Агаарын хөлгөөр зорчиж, олон орноор аялах нь хэн бүрд тааламжтай сайхан. Гэхдээ тийм өндөрт нисэж байхад гэнэт цаг агаар таагүй болж, доош унаж, осолдох вий гэх айдас төрөх нь бий.
Жишээлбэл, Бөөн цагаан үүлэн дундуур салхи татуулан нисэж, онгоц далавчаа даган далбилзахад зорчигчид амь насаа нисгэгчид даатгаж, айдас, найдвар хосолно. Хүрэх газар энүүхэн дор харагдсаар байтал ороолдсон их үүл, салхинаас болж агаартаа 20 ба түүнээс ч олон минут хөөрсөөр байх хэцүү бөгөөд хариуцлагатай даалгаврыг нисгэгч үүрдэг. Олон зуун хүний амь насыг хариуцаж буй нисгэгчид алдаа гаргах эрх үгүй бөгөөд юуг ч туулсан бай бүх зорчигчдыг эсэн мэнд газардуулах ёстой.
Дээрх нөхцөлийг томруулаад харвал яг ижил бүсэд, адил байдалд орсон хэдэн ч онгоц нисэж байж болно. Онгоц бүрийн нисгэгч зөвхөн өөрийн хөлгийн аюулгүй байдлыг хариуцна.
Хэвийн нислэг, хүндрэлтэй нислэгийн аль ч бай нисгэгчид газардах эсвэл ирсэн газар руугаа буцах эсэх шийдвэрийг нислэгийн удирдагчид гаргана.
Цаг агаар ямар байхыг, агаарын замд юу тохиолдож болохыг урьдаас мэдээлж, нисгэгчийг хөтөлж, чиглүүлдэг. Гэхдээ тэд агаарын хөлөг дотроос бус агаарын тээврийн удирдлагын төвөөс буюу “газраас” ажилладаг.
Тэд нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын замын хэт ачааллыг зохицуулах, осол, зөрчлийг урьдчилан сэргийлэх үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөн зохицуулагч юм.
Тиймээс “Агаарын хөлөгт буй 50 хүний амь насыг нисгэгч хариуцна. Харин агаарын замд нэгэн зэрэг нисэж буй 500 хүний амь насыг нислэгийн удирдагч хариуцдаг” хэмээн нислэгийн удирдагч Б.Батжаргал хэлэв.
Монголын агаарын тээвэр УБ-Сөүл рүү чиглэн нислээ гэе. Монголын тээвэр учраас л Сөүлд газардах хүртэл нь аюулгүй байдлыг нь хангуулна гэсэн үг биш. Зөвхөн манай улсын хилийн зурвасаас гартал нь нисэгчид шаардлагатай мэдээллээр чиглүүлдэг.
Хилээс гарч Хятадын нутаг дэвсгэрт ормогц хятадын нислэгийн удирдагч, түүний дараа солонгосчууд гээд улс тус бүр өөрийн бүс нутаг дэвсгэрийн дээгүүр нисэж буй онгоцыг удирдлагаар хангадаг аж.
Манай улсын нутаг дэвсгэрийг өдөрт дунджаар 200 агаарын хөлөг дамжин өнгөрдөг бол 80 орчим онгоц бууж, хөөрдөг аж.
Нислэгийн удирдагчид 24 цагийн туршид тасралгүй ажиллах бөгөөд одоогоор манайд 200 орчим удирдагч бий.
Манай орон нийт 7-8 нислэгийн бүстэй. Эдгээр бүсэд агаарын хөлгүүдийг аюулгүй зорчуулахаар 16-18 удирдагч нэгэн зэрэг ажилладаг.
Тэд агаарын хөлгүүдийг 10 минутын зайтай буулгах, хөөргөхөөр нисгэгч болон газарт буй ажилтнуудтай холбогдож ажиллана. Онгоцыг хөөрөхийн өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах инженерийн ажлыг хүртэл гардан хийдэг.
Тиймээс тэднийг, хагас цаг уурч, хагас инженер, хагас мэдээллийн ажилтан, хагас нисгэгч байхаар бэлтгэн сургадаг. Мэргэжил эзэмшсэний дараа ажлын байранд гарч, бие даан нислэг удирдах хүртэл наанадаж 3-5 жил бэлтгэдэг. Учир нь хүний амь насыг хариуцдаг тул өчүүхэн ч алдаа гаргах эрхгүй.
Сүүлийн жилүүдэд манай улсад нислэгийн удирдагч цөөрөх, ажиллах хүний дутагдалд орох эрсдэл үүссэнийг Иргэний нисэхийн үндэсний төвөөс мэдээлсэн юм. Тиймээс ажилтнуудыг тогтвортой ажиллах анхаарах шаардлагатай аж.
Тодруулбал, ирэх онд энэ мэргэжлээр суралцах 20 хүний сургалтын төлбөрийг төр бүрэн хариуцахаар болжээ.
Тиймээс нислэгийн удирдагчаар 10 жил ажилласан, Иргэний нисэхийн Үндэсний төвийн харьяа нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга Б.Батжаргалаас тус мэргэжлийн онцлогийг тодруулав.
Тэрбээр “Нислэгийн удирдлага нь гурван төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
- Бүсийн
- Ойртолтын
- Аэродромын гэх агаарын өндөрлөгүүдэд нисгэгчдэд мэдээлэл өгнө. Үүн дээр мэдээллийн ажилтан нэмэгдэнэ.
Бүсийн удирдлага: Далайн түвшнээс 6000 метр болон түүнээс дээш өндөрт нисэж буй агаарын хөлгүүдийг удирдахыг хэлнэ.
Ойртолтын удирдлага: 6000-2000 метрийн өндөрт буй онгоцны буулт хөөрөлтийн хөдөлгөөнийг удирдана.
Аэродромын удирдлага: Ихэвчлэн 900 метр орчим өндөрт буюу нисэх буудлын ойр орчимд нислэгийн хөдөлгөөнийг зохицуулдаг. Үүнд аймаг, орон нутаг хоорондын нислэг болон дадлагын нислэгүүд хамаарна. Тэд цамхаг дотроос ажлаа явуулдаг.
Нислэгийн удирдагч олон улсын нисгэгч нартай ажиллах тул өндөр түвшний англи хэлний мэдлэгтэй байх ёстой. Мөн хамгийн эрүүл чийрэг бие тэнхээтэй, хурц хараатай байх нь энэ мэргэжил эзэмшихийн өмнөх шалгуур юм.
60 секундэд 100-аас хэтрэхгүй үгээр ойлгомжтой, хурдан ярих ёстой учраас цэгцтэй ярих нь чухал.
Төвлөрч тогтвортой сууж чаддаг байх ёстой. Нэг газраар удаан сууж чаддаггүй, ийш тийш үсчээд байдаг бол энэ ажлыг хийж чадахгүй.
Гэнэтийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг учраас юунд ч сэтгэл зүй бэлэн байх ёстой. Тэгж байж л богино хугацаанд зөв тооцоолж, шийдвэр гаргаж чадна.
Мөн аливаа нөхцөлд дасан зохицох, тэвчээртэй байх шаардлага үүсдэг.
Бүсийн удирдагчид ширхэг ч цонхгүй, 16 хэмийн дулаантай өрөөнд ажилладаг. Учир нь радио холбоо, радар, агаарын навигацийн систем, хяналтын төвийн программ хангамж, аюулгүй байдлын систем, байршил тодорхойлох төхөөрөмж зэрэг маш олон төхөөрөмжтэй ажиллах тул халахаас сэргийлэх зорилготойгоор сэрүүн байлгадаг.
Мөн эдгээр төхөөрөмжийг хянах дэлгэцэд гэрэл гялбаж болохгүй тул нарны тусгал орохоос сэргийлнэ. Өрөөний гэрлийг ч мөн ялгаагүй дэлгэц рүү тусгахгүй байдлаар, 5-6 градусын налуугаар тохируулж байршуулдаг. Тэгэхээр нэлээн сэрүүн өрөөнд урт цаг ажиллана гэсэн үг.
Харин аэродромын удирдагч нам дор түвшний нислэг удирдах тул 360 градусын орчмыг чөлөөтэй харах шилэн нүүртэй цамхагт ажиллана. Өөрөөр хэлбэл, гадаа хэт халуун байх, хэт хүйтэн байхаас үл харгалзан ажлаа үргэлжлүүлдэг.
Удирдагчид 12 цагийн турш ажилладаг. Ингэхдээ эфирт хоёр цаг ажиллаад 30 минут амарна. Хоёр өдөр дараалан 12 цаг ажиллаад гурав хоног амардаг онцлогтой.
Энэ мэт орчинд олон цагаар ажилладаг тул ажлын байрны хортой нөхцөлд ордог. Тиймээс, эмэгтэй 45, эрэгтэй 50 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарах боломжтой.
Нислэгийн удирдагчдын сэтгэл зүйтэй маш тогтвортой байх ёстой. Хүнд нөхцөлд шийдвэр гаргах чадвар чухал үүрэгтэй. Иймд, олон нислэгийн удирдагчид сэтгэл зүйн бэлтгэл, стрессийг даван туулах сургалтуудад хамрагддаг.
Ажиллаж буй болон ажиллахгүй байгаа тэтгэвэрт гарах болоогүй насны нислэгийн удирдагчдаас жилд 2-3 удаа сэтгэл зүй, англи хэл, эрүүл мэндийн шалгалт авдаг” хэмээн ярилаа.
Ирэх онд нислэгийн удирдагчаар сурах хүсэлтэй байвал Иргэний нисэхийн үндэсний төвийн цахим хуудсаас мэдээлэл авах боломжтой аж. Одоогоор хаана, хэзээ сургах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн нийт 20 сурагчийн тэн хагасыг Ховд аймгийн нислэгийн төвд ажиллуулах гэрээний нөхцөлтэй аж.