Бичиг соёлын гайхамшигт өв соёлыг, хадгалж хамгаалж, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх Өмнөговь аймгийн Төв номын сангийн нээлт боллоо.
Дэлхийн номын сангийн стандартад нийцсэн, номын фондын өргөтгөл, дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн шинэ барилгыг улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгөөр барьжээ.
Орон нутгийн төсвийн 2 тэрбум төгрөгөөр дотоод тохижилтыг хийжээ. Орчин үеийн уншигчдадаа зориулан, дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн үйлчилгээг нэвтрүүлж, ирээдүй болсон хүүхэд багачуудын унших, сэтгэх, судлах хөгжлийн замыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн 700 сая төгрөгөөр тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.
Номын санд хадгалаатай 45090 ширхэг ном бүтээлд Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсан цагаас эхлэн нутгийн иргэдийн үүх түүх, олон зуун зохиолч бүтээлчдийн утга зохиолын бүтээлүүд, дундаршгүй арвин баялаг үнэт зүйлс багтдаг.
Өмнөговь аймгийн Төв номын сангаар тогтмол үйлчлүүлдэг үйлчилгээний тоогоор давхардсан 113310 уншигч байна гэж тус аймгаас мэдээлэв.