Байгалийн баялгийн засаглалын индексийг өнөөдөр танилцуулав. Байгалийн хий, газрын тос гэх мэт баялаг ихтэй 81 улсыг судалгаанд хамруулжээ.
Манай улс ерөнхий дүнгээр авах ёстой 100 онооноос 64 оноо авснаар хангалттай үнэлгээ авсан талаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол Улс дахь менежер Н.Дорждарь мэдээлэв.
64 оноо авснаар Монгол 15 дугаарт, Евразийн бүс нутгийн 9 орноос тэргүүн байрт жагсчээ.
Гэвч төрийн өмчийн компанийн засаглал гэсэн дэд хэсэгт 40 оноо авсан нь хамгийн бага үзүүлэлт байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хамгийн том төрийн өмчит компани нь “Эрдэнэс Монгол”. Иймд тус компанийн засаглалыг хэмжжээ.
“Эрдэнэс Монгол” компанийн цахим хуудас байнгын бус ажиллагаатай, санхүүгийн үзүүлэлтүүд нь ил тод бус, судлаачдад дүн мэдээгээ өгдөггүй зэрэг дутагдал байжээ.
“Эрдэнэс Монгол” манай улсын уул уурхайн томоохон ордуудын лицензийг эзэмшдэг. 12 охин компаниас бүрдэх тус компанийн засаглал хангалтгүй байгаа нь Монгол Улсын нийт дүнд сөргөөр нөлөөлжээ.
Тодруулбал манай улсын баялгийн салбарын дундажтай харьцуулахад тус компанийн ил тод байдал хангалтгүй байжээ. Тус компани өөрийн болон салбар компаниуд, хамтарсан үйлдвэрүүдийн санхүүгийн тайлан, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтаа нийтэлдэггүй. Иймд компанийн үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт сул байна гэж судалгааны баг дүгнэжээ.
Баялгийн засаглалын индексийг хоёр жилийн өмнө анх судалжээ. Тухайн үед “Эрдэнэс Монгол” компанийн цахим хуудас байнгын бус ажиллагаатай, санхүүгийн үзүүлэлтүүд нь ил тод бус, судлаачдад дүн мэдээгээ өгдөггүй зэрэг дутагдал байсан байна.
Баялгийн засаглалын индексийг хэрхэн тогтоодог вэ?
- Мэргэжилтнүүд тусгайлан боловсруулсан асуулга авдаг.
- Нэг жилийн турш 150 зөвлөх оролцож, анхдагч мэдээлэл буюу 10.000 баримт бичгийг цуглуулсан.
Баялгийн засаглалын индексийн ач холбогдол
- Бодлого боловсруулагчид, иргэний нийгэм, мэргэжилтнүүдэд бусад улсын шилдэг туршлагыг танилцуулан, нэг бүсийн болон бусад ижил төстэй улсуудтай өөрсдийгөө харьцуулах боломж олгоно.
- Дутагдалтай талуудыг илрүүлэн гаргаснаар засаглалын шинэчлэлийн тодорхой зорилтуудад төвлөрөх боломж олгоно.