gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зүүд амьдралын тусгал бол, амьдрал зүүдний тусгал юм

Соёл урлаг
2024-08-17
57
Twitter logo

Та өмнө нь энэ зургийг харж байсан уу?
Ахиад нэг хараад үзээрэй.
Энэ зургийг хэн гэдэг зураач зурсан юм бол?
Зураач бидэнд юуг мэдрүүлэх гэж оролдсон юм бол?
 
Бид бүхний сая харсан уран зураг бол The lovers “Хайртууд” нэртэй бүтээл бөгөөд Бельгийн зураач Рене Магритт  1928 онд бүтээжээ.

Рене Магритт 1898 оны 11.21 нд Бельгийн Хайнаут мужийн Лессинес хотод Леопольд Магритте, Регина нарын ууган болон мэндэлжээ. Ихэнх урлаг судлаачид түүний бүтээл дэх хүмүүсийн дүр төрхийг нуух санаа нь бага насандаа авсан сэтгэлийн шархтай холбоотой гэж үздэг. Харин зураач үүнийг үгүйсгэсээр ирсэн.

Магриттийн аав нь худалдаачин бол ээж нь сэтгэл зүйн хувьд тогтворгүй амиа хорлох хэд хэдэн оролдлого хийсний эцэст  1912 оны 2-р сарын 24 нд Самбре голын усанд живж амиа алджээ.
 
Регинагийн  цогцсыг унтлагын хувцсаар  маш нямбай ороон голоос гаргаж байсныг 14 настай Рене Магритт харсан байна.

Магриттийн бүтээлүүдийг сюрреалист урлагийн урсгалтай холбон тайлбарладаг боловч зураач өөрийн зургуудаа шидэт реалист хэмээн тодорхойлсон байдаг.
 
Үүл, гаанс, боулин малгай, ногоон алим, бодит байдлыг хэд дахин задалсан байдлаар  Рене Магриттегийн бүтээлүүдийг таньж болно.

Тэр энгийн зүйлсийг хачирхалтай болгож, танил бус, ер бусын үзэгдэл болгон хуваах, эсвэл "Өдөр тутам хэрэглэгдэх эд зүйлсийг” “Чангаар хашхирч” буй мэт сэтгэл түгшээсэн, хачирхалтай дүрслэлээр бодит байдлын мөн чанарыг хүмүүст сануулах гэж оролдсон байдаг.

Түүний ихэнх бүтээлд  ижил  төстэй үзэгдлийг янз бүрийн сэдвээр дүрслэхдээ уран зураг дотор дахин уран зургийг амилуулан цаг хугацаатай яаран уралдах бидэнд та яг одоо зогсоод тэнгэр, цонх, хаалга, хувцас аа хараач. Энд л та амьдарч байна шүү дээ хэмээн сануулах мэт мэдрэмж өгдөг.

За одоо бүгдээрээ

Ренегийн  “ Хуурамч толь” бүтээл дээр анхаарлаа хандуулъя.

Асар том нүд зургийн талбайг дүүргэж, үзэгчдийг цочирдуулна. Хуурамч толин тусгал дахь нүдэнд цэнхэр тэнгэр, хөвөх үүлсээр үзэгчдийг ширтэнэ.

Тэнгэр нүдний харж буй зүйлийн тусгал мөн үү? Нүд үнэндээ өөр нэгэн бодит байдлын  мөн чанар юм болов уу? Бид дотоод алслан холдсон мөрөөдлөө харж байна уу, эсвэл өөр нэгэн хүмүүнийг тольдон харж байна уу?  Нүд  үзэгч рүү харж байгаа мэт боловч, үзэгч нүд рүү ширтэн яг л цонхоор бусдын амьдралыг ажиглан зогсох мэт болно.

Энэ бүхнээс нэг зүйл л тодорхой байна.

Магритт "Хуурамч толь" ертөнцийг өөрөөр харах урилгыг бидэнд илгээснээр бидний юу харж , юу мэддэг , юу боддог тухай бүхий л зүйлд  эргэлзэхэд хүргэдэг нь гайхалтай.

Өөө нэг зүйлийг умартсан байна.

Гол тайлбар бүтээлдээ эргээд орцгооё.

Цонхгүй өрөө. Хөх саарал өнгөтэй цайвар сүүдэртэй хананы хажууд тоосгон улаан өнгөтэй бас нэгэн хана байх юм. Цагаан өнгөтэй тааз улаан ханатай холбогдох боловч хөх саарал ханатай холбогдохгүй. Магадгүй энэ өрөөнд хаалга байхгүй эсвэл түгжигдсэн мэт сэтгэгдэл төрнө.

Өрөөний голд хар костюм, цагаан цамц, зангиатай нэгэн эр, гар нь нэлээд борлосон гэмээр улаан даашинзтай эмэгтэй  хоёр цагаан даавууны цаанаас үнсэлцэнэ.

Эрэгтэй нь  эмэгтэйтэй  харьцуулахад давамгайлсан байр суурь эзэлж буй мэт зураг дээр харагддаг. Тэр үнсэлцэхээр доош бөхийхөд эмэгтэй дээш хүзүүгээ сунгана. Эмэгтэйн нүүрийг бага зэрэг хазайлгасан нь амрагийнх нь хацар хамрынх нь хэсгийг илүү тодорхой харах боломжийг өгсөн байна. Хар, цэнхэр өнгөөр зураач эрэгтэй зан чанарыг илэрхийлэхдээ яг одоо л түүнийг хайрла, эсвэл тавьж явуул хэмээхдээ улаан өнгөөр хүсэл тачаалдаа оргилох боловч эргэлзээг тээх эмэгтэйн зан чанарыг гаргасан байна.  

Цагаан өнгөтэй даавуу Хайртуудын харилцааг яагаад хаана вэ?
Харилцаа дууссан боловч хайр ундарсаар байх уу?
Эсвэл жинхэнэ төрхөө нуусан цагт Хайрлагдсаар байх уу?
Магадгүй үхэл биднийг салгасан ч чамайг гэх хайр цагаан даавуу шиг холбосоор байх уу?
Олон асуулт, таамаглалыг энэ бүтээл дээр тавьж болно. Энэ л өөрөө урлагийн ид шид шүү дээ.

Зүүд амьдралын тусгал бол, амьдрал зүүдний тусгал юм. 
                                                                                                    Рене Магритт…

Нийтлэлийг бичсэн: Урлаг судлаач А.Тунгалаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан