Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэ бодлогоо танилцуулж, БНХАУ-ын бараанд 34 хувийн нэмэлт буюу нийт 54 хувийн татвар ногдуулна гэсэн.
Үүний хариуд Хятадын талаас хариу 34 хувийн татварыг АНУ-ын бараанд ногдуулаад байгаа юм.
Харин Трамп Хятадыг уг шийдвэрээ цуцлахгүй бол нэмэлт 50 хувийн татвар ногдуулна гэж даваа гарагт мэдэгдлээ.
Трампын сүрдүүлгийн хариуд Хятадын Элчин сайдын яамнаас Вашингтоныг “эдийн засгийн дарангуйлагч” хэмээгээд өөрсдийн ашиг сонирхлыг эцсээ хүртэл хамгаална гэв.
Хятад улс АНУ-ын импортын бараанд ногдуулсан татварын шийдвэрээ мягмар гаргийн дотор цуцлахгүй бол АНУ энэ сарын 9-нөөс эхлэн нэмэлт 50 хувийн татварыг ногдуулж эхэлнэ.
Өөрөөр хэлбэл хэрэв уг шийдвэр нь хэрэгжвэл Хятадын импортын бараанд нийт 104 хувийн татвар ногдуулах болоод байна.
Үүний улмаас дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны дайн улам өргөжих эрсдэлтэй болов.
Эх сурвалж: The Guardian