Дархан цаазат Богд уулаа нүхлэхийн тулд өр зээлж тавьж 1.4 тэрбум ам.доллар үрэх нь зөв үү? Дараа нь ямар мөнгөөрөө Богд уулынхаа өвөрт Хот байгуулах вэ? гэдэг асуудлаар Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй Эдийн засагчид мэдээлэл хийлээ.
Тэрээр " Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сайд дарга нар, Хотын дарга Х.Нямбаатарт хандаж гурван уриалга хүргүүлэх гэсэн юм.
Нэгдүгээрт, Дархан цаазат Богд уулаа нүхлэхийн тулд 1.4 тэрбум ам.доллар буюу маш их өр тавих гэж байна. Монгол улс өргөн уудам тал нутаггүй биш дээ. Заавал Богд уулыг нүхлэх шаардлага бий юу. Үүний оронд Налайх руу чиглэдэг авто замыг өргөтгөн гурван эгнээ болгож Богд уулын зүүн өвөр лүү зам тавьж болно.
Дархан цаазат Богд уулаа нүхэлчхээд дахин хаанаасаа өр тавьж хот байгуулах гээ вэ?
Тэр их өр тавьсан мөнгөөрөө Богд уулын өвөр хэсэгт ус, дулаан, цахилгааныг нь шийдэж орон сууц, үйлдвэр үйлчилгээ, хүнсний мухлагуудыг барих хэрэгтэй. Үүнийг дагаад иргэд суурьшиж, хотын бөөгнөрөл саарч, утаа багасах болно.
Маш их өр тавьж Богд Уулаа нүхэлчхээд хаанаасаа дахин өр тавьж хот байгуулах гээ вэ? Сэтгэлийн хөөрлөөр 20 минутын хот гэх асуудлыг шийдэх гээд байгаа юм биш үү? Одоогийн байдлаар Богд уулын баруун талд өр зээлээр барьсан Чингис Хаан нисэх буудал хүрдэг зам тавьсан.
Богд уулыг нүхлэх асуудлаар сонсгол явуулах эсвэл бүх иргэдийн дунд санал асуулга явуулах шаардлагатай байна. Хамтарсан Засгийн газар байгуулчхаад тулга тойрсон биш өнөөдрийг бус маргаашийг харсан мега төслүүд хийх хэрэгтэй байна" гэв.