Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал хэлэлцэн, танилцжээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Өнөөдрийн хуралдаанаар үүсмэл ордуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын хуулиар стратегийн орд, түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн заалт байдаг. Үүсмэл орд бол стратегийн ордыг түшиглэсэн баялаг.
“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн үүсмэл ордыг ашигладаг “Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” гэсэн гурван компанийн үйл ажиллагаатай очиж танилцсан.
Өнгөрсөн хугацаанд энэ ордыг бусдад ашиглуулахдаа нээлттэй сонгон шалгаруулалт зарладаггүй байсан. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар үүсмэл ордыг ар, өврийн хаалгаар ашиглах гэрээ байгуулдаг үйл ажиллагааг таслан зогсоохоор боллоо.
Өөрөөр хэлбэл, цаашид уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, тэнцсэн компани, ААН-тэй гэрээ хийнэ. Гэрээний үндсэн дээр үүсмэл ордыг ашиглана. Цаашид стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг ЗГ-ын тогтоолоор албажууллаа.
“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэсэн үүсмэл ордыг ашигладаг “Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” гэсэн гурван компанийн үйл ажиллагаатай очиж танилцсан. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр Баялгийн сангийн тухай хуулийн дагуу төр эзэмшлийнхээ 34 хувийг тогтоох хэлэлцээрийг албажуулан дуусгаж, ЗГ-т танилцуулна. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ.
“Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө овоолго буюу үүсмэл ордыг ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байжээ, үүнийг өнөөдрийн ЗГ-ын тогтоолоор зогсоохоор боллоо. Цаашид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тухайн овоолгыг ашиглах тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн компани нь гэрээ байгуулаад, эзэмшлийнхээ 34 хувийг Баялгийн санд хуримтлуулаад, ашиглалтын төлбөр зэргээ тухайн үйлдвэрт төлөөд явах бололцоог ЗГ-ын хурлаар албажууллаа” гэв.