон байна.

БНХАУ, Япон Азийн зах зээлд ширүүн өрсөлдөөнтэй байдаг нь тодорхой ч хоёр гүрний дундуур АНУ “чихэх” сонирхолтой гэдгээ ингэж илэрхийлэв. Гэхдээ АНУ дан ганц Канберрагийн индрээс Азийн зах зээлд шунах нь утгагүй хэрэг. Мэдээж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй урд хөршийн хязгаар нь үл хүрэх зах зээлийн давалгаанд Вашингтон сөхрөхөөс аргагүй. Гэхдээ ойлгомжтой зүйл дээр АНУ, БНХАУ-аас бүс нутгийн тусламж хүссэн нь Бээжинг түших гэсэн далд санаа хэмээн шинжээчид ярьж байна.

“Хэрэв Хятадтай сайн түншийн харилцаа тогтоовол БНСУ-ын эдийн засгийг түшиглэх боломжтой” хэмээн Б.Обама дурьджээ. Гэвч Бээжинд АНУын дэмжлэг хэрэггүй гэдгийг энгийн жишээнээс харна. БНХАУ, АНУ-д өдөр бүр хэдэн сая тонн бэлэн хувцас, эдлэл хэрэглэл экспортлодог ч үүнээс хэд дахин их бараа, бүтээгдэхүүний зах зээлээ дан ганц Азиас бүрдүүлж чадсан билээ. Шууд утгаар хэлэхэд АНУ, БНХАУ-ын өрсөлдөгч. Одоогоор АНУ-ын эдийн засаг сайнгүй байгаа учраас Бээжин энэ цаг мөчийг гараа хумхиад өнгөрөөхгүй. Тэд Африкт уул, уурхайн концерн хөгжүүлэх бодлого боловсруулж эхэлсэн. Мөн Вьетнамын далайн эргээс Японы далайн хил хүртэл асар өргөн уудам усан мандалд эрх мэдлээ тогтоохоор чармайж байна.

Үүнээс гадна хятадууд ирэх 20 жилд задгай сансрыг бүхэлд нь “эзэгнэх” далд санаагаа маш хурдтай хэрэгжүүлсээр байна. Гэтэл АНУ-ын рейтинг бүс нутагтаа төдийгүй дэлхийд унах хандлага ажиглагдлаа. Энэ л үед Бээжингийн бодлогод түшиглэх нэрээр Ази Номхон далайн зах зээлээс триллион, триллионы ашиг хүртэх боломжтойг олж харсан Б.Обамагийн засаг захиргаа Австралид ерөнхий бодлогоо төвлөрүүлэхээр улайрч байна.

Т.Батсугар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан