Сонгинохайрхан дүүргийн 35-р хороо 63 гудамжны хоёр айлын хашааг хааж, түр орц гарц гаргаж өгөлгүй авто замын ажил хийж байна гэх дуудлага редакцын утсанд ирэв.
Уг гомдлын дагуу бид СХД-ийн Нарангийн голын хуучин эцсийг зорилоо. Биднийг тус газар очиход овоолсон шороо, нүх ухагч экскаватор байрлуулжээ. 63-р гудамжны үзүүрт буюу 19, 23-р тоотын айлын хашааны урд үерийн далангийн суурь тавигдсан байв.
Бид тус айлууд руу очихын тулд хашаа, үерийн далангийн хоорондын маш давчуу зайгаар хүрч очлоо. Хоёр айлын хашааны хаалганаас 10 метр хүрэхгүй зайтай авто замын ажил үргэлжилж байсан бөгөөд 63-р гудамжны эхлэлээс төгсгөл хүртэл урт нүх ухжээ. Гэвч автомашин гарч, орох байтугай хүн явах ч орц гарц харагдсангүй.
"Бүтээн байгуулалт хийж байгаа нь сайн ч иргэний ая тухтай байх эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ядаж гэрийнхээ хашаанаас гарах эрхийг маань зөрчиж байна. Наад захын хэрэгцээ усаа авч чадахгүй байгаад бухимдаж байгааг" 23-р тоот айлын гэрийн эзэн С.Батхуяг учирлав.
Тэрээр “Энэ хавьд үерийн далан, авто зам барьж байгаа нь сайн хэрэг, маш их баяртай байна. Гэхдээ бидэнд мэдэгдэлгүй, мэдээлэл өгөлгүй гэнэт л нүх ухаад, орц гарцыг маань хаагаад ажлаа хийж болохгүй шүү дээ. Бид автомашинаа гаргаад хүүхдээ ч сургууль, цэцэрлэгт хүргэж өгөлгүй явганаар алхсаар хичээл амарлаа.
Бие давхар охиноо ч эмнэлэгт хүргэж өгч, авч чадахгүй, хүний машин гуйна. Яг энэ байдлаараа 15 хоног болж байна. Эхлээд бухимдаж байсан ч сүүлдээ аргагүй замын компаниас нь түр орц, гарц гаргаж өгөхийг гуйсан. Гэтэл инженер гэх залуу нь өөдөөс уурлаж хэн чамайг замын хажууд амьдар гээв гэж хэлэх юм.
Бид 35-р хороондоо өргөдөл өгөөд СХД-ийн Засаг даргын Тамгын газарт гомдол өгсөн ч шийдвэрлэж өгнө гээд алга болчихсон. Манай залгаа урд талын айлыг газарт оруулахаар зөвшилцөлд хүрсэн. Гэхдээ манай хоёр айлыг газарт оруулахгүйгээр ажил явагдах боломжтой юм байна гэж ойлгосон.
Ямар компани барьж байгаа, авто замын ажил нь хэзээ дуусах эсэх мэдээллээ бидэнд огт өгөөгүй. Бидний харж байгаачлан орц, гарц хийх зөндөө боломж байгаа. Гэтэл замын компани нь бид ажлаа л хийж байна. Орц гарцаа Сонгинохайрхан дүүрэгтэйгээ ярь, бид тендерт нь ялчхаад ажиллаж байна гэдэг” гэв.

Бид ойр тойрныг ажихад ямар компани уг ажлыг хийж байгаа, хэзээ дуусах он, сар, өдрийн талаарх мэдээллийн самбарыг байршуулаагүй байв.
Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн ТӨҮГ-аас тодруулахад “Монгол Улс олон улсын авто замын жишиг стандартыг даган мөрддөг. Шинээр авто зам, үерийн далан байгуулж буй бол тухайн газрын иргэдэд мэдээлэл өгөх ёстой. Мөн тухайн замын барьж эхлэх болон дуусах хугацааг тэмдэглэсэн мэдээллийн самбарыг байршуулсан байна гэж заасан” гэлээ.
20 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд зааснаар
20.2.Захиалагч нь авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, саадгүй хэрэгжүүлэхэд шаардагдах зураг төсөл, замын чиг /трасс/, геодезын цэгүүд, газар эзэмшүүлэх зөвшөөрөл зэргийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгч, авто замын барилгын ажил явуулах талбайг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн байна гэж заажээ.
Бид учир байдалтай танилцсаны дараа СХД-ийн 35-р хорооны Засаг даргатай уулзахаар явав. Биднийг тус хорооны байранд очиход “дарга дүүрэг дээр хуралтай байгаа” гэх хариултыг авлаа. Тиймээс бид Засаг дарга Д.Баярсайхантай утсаар холбогдож дараах зүйлсийг тодруулав.
-63-р гудамжны урд баригдаж байгаа авто замын захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын талаар мэдээлэл өгөөч?
-Уг ажлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас захиалж хийлгэж байгаа. Тус замын ажлыг Экспресс зам ХХК гүйцэтгэгчээр нь ажиллаж байна.
-Айлуудын орц, гарцыг хаасан талаар иргэд гомдол гаргаж өргөдөл өгсөн байна. Энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ?
-Айлуудын орц, гарцыг хаасан асуудалд би газар дээр нь очиж ажиллах гэж байна. Өргөдлийг хүлээн авч холбогдох эрх бүхий байгууллагуудад дамжуулан өгсөн.
"Экспресс зам" ХХК-ийн инженерээс уг асуудлын талаар утсаар тодруулахад “Бид ажлаа хийж байна. Иргэдийнх нь гомдлын дагуу орцыг нь шийдээд өгчихсөн. Өөр орц, гарцны асуудлыг Сонгинохайрхан дүүрэгтэйгээ ярь” гэж хэлэн утсаа таслав.
Тус үерийн далан, авто замын ажил 4 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд нийт 1.34 км авто зам шинээр тавих аж.
СХД-ийн Захиалагчийн албаны Ерөнхий инженер х.Энхтунгалаг “Нийслэлийн авто замын хөгжлийн газраас баталгаажуулсан авто зам барих ажлын зураг төсөл гаргаж өгдөг. Өнгөрсөн жилээс зураг төсөл нь батлагдаад газарт орсон айлуудтай зөвшилцөлд хүрсэн.
Манай албанаас хяналтаа тавиад явж байгаа. Гэхдээ одоохондоо 63-р гудамжны ойр орчимд баригдаж буй газарт очин шалгалтаа явуулаагүй байна. Маргааш өглөө газар дээр нь ажиллаж, орц гарц гаргах боломжтой бол шийдэх талаас нь ажиллана.
Энэ ажлыг эхлэх үед 35-р хорооны Засаг дарга бүх эрсдэлт хүчин зүйл, айлуудыг газарт оруулах зөвшилцөлд хүрсэн гэдэг мэдээлэл өгч байсан. "Экспресс зам" ХХК-аас мэдээлэл өгсөн бөгөөд үерийн далангийн түшиц хана бүрэн босчихоор тухайн айлууд руу үерийн ус орох эрсдэлтэй. Хойд хэсэгтээ орц, гарц хийчихвэл үерийн усанд өртөж, хохирно. Тиймээс СХД-ийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдэл хүргүүлсэн гэж мэдээлэл өглөө” гэв.
Манай улсад авто зам, явган хүний зам барих эсвэл засварлахдаа түр орц, гарц, явган хүний зам гаргаж өгдөг жишиг бараг л байхгүй. Явган замгүй болчихдог учир авто замаар алхах шаардлага тулгарна. Ажил хийж, аятайхан замтай болох гэж байгаа нь сайхан ч тэр болтол аюулгүй, түр замаар алхах эрх бидэнд бий.
Шат шатны төрийн байгууллага хяналтаа тавьж, гүйцэтгэгч компаниуд ажлаа бүрэн хийдэггүйн тод жишээ энэ сурвалжилгаас харагдаж байна.

***Нэмэлт: Өнөөдөр буюу зургаадугаар сарын 6-ны өдрийн 13:00 цагт тухайн айлуудын орц гарцыг нээж өгсөн. СХД-ийн Засаг дарга өөрийн биеэр ажиллаа гэх мэдээллийг гомдол гаргасан иргэд бидэнд өглөө.