Украины ерөнхийлөгч Володимир Зеленський мягмар гарагт Донецк мужид Оросын төлөө байлдаж байсан Хятадын хоёр цэргийг олзолсноо мэдэгдэв.
Тагнуулын мэдээллээс үзэхэд Оросын армид байгаа хятад цэргүүдийн хоёроос их гэдгийг мэдэгдэлдээ дурдсан юм.
Энэ талаар Украины Гадаад хэргийн сайд “Дайн дахь хятад цэргүүдийн оролцоо нь энх тайвны төлөөх Хятадын байр суурийг эргэлзээтэй болголоо” хэмээгээд Киевд суугаа Хятадын элчин сайдыг тайлбар авахаар болсон гэв.
2022 онд дайн эхэлснээс хойш Хятад улс Оросын армид хүн хүч нийлүүлж байгаа тухай Украины талаас гаргасан анхны албан ёсны мэдэгдэл нь энэ юм.
Одоогоор ОХУ болон БНХАУ-ын талаас уг мэдэгдэлд хариу тайлбар өгөөгүй байна.
Зеленський X платформд байршуулсан мэдэгдэлдээ олзолсон хятад цэргүүдээс банкны карт болон “хувийн мэдээлэл” бүхий баримтууд олдсон гэв.
Уг мэдэгдэлдээ бичлэгийг цуг хавсаргасан бөгөөд уг бичлэгт гавлуулсан хоёр цэрэг хятадаар ярьж байгаа нь харагдах аж.
Украины ерөнхийлөгч дэлхий нийт ялангуяа АНУ, Европ болон энх тайвныг хүсдэг бүх улсыг хариу арга хэмжээ авахыг уриаллаа.
Тэрбээр мөн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд олзлогдсон хүмүүс Украины Үндэсний аюулгүй байдлын албаны хамгаалалт дор байгааг нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: ВВС