Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их Хурал 06 дугаар сарын 01-ний дотор батална.” гэж тус тус заажээ.
Энэ дагуу “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өнөөдөр хэлэлцэж байна. Зургаадугаар сарын 1-ний өдөр ирэх даваа гараг бөгөөд амралтын өдөр тохиож байна.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Говийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөг бид баталж чадахгүй, бидэнд туршлага байхгүй тулл япончуудаар хийлгэсэн нь дээр. Гэхдээ төр хэт данхайсан нь үнэн. Үйлчилгээний ажилтнууд нь хүртэл ширээнийхээ араас босдоггүй, иргэндээ хүрч үйлчилдэггүй.
УИХ-ын гигүүн Д.Бум-Очир: Ирэх жилүүдэд олон сургууль барих гэж байгаа нь сайн хэрэг. Гэвч багш алга. Манай багш нар БНСУ-д ажиллаж байна. Тэднийг эх оронд нь авчрахын тулд цалинг нь нэмэх хэрэгтэй байна. Залуу багш нар хамгийн бага цалинтай. Эсвэл хувьсах зардлаа нэмэх хэрэгтэй. Ийм бололцоо байна уу?
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр: Багшийн үндсэн цалин 1,1 сая төгрөг байна. Тэтгэвэртээ суусан хүмүүсийг эргүүлэн урьсан, багшийн нэр хүндийг өсгөх ажил хийж байна. Цаашид багш нар гэр бүлээ бүрэн тэжээх чадвартай байх ёстой. Эрэгтэй багш нар цөөрсөн нь цалин бага байгаатай шууд холбоотой. Иймд УИХ энэ асуудлыг дорвитой шийдэх хэрэгтэй. Багшийн хомстолыг шийдэхээр 6 багц ажил төлөвлөн хийж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа: Шалгуур үзүүлэлтүүдийн талаар асуумаар байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмнэ гэжээ. Хүртээмж гэж юуг хэлж байна вэ? Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлснийг ойлгох уу? Алслагдсан сумдад тусламж үзүүлснийг хэлэх юм уу? Ядаж өгүүлбэрээ дуусга л даа. ЭМЯ ирэх жилийн зорилтуудаа харсан уу? уншсан уу? Өрхийн эрүүл мэндэд зарцуулдаг зардал хэдэн төгрөгөөр буурах вэ?
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: АХБ-тай хамтран теле-медицинийг нэвтрүүлнэ, хиймэл оюун ухааныг ажилдаа ашиглаж эхэлнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Засгийн газар 2026 оны боловсролын жил болгосон бол эхлээд багшийн цалинг ядаж 2 сая төгрөг болгох хэрэгтэй. Багштай төрийн албан хаагчид барьцмааргүй байна.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Багшийн цалинг нэмэхийн тулд төрийн албан хаагчаа цомхтгон, эдийн засаг тэлэх ёстой. Үүний тулд татварыг бууруулан, хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Ингэснээр иргэдийн орлого нийтээрээ өснө.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Амралтын өдөр АИ-92 шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмлээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсвөл хэцүү. Чоно борооноор гэдэг нь болов уу? эсвэл үнэхээр үнээ нэмэх үндэслэл бүрдсэн үү? Аялал жуулчлалын компаниудад хэзээнээс 6 хувийн зээл өгч эхлэх вэ? Ер нь Төв банкныханд зээлийн хүүг бууруулах хүсэл зорилго байна уу?