gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Ганхуяг: Татварын байцаагч компанийн дансыг дур мэдэн хаадаггүй болно

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-04-09
43
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
43
Twitter logo
Эдийн засаг
2025-04-09
Х.Ганхуяг: Татварын байцаагч компанийн дансыг дур мэдэн хаадаггүй болно Гэрэл зургийг Г.Өнөболд
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  15 цаг 05 минут
2025.04.09

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг татварын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч байна. Тэрээр татварын багц хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байна.

Тэрээр,  "ХХОАТ-ыг 10 хүртэл сая төгрөг бол 0 хувь болгож, үүнээс дээш 5 сая төгрөг тутамд 2 хувиар шатлан өсгөнө. Одоо 10 хувийн ХХОАТ төлдөг. Жижиг, дунд ААН-үүд 1.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой бол 1 хувийн татвар төлдөг босгыг 2.5 тэрбум төгрөг болгон дээшлүүлнэ.

Татварын өртэй байна гэдэг нь тухайн ААН-ийн санхүү эрүүл биш байгааг илтгэнэ. Ийм ААН-ийн дансыг хаах нь асуудлыг бүр муутгадаг. Цаашид компанийн дансыг татварын байцаагч дур мэдэн хаахгүй. Мөн данс руу орсон орлогыг 20/80 гэж хуваарилдаг болно. Данс руу орсон бүх мөнгийг татварын өрөнд шууд суутгахгүй гэсэн үг юм. 20 хувийг үл маргах журмаар суутган, үлдсэн 80 хувийг тухайн ААН ажлаа хэвийн явуулахад зарцуулна.      

Татварын багц хуулийг баталснаар нийт 4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлнэ. Ингэснээр иргэдийн орлого өсөж, эдийн засаг тэлнэ. 

Татварын бүх хуулийг багцаар нь шинэчлэх ёстой. ХХОАТ-ыг гэх мэтээр тусад нь, салгаж хууль батлах нь тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг тул хамтад нь батлах ёстой. 

Энэ хуулийн зорилго нь дундаж давхаргаа дэмжих, тэлэх юм. Бүх хүн татваргүй болоосой гэж хүсдэг. Тэгвэл бид төрийн албан хаагчдын цалингаа яаж тавих уу, замаа яаж засах билээ. Жишээ нь НӨАТ-ыг 10-аас 5 хувь болголоо гэхэд улсын төсөв дөрвөн их наяд төгрөгөөр буурна.

ХХОАТ-ыг нэг хувь болговол 2.6 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарна. Татвар буурууллаа гээд тогтолцоо маань хэвээрээ л байна. Эдийн засгийг ч дэмжихгүй. 2019 онд татварын багц хуулийг батлахдаа ЖДҮ-д илүү анхаарч, хувь хүмүүс хаягдсан.

Өрхийн орлогыг хамгаалаагүй. Одоо ХХОАТ 10 болон 20 хувь байна. Тэгсэн атлаа ЖДҮ эрхлэгч бол нэг хувийн татвартай. Одоо ХХОАТ-аа бууруулъя гэвэл ААН-ийн татварыг нэмэх шаардлагатай. Ингэж цогцоор нь шийдэх нь зөв.

НӨАТ-ыг бүх иргэн төлдөг болж, энэ татварын хамрагдалтыг өргөжүүлнэ. НӨАТ бүртгэлийн үүрэгтэй учраас аль болох олон бараа, үйлчилгээнээс НӨАТ авах нь зөв. НӨАТ-ын тухай хуульд хоёр том өөрчлөлт оруулна.

ААН-үүд мөнгө нь орсны дараа НӨАТ төлмөөр байна гэж их хэлдэг. Би олон жил бизнес хийсэн тул үүнийг ойлгож байна. Гаалиар бараа нь орж ирлээ гэхэд зөвхөн гаалийн татвараа төлөөд НӨАТ-аа хоёр сарын турш төлнө. Ийм хугацааг ААН-үүдэд олгоно. Ингэснээр тэд банк, ББСБ-аас зээл авах эрэлт буурна, санхүүгийн дарамт нь буурна. 8 их наяд төгрөгтэй тэнцэх зээлийн эх үүсвэрээс чөлөөлнө. Энэ нь бага мөнгө биш. Энэ зохицуулалт цаашлаад зээлийн хүүг бууруулахад эергээр нөлөөлнө.

ААН-үүд татварын өрөнд ордгийг ч бууруулна.

ААН-үүд элэгдлийн зардлаасаа НӨАТ хасуулдаг, хөрөнгө оруулсан бол хасуулах боломжгүй байв. Жишээ нь, нэг ААН барилга худалдаж авлаа гэе. Худалдан авсан үнийн дүнгээсээ НӨАТ суутгуулдаг болно. Хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломжтой болно.

Монгол Улс нэг сарын өмнө Хил хязгааргүй татварын хэлэлцээрт нэгдэн орсон. Ингэснээр манайхаас гадаад руу татвар төлөхөөс зугтаан зайлсхийсэн тохиолдлуудыг ч шалгах боломж бүрдсэн. Жишээ нь, Төгрөгийн ордыг худалдсан асуудлыг татварын байгууллага оффшор дахь данс, тайлан зэргийг татаж аваад шалгаж болно. Ийм боломжтой болсон.

Төрийн өмчит ААН буюу төрөөс гарч буй бүх мөнгө И-баримтаар дамжин гарах ёстой. Төрийн хөрөнгө оруулалт НӨАТ-тэй, урсгал зардал НӨАТ-гүй гардаг байсан. Бүгд НӨАТ-тэй болохоор хамгийн том ажил олгогч, хамгийн том худалдан авагч өөрөө НӨАТ-тэй болохоор бусад нь ч мөн НӨАТ-тэй болно.

Эхний 1.5 сая төгрөгийн худалдан авалтдаа 100 хувийн НӨАТ-ын буцаан авалт авна. Дараагийн 900 мянган төгрөгийн худалдан авалтынхаа 50 хувийг буцаан авна. Үүнээс дээш дүнтэй худалдан авалт хийвэл одоогийнхоор буюу 2 хувийн НӨАТ-ын буцаан авалтаа авна.

Хөнгөлөлтийг шууд өрхөд өгснөөр худалдаачид НӨАТ-гүй үнээр бараа худалдах нь буурна. НӨАТ амрах хүрээг өргөжүүлж чадвал хувь хүмүүс, албан байгууллагуудын орлогыг тодорхойлох боломжтой.      

ААНОАТ

Цаашдаа Бүх ААН 10 хувийн татвартай болно. Одоо ямар байна гэхээр 6 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой бол 10 хувь, үүнээс дээш бол 25 хувийн татварыг компаниуд төлж байна.

Татварын багц хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариагүй байна. Гэвч УИХ-ын гишүүд хэд хэдэн хуулийн төслийг тусад нь өргөн барьсан тул өнөөдөр та бүхэнд энэ мэдээллийг өгч байна.

Иргэн цалингаасаа ХХОАТ, НДШ нийлээд 30 хувь төлөхөд ЖДҮ нэг хувийн татвар төлөх нь шударга уу? Нэг хэсэг рүү нь л анхаарахаар татварын тогтолцоог ингэж гажуудуулдаг. Иймд бид ААН болон хувь хүнийг аль алийг нь авч үзсэн.   

Бусад улсын татварын тогтолцоог мөн судалсан гэв. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан