ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаах албанаас прокурорын хэмжээнд зөвшөөрөгдсөн хоёр хэргийн талаар мэдээлэв.
Тодруулбал Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй хамтран гадаадаас мансууруулах үйлчилгээтэй синтетик төрлийн эмийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, дотоодод борлуулж байсныг илрүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 510 грамм буюу ойролцоогоор 2500 хүний нэг удаа мансуурах хэмжээний бодисыг хураан авсан байна.
Уг этгээд өмнө нь тус газарт хэрэгт холбогдон гадуур шалгагдаж байх хугацаандаа дахин ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ. Энэ төрлийн бодис нь олон улсад хатуу хяналттай байдаг бодисын жагсаалтад багтдаг аж.
Мөн Монгол Улсын дөрвөн иргэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эм нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Гурван этгээдийг цагдан хорьж, нэг этгээдэд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байна.
Энэ эм нь эмчийн энгийн жороор олгогддог бөгөөд өвдөлт намдаах зориулалтаар өдөрт нэг удаа уудаг юм байна.
Харин хүүхэд залуус энэ эмийг эмчилгээний бус зориулалтаар тун хэтрүүлэн, судсаар тарих аргаар хэрэглэх тохиолдлууд гарчээ.
Үүнээс үүдэн судасны бөглөрөл, судасны гадуур тарих зэрэг шалтгаанаар эрүүл мэндээр хохирсон тохиолдол бүртгэгдсэн байна. 2022 оноос хойш өсвөр насны 13 хүүхэд нас барж, 40 гаруй хүүхэд хуруу, гараа тайруулсан гэв.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийнхээ судсыг шалгаж, зүү тариурын ул мөр байгаа эсэхийг хянаж байхыг анхааруулсан юм.
2025 оны эхний улиралд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 66 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.7 хувиар буурсан ч 77 зөрчил бүртгэгдсэн нь 55 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Түүнчлэн сүүлийн үед цахим сүлжээнд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдыг хурааж авсан мансууруулах бодисоо худалддаг, өөрсдөө хэрэглэдэг зэрэг мэдээлэл түгсэнд хариу тайлбар өгөв.
Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга Б.Батхуяг "Алба хаагчдыг улирал бүр мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгадаг. Мөн эд мөрийн баримтаар хурааж авсан бодисыг тэмдэглэлд бүртгэсний дараа 24 цагийн хяналттай өрөөнд хадгалж, шүүхийн шийдвэр гарсны дараа устгалд оруулдаг" гэсэн юм.
Түүнчлэн "Олны танил хүмүүс хүүхэд залууст буруу мэдээлэл өгч байна. Мансууруулах үйлчилгээтэй каннабис төрлийн ургамлыг хүний биед сайн, эмчилгээний зориулалттай. Хэрэглэсэн, хадгалсан хүмүүст ял шийтгэл оногдуулж буй нь хууль бус гэсэн мэдээлэл тарааж байна. Үүнээс улбаатайгаар хүүхэд залуус хэрэглэж болох юм байна гэсэн буруу ойлголттой болж байна" гэв.