Дэлхийн банк энэ долоодугаар сарын 31-нд “Agenda for Action: Key policy recommendations for mongolia's sustainable development vision” ээлжит тайлангаа гаргажээ.
Олон улсын байгууллагууд шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт зориулж бодлогын зөвлөмж гаргаж өгдөг. Энэ удаагийн Дэлхийн банкны тус зөвлөмжийн тайлан нь ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЛСЫН ХАРАА гэсэн том малгай дор зөвлөгөө гарган өгчээ.
Олон улсын байгууллагуудын санал, зөвлөгөө нь “хөрсөндөө буух” тал дээр шүүмжлэлд өртдөг хэдий ч, бодит байдлыг хараат бусаар, ил тод, мэргэжлийн өнцөгөөр шулуухан хэлдэг давуу талтай.
Өнөөдөр Монгол Улсад ийм л санал, шүүмж юу юунаас илүү чухал болж байна. Дэлхийн банк нь дан ганц санхүү, эдийн засагт төвлөрөх бус, бүр өргөн хүрээнд нийгмийн асуудал, хотжилт, хөдөөгийн хөгжил, дэд бүтэц зэрэг өргөн хүрээнд асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд харж, зөвлөгөө өгч, төсөл, хөтөлбөрт санхүүжилт олгодогоороо бусад байгууллагуудаас онцлогтой.
Энэ удаа өгсөн санал, зөвлөмж нь Засгийн газрын ирэх 4 жилийн төлөвлөгөөнд тусгалаа бүрэн олсон эсэх нь эргэлзээтэй ч, ирэх жилүүдийн үндсэн чиглэл, үйл ажиллагааны төвлөгөөнд тусгалаа олвол нэн тустай. Энэ үүднээс тогтвортой хөгжилд шууд болон шууд бусаар хамааралтай бодлогын 8 чиглэлээр ямар санал, зөвлөмж өгснийг Та бүхэнтэй хуваалцъя. Энд эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлаас эхлээд орон сууцжуулалт, ногоон хөгжил, хүмүүн капиталын хөгжил, эрчим хүчний салбарын реформыг хэрхэн хийх асуудлыг хөнджээ:
1.Тогтвортой, тэгш байдал, макро эдийн засгийн зохистой менежментийг хангахад:
- Макро, төсвийн тогтвортой байдлыг хангах:
- Төсвийн тогтвортой, тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах
- Санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулах
2.Засаглал, институцийг бэхжүүлэх:
- Төрийн удирдлагын шинэчлэлийг дэмжих, үүнд ТӨҮГ-ын хяналт, ил тод байдлыг сайжруулах
- Төсвийн хөрөнгө оруулалтын менежментийг бэхжүүлэх
- Шат шатны засаглалыг сайжруулах: ЗГ, орон нутгийн захиргаа хоорондын харилцаанд төсвийн сахилга бат, тэгш байдлыг бэхжүүлэх
- Ногоон шилжилтийн гол бодлого, институцийг бий болгох
3. Хувийн хэвшлийн өсөлт, санхүүгийн хүртээмж, уул уурхайн бус чанартай ажлын байрыг дэмжих:
- Хувийн хэвшлийн чадавхийг нээх: Бизнесийн орчныг сайжруулах бодит үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлж, хяналтын механизм бий болгох
- Санхүүгийн хүртээмжийг сайжруулахын тулд санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг сайжруулж, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх: Зээлийн татаасын схемийг өөрчлөн шинэчлэх (эсвэл зогсоох), үлдэх татаас нь хувийн хэвшлийг дэмжихэд бодит түлхэц болж буй эсэхийг шалгах
- Уул уурхайн бус чанартай ажлын байр бий болгохыг дэмжих: Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоо, хөдөлмөрийн зах зээлийн хөтөлбөрийн үр нөлөөг бэхжүүлэх.
4. Дэд бүтцийн холболт, ложистик, цахим хөгжлийг сайжруулах:
- Тогтвортой тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, ложистикийг сайжруулах замаар биет холболтыг бий болгох
- Цахим хөгжлийг дэмжих: дотоодын болон олон улсын цахим үйлчилгээг сайжруулах, өгөгдлийн хурдыг нэмэгдүүлэх, сүлжээний хоцролтыг бууруулах зорилгоор Монгол Улсын цахим дэд бүтцийг шинэчлэх
5. Илүү тогтвортой, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын хөгжлийг ахиулах:
- Хотын илүү үр ашигтай, тогтвортой тогтолцоог бий болгох: ногоон дэд бүтэц, эрсдэлд суурилсан, цогц хот төлөвлөлтийг нэн тэргүүнд тавих
- Илүү тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй орон сууцны тогтолцоо бүрдүүлэх: уян хатан, эрчим хүчний хэмнэлттэй шинэ орон сууцны төрлийг нэвтрүүлэх; орлого багатай бүлгийн орон сууцны санхүүжилтийн эрэлтийн хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ орон сууцны хэрэгцээ, сонголтод тохирсон байх гэр хорооллын орон сууцны санхүүжилтийн хөшүүрэг бий болгох
6. Техникийн болон санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг бүрдүүлэх
- Дулаан, цахилгаан эрчим хүчний салбарыг ногоон болгох: Эрчим хүч, дулааны системийн түгээх сүлжээний алдагдлыг бууруулах замаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж, салхи, нарны эрчим хүчийг ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд сүлжээний хүчин чадал, уян хатан байдал (эрчим хүчний хуримтлал, ухаалаг сүлжээний технологи, үйлдвэрүүдийн автоматжуулалт зэрэг)-ыг сайжруулах
- Эрчим хүчний тариф/татаасын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх: (i) 2024-2030 он хүртэл цахилгаан, дулааны тарифыг жил бүр үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар зардлаа бүрэн нөхөх чиглэлд тарифыг нэмэгдүүлж, салбарын санхүүгийн чадавхийг сайжруулах; (ii) эрчим хүчний үйлдвэрлэсэн хүчин чадлыг худалдах эрчим хүчний дуудлага худалдаа явуулах (үр дүнтэй, үр ашигтай арга), эдийн засгийн үндэслэлтэй PPA тариф тогтоох замаар салбарын санхүүгийн чадавхийг дээшлүүлэх
- Агаарын чанарыг сайжруулах: Агаарын бохирдлыг бууруулах зорилтуудыг бүс нутаг, салбар бүрт тавьж, мөрдүүрдэг “агаарын бохирдлыг арилгах арга барил/air-shed approach/”-ыг хэрэгжүүлэх
7. Тогтвортой хүмүүн капиталыг бий болгох
- Боловсролын чанарыг сайжруулах: гүйцэтгэлд суурилсан санхүүжилттэй хослуулан сургалтын хэрэглэгдэхүүн, дэд бүтцийн хомсдолыг арилгах чиглэлд сургуулиудад зорилтот дэмжлэг үзүүлэх
- Эрүүл мэндийн зардлын чанар, үр ашгийг дээшлүүлэх: Хамгийн оновчтой, зардал багатай байх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний худалдан авалтын тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэх
- Нийгмийн хамгааллын илүү үр дүнтэй тогтолцоог бий болгох: нийгмийн нэгдсэн бүртгэл, нийгмийн хамгаалал, ажлын байрны мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх замаар нийгмийн тусламжийн тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх
8. Хүнс, усны аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн боломжуудыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн тогтвортой байдлыг дэмжих
- Хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангах: (i) ХАА-н хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг шинэчилж, бүтээмж, өрсөлдөх чадвар, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүл чиглэлд ХАА-н урамшуулал, татварыг шинэчлэх; (ii) ХАА-н ус ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх; малын хөлийн татварыг шинэчлэн боловсруулах.
- Ойн аж ахуйн тогтвортой байдлыг сайжруулах: Ойн байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийсний дараа, улсын ойн менежментийн чадавхид хөрөнгө оруулах
- Үерийг даван туулах болон (тодорхой бус) уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх: Ариутгал, нөхөн сэргээлтийг нэн тэргүүнд тавьж, ган гачиг, үерийн аюулыг хамарсан байдлаар уур амьсгалын эрсдэлийг удирдах
Эдгээр бодлогын зөвлөмж, санал нь яг л “хүзүүнд тулсан” сорилт, асуудлуудыг шийдвэрлэх, алдаатай хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааг шуурхай засаж залруулах, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг суурь асуудлууд дээрх шаардлагатай реформыг шуурхай эхлүүлэх, шинээр үүсэж буй эрсдэлүүдийг удирдах чиглэлд илүү прагматик түвшинд боловсруулагджээ. Монголын төр “тэнгэрийн мөрөөдөл”-өөс хөрсөндөө бууж, тулгамдаж буй суурь асуудлуудаа шат дараатай шийдээд, “өсөлтийн хэрэгцээ <=> макро тогтвортой байдал <=> аж үйлдвэржилт” гэсэн гурвалжингийн алтан дундаж, балансыг олж цааш хөгжих нь эн тэргүүнд чухал байна даа...
ЭХ СУРВАЛЖ: “Agenda for Action: KEY POLICY RECOMMENDATIONS FOR MONGOLIA'S SUSTAINABLE DEVELOPMENT VISION”, World Bank,