-илүү зугаатай, илүү ухаалаг-
Мобиком корпораци ХХК харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчээс технологид суурилсан ухаалаг үйлчилгээний экосистем бүхий технологийн компани болон тэлж буй. Энэхүү стратегийн хүрээнд дэвшилтэт, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсаар байна.
Энэ удаад хиймэл оюун буюу mobiAI болон олон төрлийн дижитал хэрэглээг нэгтгэсэн Xplore функцийг Мобиком аппликэйшнд нэмлээ. Эдгээр функц нь технологийн шинэлэг шийдлийг хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралд нийцүүлэн хялбар, үр дүнтэй, зугаатай дижитал хэрэглээг бий болгоход чиглэсэн юм.
Ажил, амьдралынхаа олон талбарт гарч ирдэг асуултад хариу авах, интернэт хайлтыг оновчтой, хялбар хийхэд тань туслах хиймэл оюун буюу mobiAI-г ийнхүү нэвтрүүлснээр Мобиком нь дотроо хиймэл оюунт функцтэй анхны монгол апп болж байна. Та өгөгдөл боловсруулах, мэдээлэл нэгтгэх, контент бэлдэх, төлөвлөгөө гаргах зэргээр хувийн зөвлөх, найз, багш шиг ашиглан цаг хэмнэн, бүтээмжээ нэмээрэй.
Шинээр нэмэгдсэн mobiAI-ыг илүү хялбар ашиглах боломж олгох 12 төрлийн туслах бий. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн өмнөөс урьдчилж бэлдсэн хүсэлтүүд дээр дараад л та хариултаа авч болно. Түүнчлэн зураг болон DOC, PDF зэрэг өргөн хэрэглээний файл оруулах, вебээс хайх зэрэг хиймэл оюуны төлбөртэй хувилбараас авч болох үйлчилгээнүүдийг 5-р сарын 30-ныг хүртэл mobiAI-аас үнэгүй авах боломжтой.
Мөн сурталчилгаа үзэлгүйгээр, 80 гаруй тоглоомоос дуртайгаа сонгох тоглох, Монгол болон дэлхий дахины мэдээллийг цаг алдалгүй авах, өдөр тутмын болон хосын нийцлийн зурхайгаа харах, асуултад хариулж мэдлэгээ сорих, хэр хурдан шивж чадахаа шалгах зэргээр шинэ, зугаатай олон мини апп-ыг багтаасан Xplore функцийг туршаарай. Мобиком энэхүү платформоо Сингапурт төвтэй, дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг “Circles” компанитай хамтран хөгжүүлж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.