gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Асаргаатай хүүхдийн уналт таталтын эсрэг зарим эм орон нутагт байнга тасалддаг

Э.Энхмаа
Эрүүл мэнд
2025-04-18
20
Twitter logo

ХЭҮК-оос байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн уналт таталтын эсрэг эмийн асуудлаар Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, "Эрхэм нандин сувд" ТББ-ын төлөөллийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ХЭҮК, ХНХЯ-тай хамтарсан 2023 онд гүйцэтгэсэн нээлттэй хяналт шалгалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах, эсэн мэнд амьдрах, хөгжих эрх хангагдахгүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ авч чадахгүй тогтолцооны гадна “орхигдож” байна гэж дүгнэсэн.

Тухайлбал, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд уналт таталтын эсрэг эмийг эмчийн жороор өдөр тутамдаа хэрэглэх ёстой хэдий ч эмийн чанар, нөөц, татан авалт, бүртгэл болон орон нутагт шууд түгээдэггүй зэрэг шалтгаанаар эмээ тогтмол ууж чадахгүй байх нөхцөл үүсдэг байна.

Шаардлагатай эм, тарианы хүртээмжтэй байдлыг тандаж үзэхэд, судалгаанд хамрагдсан иргэдийн 82.7 хувь нь хүртээмжгүй, 17.3 хувь нь хүртээмжтэй гэж дүгнэсэн нь анхаарал татсан тул уг асуудлыг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд нарийвчлан тусгаж, УИХ-д танилцуулсан.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан уналт таталтын эсрэг эмийн нөөц, хүртээмжийг нэмэгдүүлэх, гадаад улсад эмчлүүлж эх орондоо ирсэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд шаардлагатай эм нь хэрвээ Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй бол яаралтай горимоор бүртгэж, даатгалд хамруулах тухай Комиссын гишүүний 01/38 дүгээр зөвлөмжийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн хэдий ч нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байгааг онцоллоо.

Түүнчлэн "Уналт таталтын эсрэг зарим эм орон нутагт байнга тасалддаг. Орон нутгаас шууд худалдан авалт хийх боломжгүй хомс тул Улаанбаатар хот руу захиалдаг зэрэг нь иргэдийн тэр дундаа хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчиж байна.

Иймд орон нутаг дахь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, тэдгээр хүүхдүүд уналт таталтын эсрэг ямар төрлийн эм хэрэглэж байгааг Эрүүл мэндийн яам нарийвчлан судалж, бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай" гэлээ.

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн зүгээс уналт таталтын эсрэг эм тасалдах вий гэдэг айдастай байдаг. Уналт таталтын эсрэг эмийн нөөц, татан авалт хангалтгүй байгаа тул эмийн нэр, төрлийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах, орон нутагт шаардлагатай эмийг шууд нийлүүлэх арга хэмжээг авах, эмийн тасалдлаас урьдчилан сэргийлэх, эрсдэл бууруулах хариу арга хэмжээ авах журмыг боловсруулж, батлах шаардлагатай байгааг тодотгон хэлээд уг асуудлыг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад уламжилж өгөхийг хүслээ.

Уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Улсын Их Хуралд хүргүүлэх, бүртгэлгүй эмийг яаралтай горимоор хилээр нэвтрүүлэх асуудлыг Засгийн газрын тэмдэглэлд тусгуулах, Эрүүл мэндийн яамны зүгээс уналт таталтын эсрэг бүртгэлгүй 42 эмийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, түүнчлэн Гаалийн ерөнхий газрын эмийн бүртгэл, мэдээллийн системд бүртгэлгүй гэсэн үндэслэлээр хилийн шалган нэвтрүүлэх дээр хураагдаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай хамтран уналт таталтын эмийн бүртгэл хөтөлж, тодорхойлолт, магадлал гаргах боломжийг судлах зэргээр ажил, арга хэмжээг төлөвлөлөө гэж ХЭҮК-оос мэдээлэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан