Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө огцорлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 38 гишүүн түүнд итгэл үзүүлэхийг дэмжсэнгүй.
Шинэ Ерөнхий сайдыг МАН-ын удирдлагууд 30 хоногийн дотор томилно.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар ажлаа үргэлжлүүлэх үү? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хамаатан түүнийг 2023-10-12-ны өдөр нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын Захирагчаар 78.57 хувийн саналаар томилсон. НИТХ-ын тогтоолыг албажуулж, Засгийн газар руу илгээж, дараа нь УИХ-ын ээлжит чуулганы хурлаар хэлэлцэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилснаар тэрээр нийслэлийг удирдаж эхэлсэн юм.
Улаанбаатарын хотын дарга нь Ерөнхий сайдын дараа орох, сайд нартай эн тэнцэхүйц өндөр албан тушаал юм.
Учир нь манай улсын 1.8 сая хүн нийслэлд амьдарч, улсын төсвийн орлого бүрдүүлэлтэд томоохон хувь нэмэр оруулдаг. Мөн Монгол Улсын бизнес, эдийн засаг, соёл улс төрийн төв нь Улаанбаатар хот. Иймд хотын дарга нарыг үе үеийн Ерөнхий сайд нар шууд томилсоор иржээ.
Энэ жишгээр Х.Нямбаатар дарга цаашид үргэлжлүүлэн ажиллах эсэхийг шинэ Ерөнхий сайд шийднэ. Хэрэв тэрээр өөр хүнийг хотын даргад томилно гэвэл энэ шийдвэрийг эхлээд МАН-ын нийслэлийн намын хорооны бага хурлаар хэлэлцэн батална. Нийслэлийн МАН-ын хорооны хурлаас /2024.05.18/ нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг сонгосон юм.
Дараа нь НИТХ шинэ хотын даргын томилгоог хэлэлцэж баталгаажуулах учиртай.
НИТХ 45 гишүүнтэй бөгөөд нутгийн өөрөө өөрийгөө удирдах энэ байгууллагын дийлэнх нь МАН-ын гишүүд бөгөөд АН ердөө таван суудалтай.