Монгол улс, БНСУ-ын Байгаль орчны яамдын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажлыг эхлүүллээ.
Анхны автомат станцыг Архангай аймагт суурилуулсан бөгөөд 24 цаг, 365 хоног тасралтгүй ажиллах боломжтой аж. Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг хэмжинэ.
Өнгөрсөн хугацаанд 8:00, 12:00, 20:00 цагуудад механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд тооцоолох боломжтой болжээ.
Салбарын сайд С.Одонтуяа "Монгол Улсын иргэд, УИХ, Засгийн газрын хувьд тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол. Агаарын чанарыг 365 хоног тасралтгүй хэмждэг багаж, станцтай болж байгаад баяртай байна.
Аймгийн төвүүд агаарын чанарыг хэмжих багажгүйгээс болж стандартыг мөрдүүлж чаддаггүй байсан. Стандартаа мөрдөхөд чухал ач холбогдолтой станцыг бид хүлээж авлаа. Мөн Цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд зөвхөн хэмждэг, шинжилдэг байсан бол энэ цаг мөчөөс эхлэн хяналт тавих механизмуудаа ажиллуулж эхэлнэ.
Энэхүү автомат станцыг 21 аймагт суурилуулна. Архангай аймгийн дараа Хэнтий аймагт суурилуулах ажил эхэлнэ. Агаарын чанарыг хэмждэг автомат станцын багаж Завхан, Увс аймаг руу ачигдсаныг ч дуулгахад таатай байна. Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймгууд тавдугаар сар гэхэд агаарын чанарыг хэмждэг автомат станцтай болно" гэв.
Эх сурвалж: БОУАӨЯ