Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мсарү Игавахара, Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага "ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги, Япон Улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн төлөөлөл К.Такахаши нарыг хүлээн авч уулзлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэхээр хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Мөн манай агаарын тээврийн салбарт зорчигчид эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” буудал ачаалал ихтэй ажиллаж байгааг дуулгав. Нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, дэд бүтцийн өргөтгөх хүрээнд хийж буй судалгаануудыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтыг эрт эхлүүлэх шаардлагатай гэв.
"ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги, Япон Улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн төлөөлөл К.Такахаши нар судалгааны урьдчилсан зураг төсөл, нисэх буудлын зүүн, баруун талыг өргөтгөх хэсэгчилсэн төлөвлөгөөг салбарын сайдад танилцууллаа. Зорчигч терминалыг шинээр барих эсвэл өргөтгөх, хөөрөх буух зурвасыг сунгах эсэх, зорчигч буух терминалыг сунгах тухай асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нисэх буудлыг өргөтгөх төлөвлөгөө, суурь судалгааг танилцуулсанд талархал илэрхийлж, ТЭЗҮ судалгааг Монгол Улсын хөгжил, хүн амын тооцоолол, зан заншил, нийслэлийн түгжрэл зэрэг олон талын онцлог байдалтай нь уялдуулна. 10-20 жилээр буюу 2050 он хүртэлх хугацаагаар төлөвлөх, аялал жуулчлал хөгжих хэрээр олон улсаас Улаанбаатар, орон нутаг руу чиглэх зорчигч, тээврийн урсгал улам нэмэгдэх хэтийн төлөвийг тусгахыг хүсэв.
Хоёр талын саналыг нэгтгэж, барилгын ажлыг эрт эхэлж, ашиглалтыг мөн төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусгах байр сууриа илэрхийллээ.
Дээрх судалгааны хүрээнд ЗТЯ, нисэхийн салбарын мэргэжилтнүүдийн зүгээс дэвшүүлж буй саналыг тусган ажиллах, дэд бүтэц зохион байгуулалтын хүрээнд үүсэж буй асуудлуудыг ЗТЯ шуурхай шийдвэрлэж, шаардлагатай зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ. Нягт хамтран ажиллах болно гэжээ.