gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав

Э.Оргил
Улс төр
2018-01-16
0
Twitter logo

БНСУ-д айлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхав. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчилж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, Монгол Улстай тогтоосон “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Тэрээр Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд өргөжүүлж, иргэдийн солилцоог тэлэх эрмэлзэлтэй байна гэв. 

Манай хоёр улс ардчилал, чөлөөт зах зээл зэрэг үнэт зүйлс нэгтэй болохыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин онцлоод Зүүн Хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө байдгаараа манай хоёр улс адил гэдгийг тэмдэглэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа “гуравдагч хөрш” БНСУ-аас эхлүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, БНСУ-тай харилцах харилцаа Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэгийг нотлов. Монгол Улс ардчилал, зах зээлийн системд шилжсэн цагаас эхлэн БНСУ тууштай дэмжиж ирснийг дурдав. 

Энэ удаагийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, иргэдийн солилцоог бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. 

Мөн ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Засгийн газар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож буйд талархал илэрхийлж зээлийг Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг шийдвэрлэхэд ашиглах хүсэлтэй байна гэв. 

Талууд хоёр улсын иргэд алсдаа харилцан визгүй зорчдог болох чиглэлээр харилцан хүчин чармайлт гаргах, Азийн супер сүлжээ зэрэг бүс нутгийг хамарсан томоохон төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцав. 
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Зүүн Хойд Азийн бүс нутагт явуулж буй өөрийн санаачилсан “Шинэ Умардын бодлого”-оо тайлбарлаж, Евразийн зүрхэнд орших Монгол Улстай улам нягт хамтран ажиллах нөөц боломж их байгааг цохон тэмдэглэв.

Ирэх зургаадугаар сард зохиогдох Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтынажиллагааны асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын V Бага хуралд БНСУ-аас төлөөлөгч оролцохыг урив.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Пёнчан 2018” Өвлийн олимп дэлхийн улс түмний энх тайван, эв нэгдлийн баяр болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч, Өвлийн олимпийг зохион байгуулах нэр хүндтэй үйлсэд нь БНСУ-ын Ерөнхийлөгчид амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан