Ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийнханд “Үдийн цай” уулгах Засгийн газрын хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн. Өглөөнөөс үд хүртэл хичээллэхэд хүүхэд өлсөнө. Өлөн ходоодтой хүүхэд хичээлдээ анхаарал хандуулж чадахгүй. Тэгэхээр бага ангийнханд “Үдийн цай” хэрэгтэй гэсэн халамжтай ээжийн сэтгэлийг манай төр гаргасан. Нэг хүүхэд 400 төгрөгийн цай уулгахаар төлөвлөж, хөрөнгийг нь хуваарилсан.
400 төгрөгийн талаар нь гурилан бүтээгдэхүүн, үлдсэн 200-гаар нь сүү, тараг, аарц болон хүүхдийн будааны аль нэгийг өдөр өдрөөр ээлжлэн хүүхдүүддээ өгч ходоодыг “хуурлаа”. “Үдийн цай” амтгүй, чанаргүй байна гэж үглэж дуулсаар нэг жилийг ардаа орхив.
“Алтан тариа” компанийн нэг кг I гурил өнгөрсөн жилийн өдийд 550 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 800-д хүрлээ. Гурилын үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бараг л 50 хувиар нэмэгдчихээд байна. Гэтэл Засгийн газар төсөвлөсөн хөрөнгөө нэмэлгүй хичээлийн шинэ жилтэй золголоо. Сургуулиуд өчигдрөөс “Үдийн цай”-гаа залгуулж эхлэв.
Шинэхэн дээрээ соньхон гэгчээр эхний үед юу юугүй чанаргүй бүтээгдэхүүн шахаад эхлэхгүй байх. Харин төрөөс төсөвлөсөн 400 төгрөг хэвээр байвал хоол судлаачдын тооцсон хэмжээний илчлэг, чанартай бүтээгдэхүүнээр хүүхдүүддээ цайлж чадахгүй нь. “Үдийн цай” хөтөлбөр үргэлжлэх эсэх, үргэлжиллээ гэхэд цайны боовны амт, чанар ямар байх нь шийдвэр гаргагчдаас шалтгаалах боллоо.
Цайны
мөнгийг нэмэх хэрэгтэй
Төрөөс төсөвлөсөн “Үдийн цай”-ны
мөнгө хангалттай эсэхийг БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга
Н.Энхбатаас тодрууллаа. Тэрбээр, “Үдийн цай” хөтөлбөрийг амжилттай
хэрэгжүүлэхийн тулд нэг хүүхдэд зориулах мөнгөний хэмжээг нэмэх шаардлагатай.
Шинэ Засгийн газар байгуулагдаад энэ асуудлыг даруй шийдэх байх.
-Нэг хүүхдэд хэдэн төгрөг
зарцуулахад “Үдийн цай” чанартай, зохих хэмжээний илчлэгтэй байхыг судалсан уу?
-Энэ талаарх нарийн судалгаа
одоогоор алга.
-“Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох
талаар шийдвэр гаргагчид яриад байгаа. Энэ хөтөлбөрийг хэзээнээс
хэрэгжүүлэх боломжтой вэ?
-“Үдийн хоол” хөтөлбөрийг энэ жилдээ
хэрэгжүүлж чадахгүй. Сургуулийн хоолны газрыг өргөтгөхөөс эхлээд бэлтгэл хийх
хэрэгтэй. Манай Ерөнхий боловсролын сургуулиудын хоолны газар нэг даргын
өрөөнөөс бараг жижигхэн шүү дээ.
Ийм хөтөлбөр хэрэгжүүлэхэд маш их хөрөнгө шаардагдана. Өдөр хоол өгдөг боллоо гэхэд хэддүгээр ангидаа эхэлж өгөхөөс эхлээд энэ ажлыг үе шаттай хэрэгжүүлэх байх. “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 3-4 жилийн бэлтгэл ажил хийх хэрэгтэй.
Гурилан бүтээгдэхүүнийхээ
үнийг нэмээгүй
Манай үндэсний үйлдвэрлэгч “Атар
өргөө” компани “Үдийн цай” хөтөлбөрийн томоохон нийлүүлэгчдийн нэг. Гурилын
үнийн өсөлтийг дагаад “Үдийн цай”-ны ханшид хэр өөрчлөлт гарсныг тус компанийн
нягтлан бодогч Д.Болормаагаас лавласан юм.
-Танайх хэчнээн сургуулийг сурагчдыг
”Үдийн цай”-гаар хангаж байгаа вэ?
-Нийслэлийн 20 гаруй сургуульд
өчигдрөөс цайны боовыг нь хүргэж эхэллээ. Манайх 165 нэр төрлийн
бүтээгдэхүүнээс сургуулийн удирдлага, багш, эцэг эхээр нь сонгуулж
бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Нэг хүүхдийн цайны боов 200 төгрөгт багтаж
байсан. Харин гурилын үнэ нэмэгдсэнээр бүтээгдэхүүний өртөг өссөн. Гэхдээ бид
одоогоор гурилан бүтээгдэхүүнийхээ үнийг нэмээгүй, амт, чанарыг нь алдуулаагүй.
-Тэгэхээр нэг хүүхдийн цайны мөнгийг
нэмэх шаардлага гарч байна гэж ойлголоо.
-Тэгж ойлгож болно оо. Гурилын үнийн
өсөлттэй холбогдуулан манай компанийн эдийн засагчид тооцоо хийж, нэг хүүхдийн
цайны боов хэдэн төгрөгөөр гарч байгааг удахгүй холбогдох байгууллагад
танилцуулна гэв.
Э.Энх