gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     10.23
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 3
Зурхай
 10.23
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 10.23
Валютын ханш
$ 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“SciCon 2024: Айсуй найдвар” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Бизнес
2024-04-19
63
Twitter logo

Өнгөрсөн ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Монголын шинжлэх ухааны салбарын хамгийн том цугларалт SciCon 2024 арга хэмжээ зохион байгуулагдлаа. Шинжлэх ухаанд дурлагч залуусын нэгдэл Гэж Юу Вэ хүрээлэл болон TenGer TV-ийн хамтран зохион байгуулдаг тус арга хэмжээг энэ жил 1400 гаруй оролцогч зорин ирсэн ба 30 орчим хамтрагч байгууллага, 25 илтгэгч оролцсон юм.

“SciCon 2023: Imagine, Inspire, Invent!” арга хэмжээг эргэн санахуй

SciCon бол шинжлэх ухааны салбарын хамгийн том цугларалт, эрдэмтдийн үнэт эрдмээ түгээх орон зай, тархийг цэнэглэх танин мэдэхүйн их урсгал, сонирхогч болон судлаач хоорондын гүүр болж чадсан арга хэмжээ билээ. Өнгөрсөн жилийн тухайд тус арга хэмжээг нийт 700 гаруй оролцогч зорин ирсэн бөгөөд Ертөнцийн нууц, Квант технологи, Цөм ба бөөм, Материал судлал, Генетик инженерчлэл, Сансар өөд зэрэг зургаан сэдвийн хүрээнд гадаад болон дотоодын илтгэгч, Popular Science төрлийн контент бүтээгчид илтгэлээ толилуулсан юм.

Үүнээс гадна суурь ойлголтуудыг сэргээж, хялбар байдлаар тайлбарлах “101”, TED илтгэлийн “Science” хувилбар гэж хэлж болох "SciTalk", ирээдүй рүү чиглэсэн судалгаануудын үр дүнг хуваалцах “Science Today” форматын илтгэлүүд арга хэмжээний хөтөлбөрийг улам баялаг болгосон. Мөн биетээр туршлага олгох туршилтууд, сонирхолтой сэдвээр мэтгэлцэх “Change my mind” ярилцлагын хэсэг, “Яагаад шинжлэх ухаан гэж?” сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлэг зэрэг нь “SciCon 2023” арга хэмжээг илүү утга учиртай болгосныг онцлууштай.

“SciCon 2024: Айсуй найдвар” арга хэмжээний тухай

Амралтын өдрийн өглөө найман цагт балчруудаа дагуулж яваа эмээ өвөө, эцэг эхчүүдээс эхлээд ахлах ангийн сурагчид, их сургуулийн оюутнууд, ажлын талбарт давшиж яваа залуу мэргэжилтнүүд, салбартаа зүтгэж байгаа шинжлэх ухаанчид гээд 1400 гаруй хүн айсуй найдварыг эрэн хайн ирсэн байлаа.

Тархи дэлбэлэм асар олон агуулгад өөрсдийгөө бэлтгэх үүднээс арга хэмжээг албан ёсоор Sound meditaion эхлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн Гэж Юу Вэ-ийн үүсгэн байгуулагч А.Доржпалам “Айсуй найдвар”-ын тухай тайлбарлаж, бүтэн өдрийн турш оролцогчдыг юу хүлээж байгаа талаар нээлтийн илтгэлээ толилуулсан юм.

BREAKTHROUGHS

Хөтөлбөрийн хамгийн эхний хэсэг бол Breakthroughs. Энэ хэсэгт өнгөрсөн онд шинжлэх ухааны салбарт өрнөсөн хамгийн чухал таван нээлтийн талаар дэлхийн өнцөг булан бүрд суугаа таван эрдэмтэн илтгэлээ танилцуулсан. Тодруулбал, “Starship: Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчирхэг цойлуур” сэдвээр НАСА-ийн эрдэмтэн, доктор Б.Баярбадрах, “Хүний тархинд чип суулгалаа!” сэдвээр Японы Тояама их сургуулийн судлаач, доктор Ч.Чинзориг, “Nanograv: Гэрлийн жилийн урттай гравитацийн долгион” сэдвээр БНСУ-ын Чежүгийн их сургуулийн судлаач, доктор Т.Гансүх, “Хиймэл оюуны тэсрэлт” сэдвээр MazaalAI-ийн үүсгэн байгуулагч Б.Энхболд, “Fusion Ignition: Рекордоо эвдсээр байна!” сэдвээр БНХАУ-ын Бээжингийн их Энергийн физикийн хүрээлэнгийн судлаач, доктор Б.Баасансүрэн нар тус тус цахим илтгэл тавьсан билээ.

CHANGE MY MIND

Арга хэмжээний хамгийн үзүүштэй, сонирхолтой хэсгүүдийн нэг бол гарцаагүй “Change my mind” хэсэг байлаа. Хэвшмэл ойлголтыг эвдэж, бодлыг өөрчлөх уг ярилцлагын нэгдүгээр хэсэгт Unread медиагийн Ерөнхий редактор Д.Түшигт-Эрдэнэ, Philosphy.mn үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр нар “Хурдтай хөгжил сайн уу, муу юу аль нь вэ хө?” сэдвээр ярилцсан юм. Харин хоёрдугаар хэсэгт “Шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүдийн эрин ирлээ” гэх анхаарал татахуйц гарчиг дор Дэлхийн залуу эрдэмтдийн академийн гишүүн Д.Амаржаргал, Ургамлын химич О.Сарангэрэл нар ярилцав. Сүүлийн хэсэгт МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, Биогеохимич, доктор Ш.Анармаа, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн багш, цаг уурч, доктор Г.Гантуяа нар “Эрвээхэйн дэвэлт дэлхийг шатаах уу?” сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

SCITALK

15 минутад тун сонирхолтой сэдвүүдээр, нэн баялаг илтгэл хүрсэн нь SciTalk хэсэг байсан юм. Тухайлбал, “Хүннүгийн “тоногдоогүй” булшны нууц” сэдвээр түүхч, археологич А.Маратхаан илтгэл тавьсан ба Хүннүгийн хаад, язгууртны 189 болон 10-р булшны тухай онцолсон. Үргэлжлүүлэн "Our "spice" is Uranium" сэдвээр Бадрах энержи компанийн Уул уурхайн асуудал эрхэлсэн менежер А.Баярмаа ураныг хэрхэн олборлож, бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтойг ярьсан бол МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, дэд профессор Т.Төртогтох “Сарыг хулгайлах төлөвлөгөө” сэдвээр ярьсан юм. SciTalk хэсгийн сүүлийн илтгэгчээр “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Дата судалгаа эрхэлсэн захирал Ч.Алтан-Өлзий “Хиймэл оюун vs Математик” сэдвээр тус тус ярилаа.

FUTURISM

“SciCon 2024” арга хэмжээний үзүүштэй хэсэг бол яахын аргагүй ирээдүйн тухай өгүүлэх Futurism хэсэг. Энэ хэсэгт гурван илтгэгч гадаадаас холбогдож, ярилцсан ба эхнийх нь АНУ-ын Ок Ридж дахь үндэсний тооцоолох хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Х.Одбадрах байсан юм. Тэрээр дэлхийд тэргүүлэх өндөр хүчин чадалтай Frontier хэмээх суперкомпьютертай тун ойрхон ажилладаг монгол хүн билээ.

Дараагийн илтгэгчээр Герман улсын Берлин хот дахь Тесла гигафакторид дата инженерээр ажилладаг Э.Жавхлан “Эрчим хүчний шилжилт” сэдвээр ярилцлаа. Эрчим хүч гэдэг улс орны хэмжээнд ч тэр, шинжлэх ухаан, технологи зэрэг аль ч салбарт зайлшгүй хийгдэх томоохон шилжилт болоод буй. Тэрээр ярилцлагадаа эрчим хүчний шилжилтийн сайн жишиг болсон Герман улсын тухай болон Тесла компани үүнд ямар нөлөө үзүүлж байгаа талаар онцлон ярьсан юм.

Сүүлийн илтгэгч нь АНУ-ын Насжилт судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч, ахлах судлаач, доктор Б.Аръяа байв. Монголын шинжлэх ухааны салбар төдийгүй олон улсад үнэлэгдэх эрдэмтэн тэрээр хүн төрөлхтний насжилт, тэдний ирээдүй, монголчууд бидний тухай сонирхолтой мэдлэг, мэдээлэл хүргэсэн билээ.

ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

SciCon арга хэмжээ цорын ганц хэлэлцүүлэгтэй гэдгээрээ онцлог. Өнгөрсөн жилийн тухайд “Яагаад шинжлэх ухаан гэж?” сэдвээр ярилцсан бол энэ жил “Айсуй найдвар” сэдвийн хүрээнд 2023 оны бүрэлдэхүүнээрээ хөөрөлдсөн юм. Илүү тодруулбал, ШУТСангийн захирал Д.Одгэрэл, ШУА-ийн Инновац технологийн хэлтсийн дарга Д.Батхуяг, МУИС-ийн ИТС-ийн профессор, Нанотехнологийн төвийн захирал Ч.Ганзориг, Гэж Юу Вэ-ийн үүсгэн байгуулагч А.Доржпалам нар шинжлэх ухааны салбарт ямар боломж, найдвар ирж буй талаар ярилцлаа.

GEJ YU VE UPDATES

Арга хэмжээний бас нэгэн онцлох хэсэг нь “Gej Yu Ve Updates” байлаа. Цаашид жилийн турш хийж бүтээснээ хуваалцах энэ хэсэгт олон гэнэтийн бэлэг задарсан юм. Тухайлбал, хүндэт Карл Саганы “Космос” номыг эх хэлнээ орчуулж байгаа бөгөөд ирэх намрын номын баяраар олны хүртээл болгоно гэдгээ Гэж Юу Вэ-ийн үүсгэн байгуулагч А.Доржпалам хариуцлагатайгаар мэдэгдэв. Түүнчлэн www.gejyuve.com платформ ашиглалтад орж буй бөгөөд шинжлэх ухааны сэдэвт агуулгыг нэг дороос авах басхүү өгч болох энэхүү платформ нь гарцаагүй том бэлэг болж чадсан юм.

ҮНДСЭН ТАЙЗНЫ ХӨТӨЛБӨРӨӨС ГАДНА…

Есөн цагийн турш үргэлжилсэн уг арга хэмжээ нь үндсэн тайзны хөтөлбөрөөс гадна олон сонирхолтой үйл ажиллагаа, үзэсгэлэнгээр дүүрэн байлаа. Жишээлбэл, хоёрдугаар давхарт үзэж сонирхох 13 үзэсгэлэн байрлаж, шинжлэх ухаан, технологи, боловсрол тэргүүтэй салбарын төлөөлөл болсон компаниуд үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Мөн гуравдугаар давхрын зүүн жигүүрт мини кино театр ажилласан бөгөөд кино үзвэрээс гадна ном, киноны хэлэлцүүлэг бүхий Sci-Fi Talk, хуурмаг шинжлэх ухааны эсрэг мэтгэлцээн бүхий Mythbusters хэсгийн хөтөлбөрүүд зохион байгуулагдав. Харин баруун жигүүрт Re цаасны студи, Монголын оюун ухааны академи, Space академийн сонирхолтой сургалтууд болон тайзан дээр гарсан илтгэгчдээс хүссэнээ асууж болох Ask me anything хэсэг тус тус байршсан юм.

Science Fair Awards-ыг дурдахгүй өнгөрч болохгүй. Atom & Quantum, Space adventure, Robotics сэдвийн хүрээнд бүтээл хүлээн авах уралдаанд 22 бүтээл ирсэний шилдэг тавыг нь арга хэмжээнд танилцуулсан ба олонхын саналаар шилдэг гурвыг шалгаруулжээ.

Эцэст нь “SciCon 2024: Айсуй найдвар” арга хэмжээг хамтрагч байгууллагуудын дэмжлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тус арга хэмжээг дэмжиж, хамтарч оролцсон Бадрах Энержи ХХК, Нөмөр ББСБ, Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар, HUB Инновацын төв, Боловсрол шинжлэх ухааны яам, ШУТСан, Go Mongolia, Caffe Fonte, Ариг Аня ресторан, Витафит, EZ Эдийн засаг тэргүүтэй байгууллагуудад талархсанаа илэрхийлэх нь зүйтэй. Түүнчлэн үнэт мэдлэг, арвин туршлагаасаа дэлхийн өнцөг булан бүрээс холбогдож, монгол залуустаа түгээсэн эрдэмтэн, докторуудад дахин талархсанаа илэрхийлье.

Эх сурвалж: Unread media

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан