gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ипотекийн зээл зогсох уу?

Бизнес
2025-02-10
321
Twitter logo
321
Twitter logo
Бизнес
2025-02-10
Ипотекийн зээл зогсох уу?

2013 оноос хойш Монгол Улсад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газраас ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр нь олон мянган өрхийг орон сууцтай болоход тусалсан бөгөөд 2024 оны байдлаар 1.4 их наяд төгрөгийн санхүүжилтээр 12,150 зээлдэгчид ипотекийн зээл олгожээ.

2025 онд нийт 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэртэй байх төлөвтэй бөгөөд Монголбанкнаас тогтолцоог өөрчлөн, ялгавартай хүүтэй зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлснээр арилжааны банкуудын санхүүжилт 2 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Ипотекийн зээл үнэхээр ашигтай байж чадах болов уу?

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад 35 мянган өрхийн 4.6 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирээд байна. Энэ нь нийт зээлийн хүсэлтийн 25%-ийг эзэлж байгаа бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал тул бүх зээлдэгчийг шууд хамруулах боломжгүй гэсэн үг юм.

Тэгэхээр “Би зээлийн хүсэлт өгөөд 36 мянга дахь нь болно гэсэн үг үү?” гэж та бодож магадгүй. Ипотекийн зээл авахад тавигддаг ерөнхий шаардлагуудын нэг нь цалин авдаг банкнаасаа орлогоо нотолж, зээлд хамрагдах ёстой гэсэн тогтсон ойлголт байдаг, гэвч энэ нь ташаа ойлголт юм. Зээл горилогч нь ипотекийн зээл олгох зөвшөөрөлтэй аль ч банканд зээлийн хүсэлт гаргах боломжтой ба энэ нь нэг банканд төвлөрөх зээлийн дарааллыг багасгах, таны зээл хүсэлт шийдвэрлэлтийг түргэсгэх боломжийг бүрдүүлэх юм.

Мөн та урьдчилгаа төлбөр бэлэн биш гэдэг шалтгааны улмаас зээлийн хүсэлтээ өгөх хугацаагаа хойшлуулах шаардлагагүй. Учир нь та урьдчилгаа төлбөрт өөрийн эсвэл хамтран амьдрагчийн өмчлөлд байгаа Монгол улсын нутаг дэвсгэрт байршилтай, дэд бүтцийн шаардлагыг хангасан, улсын комисс хүлээж авсан, дахин төлөвлөлтөд ороогүй орон сууцыг барьцаалбар болгох боломжтой юм.

Харин эсрэгээрээ та зээл авахаар төлөвлөж байгаа бол хүсэлтээ цаг алдалгүй өгч, дараа дараагийн алхмуудаа төлөвлөж, ипотекийн зээл авахтай холбоотой гарах бусад зардлуудыг бэлтгэж байх нь цаг хэмнэх алхам болох юм.

Тэгвэл та ипотекийн зээлийн шаардлага хангах уу?

Ипотекийн зээлд хамрагдахын тулд зээлдэгчид тавигдах үндсэн шалгуур болох Монгол улсын иргэн байх, 18 нас хүрсэн, чанаргүй зээлгүй байхын дээр анхаарвал зохистой нэг зүйл бол зээлийн хугацаа дуустал амь насны даатгалтай байх шаардлагатай. Яагаад вэ гэж үү? Учир нь Монгол Улсад нас баралтын түвшин өндөр, хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 3.3 дахин их байна. 55 нас хүрэхэд 10 эрэгтэй тутмын 5 нь нас бардаг гэсэн статистик бий.

Даатгал таны зээлээр авсан орон сууцыг баталгаажуулах ухаалаг шийдэл

Монголд даатгалын салбар төдийлөн хөгжөөгүй хэвээр байна. Өнгөрсөн оны III улирлын байдлаар даатгалын салбарын хөгжлийг илтгэдэг даатгалын нийт хураамжийн орлогын ДНБ-нд эзлэх хувиар Монгол улс 0.7% бол Дэлхийн дундаж 7.4% байна. Сүүлийн үед үүсэж буй нөхцөл байдлууд Монголчууд бид эрсдэл болоод даатгалын мэдлэг багатайг тод харуулж байна. Хэдийгээр тийм боловч энэ салбарыг хөгжүүлэх боломж бидэнд нээлттэй байна. Энэ нь дан ганц даатгалын байгууллагуудын асуудал биш бөгөөд иргэдийн оролцоо ч мөн чухал байна. Дан ганц даатгалын байгууллагын зүгээс иргэдэд үйлчилгээнийхээ талаар бүрэн мэдээллийг өгөх нь хангалтгүй. Иргэдийн зүгээс ч өөрийн авч буй үйлчилгээндээ нухацтай хандаж, бүрэн ойлголтыг олж авах нь чухал юм.

Монгол Улсад орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу ипотекийн зээлийн олголт 10 гаруй жил үргэлжилж, олон мянган иргэд орон сууцтай болоод байна. Харин зээлээр авсан орон сууцыг баталгаажуулах зээлдэгчийн амь насны даатгалын асуудал бүрэн шийдэгдээгүй байна.

Учир нь өнөөдрийг хүртэл энэхүү зээлдэгчийн амь насны даатгал нь зөвхөн гэнэтийн ослын шалтгаант нас баралтын эрсдэлийг санал болгож байгаад оршино. Гэтэл бодит байдал дээр зээлдэгчид зөвхөн ослоос бус өвчлөлийн шалтгаанаар нас барж, ар гэр нь зээлийн төлбөрөө өөрсдөө хариуцах тохиолдлууд цөөнгүй байна. Тэгвэл амьдралын даатгалын компани нь зөвхөн гэнэтийн осол төдийгүй өвчлөлийн улмаас нас барсан тохиолдолд ч зээлийн үлдэгдлийг төлөх санхүүгийн хамгаалалтыг бий болгодог.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хоёр амьдралын даатгалын компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэд эрсдэлээс бүрэн хамгаалагдах боломж бүрдэж байна.

Даатгалын компани сонгохдоо иргэд юуг анхаарах вэ?

✔️ Бүтээгдэхүүний нөхцөл, хамрах хүрээг сайтар судлах.
✔️ Гэнэтийн осол болон өвчлөлийн эрсдэл бүрэн багтсан эсэхийг нягтлах.
✔️ Даатгалын компанийн найдвартай байдлыг харах.

Өнөөдөр Монгол Улсад амьдралын даатгал хөгжиж эхэлж байгаа хэдий ч иргэд энэ талаар мэдээлэл багатай хэвээр байна. Хэрэв та ипотекийн зээлтэй бол амьдралын даатгалын компанид даатгуулж, өөрийн болон гэр бүлийнхээ санхүүгийн аюулгүй байдлыг хангах нь ухаалаг шийдвэр юм.

Зээл бол амьдралын томоохон шийдвэр болоод хариуцлага, харин даатгал бол түүний баталгаа нь билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан