gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Тавинбэх: Эрчим хүчний бизнес эрхлэгчид үнэ тариф нэмэх тооцоолол, саналаа ЭХЗХ-нд хүргүүлсэн

Э.Энхмаа
Улс төр
2024-10-03
5
Twitter logo

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон Эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодрууллаа.

Шадар сайд Л.Гантөмөр, Эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг Т.Доржхандаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ард түмний амьдрал, ААН-үүдэд дарамтгүйгээр салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэв. 

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, 2016 онд нүүрсний технологитой 600 МгВ-ын чадалтай Бөөрөлжүүтийн ДЦС-ыг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих, эрчим хүч худалдаж авах үнэ тарифыг тогтоох гэрээ хийсэн. Энэ эх үүсвэрээс эрчим хүчний салбар 1Квт/ цаг эрчим хүчийг 28 жил худалдаж авах ба эхний нэг жилд гарааны үнэ гэж 7 центээр, үлдсэн 27 жилд 8.9 центээр худалдаж авахаар гэрээ байгуулсан.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглэгчийн үнэ ам.доллараар илэрхийлбэл 6.2 цент байна. Цаашид  энэ эх үүсвэр ашиглалтад орвол уг гэрээний үүргээ биелүүлэхийн тулд хэрэглэгчийн үнийг нэмэх шаардлага үүснэ. Өнөөдөр мөрдөж байгаа эрх зүйн зохицуулалтаар үнэ чөлөөлөх тухай ойлголт байхгүй. Үнийг зохих бодит өртөг, зохих ашгийн хүрээнд нэмнэ. Бид үнэ тарифийг өөрчлөх олон улсын түвшинд хэрэгждэг эрх зүйн зохицуулалтын хүрээнд ажилладаг. Эрчим хүчний зохицуулах хорооны үнийг нэмэгдүүлэх шийдвэрээ хараат бусаар гаргана.  Эрчим хүчний бизнес эрхлэгчид үнэ тариф нэмэх тухай зайлшгүй тооцоо, саналаа ЭХЗХ-нд хүргүүлсэн. ЭХЗХ-ны шийдвэрийг хүлээж байна.

Эрчим хүчний салбар өнөөдөр чадлын дутагдалд орсон. Санхүүгийн их хэмжээний алдагдалтай хүндрэлтэй нөхцөлд байгаа. Тийм учраас эрчим хүчний реформ гэдгийг хүндрэлтэй нөхцөлөөс гарах, цэвэр ногоон технологид шилжих шилжилтийг хэлж байна гэж ойлгож байна гэлээ.

Ж.ГАНБААТАР: САЙД НАР ХЭТЭРХИЙ ЭМЗЭГ ЮМ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сайд нар хэтэрхий эмзэг юм. Гишүүдийн асуултад зүгээр л хариул л даа. Чи уншаагүй байна, чи мэдээгүй байна гэх мэтээр шүүмжлэх аястай. 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш ЭТТ ХК 8 сая тонн нүүрс экспортолсны 1.4 саяыг нь биржээр зарсан. Үлдсэнийг нь хааш нь зарсан юм бэ? Эрдэнэт үйлдвэрийн зэсийг биржээр зарах хуультай. Зэсийг яагаад биржээр арилжаалахгүй байна вэ?

100 хувь биржээр зарах ёстой. Шалтгаанаа тайлбарлаж өг л дөө. Орлогоо олоход нь санаа зовоод асууж байна. Орлогоо олоод, хөрөнгө оруулалтаа хийгээч ээ, мөнгө байна шүү дээ.

ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Мөнхжаргал, ЭТТ компани 2023 онд 3.5 их наядын ашигтай ажилласан бол 2024 оны хагас жилд 3.2 их наядын ашигтай ажилласан. Компанийн үйл ажиллагаа хэвийн байна. ЭТТ компанийн арилжаа 100 хувь биржээр хийгдэж байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан, Нүүрсний борлуулалтын нэгдсэн мэдээллийг гишүүдэд өгье. 2024 оны төсөвт 60 тонн борлуулна гэж тооцсон бол өчигдрийн байдлаар /2024.10.02/ 62 сая тонн борлуулсан байна. Өнгөрсөн жил өдийд 45 сая тонн гарсан байсан. Оны эцсээр 75 сая тонноос дээш гарахаар байна. Жилийн эцсээр нүүрсний экспорт нэмэгддэг. Энэ жил хувийн хэвшлийн экспорт огцом нэмэгдсэн гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан