gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.22
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.22
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Батсүх: Монгол инфлюнсерүүдтэй ажиллах гэхээр бүхнийг мөнгө гэж хардаг. Бараг л худалдагчид

Б.Азбаяр
Нийгэм
2025-05-20
55
Twitter logo

"Улаанбаатар травэл экспо 2025" аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 16-18-ны өдрүүдэд болж өндөрлөв.

Тус үзэсгэлэнгийн эхний өдөр хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын байгууллагуудын төлөөллүүд "Аялал жуулчлал ба контент медиа" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Энэ үеэр, Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарын өнөөгийн хөгжил, нөхцөл байдлын талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх дараах зүйлийг ярив.

Хөтлөгч: Улаанбаатар хотын аялал жуулчлалын хэрхэн төсөөлж байна. Медиа салбартай нээлттэй ажиллах ямар боломжууд байна гэж харж байна вэ?

Д.Батсүх, "Улаанбаатар хот бол аялал жуулчлалын томоохон төв. Цаашид ч гэсэн хөгжих боломжтой. Гэхдээ хөгжихөд томоохон саад бэрхшээлүүд тулгараад буй.

Монголд ирсэн жуулчид сэтгэл дундуур буцах шалтгаан бол түгжрэл, агаарын бохирдол юм. Үүнээс болж бидний нэр хүнд унадаг. Эдгээр асуудлыг шийдсэнээр илүү олон жуулчин авах боломжийг бүрдүүлж чадна. Үгүй бол цааш явахад хүндрэлтэй байна.

Түүнээс биш Улаанбаатар хот бол сонирхолтой, өөрийн гэсэн өнгө төрхтэй, өвөрмөц сайхан хот байна гэдэг. Бүтээгдэхүүн үйлчилгээ, үзвэр болж байна. Хот болгон Нью-Йорк шиг байх албагүй. Өөрийн гэсэн ондоошил, онцлогоо хадгалсан, нүүдэлчдийн хот гэдэг нэртэй болж, цааш хөгжүүлэхэд олон талын ажлуудыг хийх хэрэгтэй. Шат шатандаа хийгээд явж байна.

Цаашдаа Улаанбаатар хотынхоо аялал жуулчлалыг дэмжихийн тулд боломжийнхоо хэрээр медиа салбарынхантайгаа хамтран ажиллах боломжтой. Гэхдээ манайх бол өндөр төсөвтэй байгууллага биш.

Хөтлөгч: Аялал жуулчлалын салбарт ажиллаж буй инфлюнсер /нөлөөлөгч/ хүмүүсийн ёс зүйг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

Д.Батсүх: Хамгийн үлгэр жишээч, зөв зүйлийг нийгэмд уриалдаг, залуучуудын боловсрол, ёс зүй, соёлыг байлдан дагуулдаг байх ёстой.

Үнэндээ монголын инфлюнсерүүд бараа сурталчилдаг худалдагч л болоод байна. Орлогынх нь эх үүсвэр байх. Гэхдээ юуг яаж сурталчлах вэ гэдэг хязгаартай байгаасай гэж боддог.

Монголын зах зээл жижиг, дагагч нарын тоо бага болохоор хийх ажлынх нь сонголт тийм байх. Эргээд нийгмийн сайн сайхны төлөө тодорхой зүйлсийг үнэ төлбөргүйгээр хийдэг, ажилладаг байх ёстой гэж боддог. Гэхдээ ийм байх нь бага юм.

Зарим ажлын хүрээнд инфлюнсерүүдэд дэмжиж ажиллаач гэх санал тавихаар бүхнийг мөнгө гэж хардаг. Байнга л төлбөр мөнгөний асуудал яригддаг. Тиймээс, энэ асуудлыг бид харьцангуй шүүмжлэлтэйгээр харж байна. Энэ бол миний бодол" гэж хариуллаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан