gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Усан оргилуурыг өдөр бүр ариутгах ёстой

2017-06-21
0
Twitter logo
0
Twitter logo
2017-06-21
Усан оргилуурыг өдөр бүр ариутгах ёстой

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 50 усан оргилуур хэвийн ажиллаж байна. Тухайлбал, Багахангай, Багануурт гурав, Налайхад нэг бол үлдсэн зургаан дүүрэгт 43 том, жижиг усан оргилуур ажиллаж байгаа юм. Үүнээс цагийн хуваарийн дагуу ажиллаж буй, нийслэлийн өмчит 28 усан оргилуур бий. Харин үлдсэн нь хувийн өмчид харьяалагдана.

Үүнээс том хэмжээтэй буюу хотын стандартыг хангахуйц нь Централ тауэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын ордны урд байрлах гарын арван хуруунд багтах төдий усан оргилуур. Эдгээрээс төвийн шугаманд холбогдсон, цэвэр устай нь тун ховор. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усалгаа хариуцсан мэргэжилтний хэлж байгаагаар усан оргилуурт элдэв хог хаягдал хийхгүй, шороо орохгүй байвал 30 хүртэлх хоног усаа сольдоггүй аж. Гэтэл усан оргилуурын усыг тогтмол сольж байх ёстой байдаг.

Учир нь усан оргилуур гэдэг тухайн улс орны бүх хотод байх ёстой, иргэдийн эрүүл мэнд, нийслэлийн утаа, тоосжилтод эерэг нөлөө үзүүлдэг, хот тохижилтод шаардлагатай, заавал байх ёстой зүйл. Харин манай улсын нийслэлд ажиллаж буй усан оргилуурын ус чанарын шаардлага хангадаггүй. Тиймээс усан оргилуурын ашиглалт, арчилгааны талаар Нийслэлийн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, хот чимэглэл хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-Усан оргилуурын усыг хэд хоноод солих ёстой вэ?
-Аюулгүй байдлын үүднээс усан оргилуурын усанд үржих нян, замаг, бичил биетний үржлийг зогсоодог бодисоор ариутгаж цэвэрлэх ёстой. Мөн усыг нь өдөр бүр солих шаардлагатай. Гэтэл манайд энэ зарчим үйлчилдэггүй. Аж ахуйн нэгж байгууллага өөрсдийн хариуцсан усан оргилуурын усыг заасан хугацаандаа сольдоггүй. Мөн цэвэрлэхдээ заавал хийх ёстой ариутгалын бодис хэрэглэдэггүй.

Усны чанарыг сайжруулахад инженер техникийн асуудалд анхаарах шаардлагатай 

-Сүүлийн үед нийслэлд байгаа усан оргилуурын ус бохирдолтой гэдгийг мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлдэг. Тэгвэл энэ асуудалд нийслэлээс ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Усан оргилууруудад манайхаас гадна нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар давхар шалгалт хийсэн. Үүний үр дүнд нийслэлийн бүх дүүрэгт засаж, сайжруулах тухай зөвлөмж хүргүүлээд байна. Ингэснээр дүүрэг бүрт байгаа усан оргилуур хариуцсан мэргэжилтэн өөрсдөө хяналт тавих юм. Тухайлбал, усан оргилуурын инженер техникийн асуудлыг шийдвэрлэж чадвал усны чанар сайжрах боломжтой. Түүнчлэн усан оргилуурын ус хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас мэргэжлийн хяналтын шалгалт, усны дээжээс авах шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Аж ахуйн нэгж дэргэдээ жижиг усан оргилуур их байгуулах болсон. Үүнд хяналт тавьдаг уу?
-Усан оргилуурыг том хэмжээгээр байгуулах шаардлагатай байдаг. Ингэснээр иргэд төдийгүй хотын тоосжилт, агаарын бохирдолыг бууруулдаг. Тиймээс жижиг усан оргилуурыг аль болох байгуулахгүй байхаар болсон. Мөн шинээр хийж байгаа усан оргилуурын инженер техникийн асуудалд илүү анхаарч ажиллах шаардлагыг тавиад байна.

-Нийслэлээс бүх талын шаардлагыг хангасан усан оргилуур хийхээр төлөвлөсөн үү?
-Нийслэлд ажиллаж буй хүний эрүүл мэндэд зориулсан усан оргилуурт хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ жил нийслэлд барих 1-2 усан оргилуурын ТЭЗҮ-г боловсруулж, батлуулахаар төлөвлөөд байна. Хэрэв уг ажил дэмжигдэхгүй бол ойрын хэдэн жилдээ нийслэлийн хөрөнгөөр чанарын шаардлага хангасан усан оргилуур барихгүй байх. Манай нийслэлд усан оргилуур дутагдалтайгаас гадна иж бүрэн цогцолбор байдаггүй. Тиймээс үүнийг зохион байгуулах хөрөнгө оруулалт дутагддаг.

-Усан оргилуурын усны чанарыг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Өнгөрсөн жилүүдэд усан оргилуурт анхаарал хандуулалгүй өдийг хүрсэн. Тэгвэл энэ жилээс нийслэлийн хэмжээнд усан оргилуурын усны чанар, инженер, техник гээд бүх тал дээр нь анхаарч ажиллахаар болсон. Улсын болон хувийн бүх усан оргилуурыг байнга хянаж, шинжилнэ. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж бүгд хамтран ажиллаж, эрүүл мэндийнхээ төлөө өөрсдийн хариуцсан усан оргилуурын усыг тогтмол сольж хэвших ёстой. Хэрвээ тухайн дүүргийн аль нэг усан оргилуур ажиллахгүй, эсвэл цэвэрлэхгүй байвал хариуцсан мэргэжилтэнд хандах хэрэгтэй. 

Г.Оюунтөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан