Аяа, миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас...
Хүн жил бүр нас нэмдэг ч, 18 насны тухай л онцгойлон дуулж, шүлэглэдэг. Учир нь энэ насанд хүрсэн хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай иргэн болсон гэж үздэг. Тодруулбал, 18 насанд хүрсэн хүн сонгуульд нэр дэвших бас санал өгөх эрхтэй. Мөн игэний, хөдөлмөрийн болоод гэрлэлт-гэр бүлийн харилцааны хүрээнд эрх, үүрэг бүрэн эдэлнэ. Өөрөөр хэлбэл, 18 насанд хүрсэн хүнийг хууль зүйн эрх эдэлж бас хууль зүйн үүрэг хүлээх чадвартай болсонд тооцдог. Тухайлбал:
1. ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛЖ БОЛНО
18 насанд хүрсэн бол хайртай хүнтэйгээ гэрлэлтээ батлуулж, Монгол Улсын өрхийн тоог нэгээр нэмж болно.
Гэр бүлийн тухай хуулийн 2.6:
2. ЦЭРЭГТ МОРДОЖ БОЛНО
Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшиж, хугацаат цэргийн алба хаана. Хугацаат цэргийн алба хаах хугацаа 12 сар бол иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 27 байна.
3. СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БОЛНО
Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг 2020 онд өөрчилснөөр 18 насанд хүрсэн хүн энэ сонгуульд өрсөлдөх боломжтой болсон. Мэдээж, 18 насанд хүрсэн бол аль ч шатны сонгуульд санал өгөх эрхтэй.
4. ЖОЛООЧ БОЛЖ БОЛНО
Хэрэв та Монгол улсад тээврийн хэрэгсэл жолоодох хүсэлтэй байгаа бол таньд жолооны үнэмлэх заавал байх ёстой. Жолооны үнэмлэх нь дотроо А, B, C, D, E, M гэсэн ангиллуудтай. Үүнээс “A”, “B”, “C”, “M” ангилал болон “C1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 18, "D” ангилал болон “D1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 21-ээс дээш насны хүнд олгодог.
-
A-мотоцикл;
-
B-жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
-
C-“D” ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй
-
M-трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.
-
C1-бүх жин нь 7500 кг-аас илүүгүй “C” ангиллын автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);