Монгол Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бусад улсын тэргүүнүүд баярын мэндчилгээ илгээжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:
Тэрбээр мэндчилгээндээ “Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Саяхан Астана хотноо болсон бид хоёрын уулзалт Орос, Монголын харилцааны найрсаг, ажил хэрэгч шинж чанарыг бүрэн нотолсон билээ.
Хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, Евразийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүүлэх ашиг сонирхлын үүднээс цаашид хамтын хүчин чармайлтаар хамтын ажиллагааг бүх салбарт үе шаттай өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, ажлын амжилт, Монгол Улсын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин:
Мэндчилгээнд “Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай Засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлээсээ баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Хятад, Монгол хоёр улс бие биеийнхээ хувьд чухал хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь хоёр улсын ард иргэдийн язгуур эрх ашигт нийцнэ.
Миний бие Тантай хамт хоёр улсын хувь заяаны хамтын нэгдлийг бий болгох зорилгод чиглэж, харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалан, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зөв замналд эрүүл, тогтвортой урагшлуулан хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхэд бэлэн байна. Танай улсад хөгжил цэцэглэлт, ард иргэдэд энх тунх, аз жаргал хүсэн ерөөе” гэжээ.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Ерөнхий сайд Фүмио Кишида:
“Япон Улс, Монгол Улсын хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан энэ жил ард түмэн, тэр дундаа хойч үеийг авч явах залуучууд хоорондын солилцоо идэвхтэй өрнөж байгаад туйлын баяртай байна.
Хоёр орны харилцааг “Энх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” болгон шат ахиулах үеэр Эрхэмсэг ноён Тантай бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь бол “хүн” гэдэгт санал нэгдэж, дахин нотолсон билээ. Энэ хүрээнд иргэд хоорондын солилцоо улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэсэн байна.
Словени улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар:
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Бүгд Найрамдах Словени Улсын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд чин сэтгэлийн баярын мэнд дэвшүүлж, монголын ард түмэнд хөгжил цэцэглэл, ололт амжилт хүсэн ерөөе.
Манай хоёр улс харилцан ойлголцол, хүндэтгэл, ажил хэрэгч яриа хэлэлцээг дэмжих замаар өндөр түвшний найрсаг харилцааг бүрдүүлж, хоёр ард түмний эрх ашгийн төлөө үр дүнтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлснийг тэмдэглэхэд таатай байна. Миний бие Монгол Улсад хийх айлчлалаа тэсэн ядан хүлээж байна. Энэ айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, олон улсын талбар дээрх хоёр улсын нийтлэг эрх ашиг, зорилтыг дэмжихэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хаан, хамтын нөхөрлөлийн Тэргүүн Цог Жавхлант Гуравдугаар Чарльз:
“Танд болон танай ард түмэнд Үндэсний их баяр наадмын онцгой өдрийн баярын мэндийг гэргий бид хоёр хүргэж байгаадаа баяртай байна. Манай хоёр улс энх тайван, хөгжил цэцэглэлт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн дахинд тулгамдаж буй асуудлаар цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Танд эрүүл энх, монголын ард түмэнд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар