Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотыг "Эрүүл Хотуудын Нөхөрлөл"-д нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ.
Халдварт бус өвчин, осол гэмтлийг 2018 он гэхэд бууруулах замаар эрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхийн нийтийн санаачилгад Улаанбаатар хот нэгдсэнийг Засаг дарга өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн байна.
“Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэнээр халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.