Манай улсын 330 сумын 315 нь дотоодын төвлөрсөн эрчим хүчний системүүдэд цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогддог. Үлдсэн 13 сум хоёр хөршөөс тог, цахилгаанаа хангаж байна. 1960-аад оны үед зөвхөн нийслэл гэлтгүй улс орон даяар өрнөсөн бүтээн байгуулалтын үр дүнд 41152 км урт шугам бүхий дөрвөн эрчим хүчний бие даасан сүлжээ бий болсон. Гэвч өдгөө улс орныг тог, цахилгаанаар хангаж буй энэ том “саарал” сүлжээний тэн хагасаас илүүгийнх нь ашиглалтын хугацаа дуусаж, эрсдэлтэй нөхцөл үүсчээ.
Хамгаалах зурвасын зөрчил зуу, зуугаараа нэмэгдэж байна
Улсын хэмжээнд цахилгаан дамжуулах сүлжээний 65 хувь, дэд станцын тэн хагасынх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Ер нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 30-35 жил байдаг.
2011 оноос улсын төсөв, гаднын зээл, тусламжаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах зорилгоор “Их тойруу” 110 кВ-ын 200 гаруй км урттай дамжуулах агаарын шугам, есөн дэд станцын барилга угсралтын ажил эхэлсэн байдаг.
Гэвч нөгөө л хот төлөвлөлт буруу, иргэд хууль дүрэм ойшоодоггүй зэргээс болж энэ ажил гацаанд оржээ. Тухайлбал, Зайсангаас Сонгино хүртэлх 110 кВ-ын 50 гаруй км урт цахилгаан дамжуулах агаарын шугамыг холбож чадалгүй зургаан жилийн нүүр үзээд буй. Энэ хэсэгт олон компани газар авсан тул шугам татуулахгүй, газар чөлөөлөхгүй гэж ажлыг царцаагаад буй.
Хамгийн сүүлийн судалгааг сөхвөл, 0.4-35 кВ хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамгаалалтын зурваст 3853 өрх бууж, 336 гарааж, чингэлэг барьжээ. Мөн 110-220 кВ-ын шугам, дэд станцын зурваст 963 өрх амьдарч, 196 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хамгаалалтын зурвасын зөрчлийн тоо жилд зуу, зуугаараа нэмэгдээд байдаг. Гэтэл өмнөх зөрчил нь арилахгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй.
Цахилгаан дамжуулах сүлжээний 65 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ
Жишээлбэл, “Камдер” ХХК Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 35/10 кВ-ын дэд станц руу хүрдэг цахилгаан дамжуулах агаарын шугамыг шилжүүлэхдээ анкер тулгуурыг нь бохирын шугам дээр барьчихжээ. Энэ 35 кВ-ын шугам нь төрийн тусгай хамгаалалттай “Их тэнгэр” цогцолборын бохирын шугам дээр таарсан байна. Харин “Эрдэм транс” ХХК Баянгол дүүргийн 20 дугаар хороонд агаарын шугамын хамгаалалтын зурваст автобус баазын хашаа босгож, хууль зөрчжээ.
Мөн гурван жилийн өмнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4-ийн урд хэсэгт аюулгүй ажиллагааг умартаж, өндөр хүчдэлийн агаарын шугамын хамгаалалтын шугам дор 40 тоннын чингэлгийг өргөж байх үед автокраны сум хүчдэлийн нөлөөнд автаснаас уг чингэлэгийг гараараа чиглүүлж байсан 25-26 настай гэр бүлийн хоёр хүн өндөр хүчдэлд цохиулан түлэгдэж, гар, хөлөө тайруулсан гашуун түүх бий.
Хүний буруутай үйл ажиллагаа, эсвэл байгалийн гамшигаас болж нурах, осол гарах тохиолдолд эд хөрөнгө, цаашлаад хүний амь эрсдэх аюултай. Гэтэл хамгаалалтын бүсэд дур зоргоороо хашаа хатгах, гэр барих зөрчил жилд хэдэн зуугаараа нэмэгдэж байгаа нь харамсалтай. Наад зах нь, гэмтлийг засах гэхэд хашааны хаалгаа түгжсэн байдаг, том оврын автомашин нэвтрэх боломжгүйгээр замыг нь хаадаг зэрэг бэрхшээлтэй тулгардаг. Зарим нь бүр кабель шугам дээр гэрээ барьчихаад нүүхгүй гэж гүрийх нь ч бий. Мөн газарт нь шунаж, хашаагаа тэлдэг зөрчил ч цөөнгүй.
Хамгаалалтын зурваст автобус баазын хашаа босгожээ
Олон жил болсон автомашин шатахуун их “идэж”, эвдрэл гэмтэл гарах нь олширдог. Дэд станц, цахилгаан дамжуулах шугам, кабель утаснуудад ч энэ хууль үйлчилдэг. Засвар үйлчилгээ хийхгүй олон жил болбол дэд станцын тоноглол муудаж, гэмтэл саатал гарах нь дамжиггүй.
Сул эдийн засагтай манай орны хувьд инженерийн шугам сүлжээг нэг дор шинэчлэнэ гэдэг мөрөөдөл. Төсвөөс хэдэн төгрөг “шиднэ”, түүнд нь тааруулж өвлөөс урьтан урсгал засвараа арай хийж дуусгадаг гээд цөөнгүй бэрхшээл байдгийг салбарынхан хэлж байна. Өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх, өмнө нь өгсөн зөвшөөрлүүдээ цуцлах шаардлагатай. Мөн өөрсдийнхөө эд хөрөнгө, амь насыг юман чинээ боддоггүй, хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг үе шаттайгаар албадан нүүлгэмээр байна.

Нийслэлд хамгаалалтын зурвасын зөрчил 5560-д хүрсэн
МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Батзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Шугамын аюулгүй байдал ямар хэмжээнд байна вэ?
-Улаанбаатар хотын эрчим хүчний сүлжээний аюулгүй байдал тулгамдсан асуудал болсон. Иргэд хамгаалалтын зурваст амьдарч, аж ахуйн нэгжүүд барилга барих зөрчил буурахгүй байна. МХЕГ-аас хууль зөрчсөн газарт очиж хяналт, шалгалт хийж гүйцэтгэдэг. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад эд хөрөнгө, амь насанд чинь аюултай гэдгийг сэрэмжлүүлж, хугацаатай албан шаардлага, дүгнэлт хүргүүлж, хувийг нь холбогдох төрийн байгууллагуудад явуулдаг.
-Танай байгууллагад зөрчлийг арилгуулж, албадан нүүлгэх эрх байдаг уу?
-Бидэнд иргэдийг хууль зөрчлөө гээд нүүлгэх эрх мэдэл байхгүй. Гэхдээ иргэдэд хамгаалалтын зурвасыг зөрчвөл ийм эрсдэлтэй гээд хэвлэл, мэдээллээр сэрэмжлүүлж байгаа.
-Хамгаалалтын зурвас ямар зайд байх ёстой вэ?
-Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр хашаа барих, шугам сүлжээг эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Хамгаалалтын зурвас 110кВ хүртэлх цахилгаан дамжуулах шугамын захын утаснаас хоёр тийш хүн оршин суудаг газарт 20 метр, хүн амьдардаггүй газарт таван метр зайд байхаар тогтоосон. Ийм хүчдэлтэй дэд станцын хувьд тал бүр тийш 20 метр зайтай байдаг. Харин 220 кВ-ын хувьд захын утаснаас хэмжихэд хүн амьдардаг бол 25 метр, амьдардаггүй бол зургаан метр зайтай байх ёстой. Мөн дэд станцын хувьд 25 метр гэж заасан байдаг. Шугамын хүчдэлийн түвшин нэмэгдэх тусам хамгаалах зурвасын зай нэмэгддэг.
-Хамгаалалтын зурвас зөрчиж байгаа нь ямар эрсдэл дагуулж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ЦДҮС ТӨХК, УБЦТС ТӨХК-иудын эзэмшлийн 0.4 кВ-220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станцын хамгаалалтын зурваст гарсан зөрчлийн тоо 5560-д хүрсэн. Энэ төр захиргааны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо хангалтгүй байгаатай холбоотой. Мөн хууль, дүрмийн хэрэгжилт хангалтгүй, зөрчлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь шугам сүлжээний аюулгүй байдал, хэвийн найдвартай ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй. Түүнчлэн осол, саатал гарах, цахилгаан эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагаа алдагдах, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдээд байна.
Г.Баярмаа