gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хар тамхины асуудал бидэнд том цохилт болсон

Соёл урлаг
2007-06-07
0
Twitter logo

"Guys" хамтлагаар сүүлийн үед сонин хачин юутай байна вэ. Ажил ихтэй л явна уу?
Залуучуудын хайр сэтгэлийн сэдэвтэй, хөгжилтэй, уран сайхны кино хийх гээд бэлтгэл ажилдаа ороод байна. Кино хийнэ гэдэг тоног төхөөрөмжөөс эхлээд маш их хөдөлмөр шаарддаг, бэлтгэл ажил нь зүгээр нэг цомог гаргахтай огтхон ч адилгүй. Тийм болохоор нэлээд нарийн хуваарийн дагуу ажиллахгүй бол болохгүй. Өглөө долоон цагт босож, орой гурван цагт унтаж байна.
Тэгвэл хэсэг чимээгүй байсны шалтгаан нь мэргэжлээрээ ажиллаж байсантай холбоотой байх нь?
"
Guys" хамтлаг цомог гаргасан, тоглолт хийсэн гэх мэтээрээ бусад хамтлаг дуучидтай адил. Харин
тайзны жүжиг тавьсан, кино хийсэн гэдэг тал дээр ярьвал арай өөр. Ер нь бид мэргэжлийнхээ ур чадварыг уран бүтээлүүд дээрээ байнга гаргадаг. Клипээ ч бид өөрсдөө зохиолыг нь бичиж, тоглоод, найруулдаг. Жүжигчин гэдэг мэргэжлээр төгссөн уран бүтээлчид гэдэг утгаараа үргэлж шинэ, содон сэдвүүдийг хөндсөн зүйл хийх нь ард түмнийхээ өмнө хүлээх бидний үүрэг гэж ойлгодог. Бид уран бүтээлийн тоог гүйцээх гэж хийсэн бол аль хэдийн вагон вагоноор нь чанар муутайхан уран бүтээл гаргах байсан. Хамгийн гол нь нэг хэвийн биш, хүний оюун ухаанд хүрч чадах уран бүтээл хийх тал дээр анхаардаг болохоор чанартай юм хийхийг л хичээж явна. Түүнээс биш "
Guys" хамтлаг алга болоод байдаг юм байхгүй л дээ.
Мэдээж "
Guys" хамтлаг мюзикл, реклам гэх мэт хийсэн бүхнээрээ сайн жүжигчид гэдгээ харуулдаг. Хэний зохиол, найруулгаар кино хийх гэж байгаа вэ?
Бид өөрсдөө дөрвөн жилийн өмнө зохиолыг нь бичсэн байсан. Манай Монголын дэлгэцийн урлагт кино маш хурдацтай хөгжиж байна. Үзэгчид нь ч уран бүтээлчиддээ өөр өөр өндөр шалгуур тавьдаг болсон. Иймээс дуу, дүрс, найруулга гэх мэт бүхий л тэл дээр маш нарийн ажиллана.
Та бүхэнд рекламны санал нэлээд их ирдэг байх?
Санал ирдэг. Хамтлаг гэдэг үүднээсээ юм уу мэргэжлийн жүжигчин гэдэг талаасаа энэ рекламыг хийж өгөөч гэдэг санал ирдэг. Ямар ч байсан бидэнд хандаж байгаа л бол бид нарын ажил. Бид ажилдаа сэтгэл ханамжийн баталгаа олгохоор чанартай хийх ёстой.
“
Guys”хамтлаг өнгөрсөн хоёрдугаар сард хамтлагийнхаа нэрний 666 тоог орхичихсон. Үүнд хүмүүс янз бүрээр тайлбар хийгээд байсан. Хамтлагийн гишүүнээс өөрөөс нь яагаад гэдгийг асуумаар санагдлаа?
Хоёр сарын 14-нд нэрээ сольсноос хойш манай уран бүтээл судалгаа, боловсруулалтын шатандаа л явлаа. Анх бид сонирхлынхоо дагуу нийлсэн хэдэн жаахан хүүхдүүд сонин содон гэдэг утгаар нь "
Guys666" гэж нэрлэж байсан. Харин одоо бид bоу байхаа больсон. Өмнө нь bоу band байсан бол одоо бид уран бүтээлчид болсон. Энэ утгаараа уран бүтээл тал дээрээ анхаарч ажиллаж байна.
Дуулах стильд чинь өөрчлөлт орно гэж ойлгосон?
Өөрчлөлт орохгүй.
Сүүлийн үед янз бүрийн студи продакшн олноор бий болж, олны танилуудыг ихээр бий болгож байна. Та нарын үед олны танилыг бий болгох биш, өөрсдийн хүчин чадлаар бий болдог байлаа?
Арван жилийн өмнө бид 18,19 настай хүүхдүүд хамтлаг байгуулж, дараа жил нь бие даасан тоглолтоо хийж байлаа. Тэр үед бор зүрхээрээ л бүхнийг туулж өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж анх удаа уран бүтээлч хүний аз жаргалыг мэдэрч байлаа. Гэтэл одооны хүүхдүүд жаахан дуулах юм уу үглэдэг бол мөнгө олох амархан гэсэн ойлголттой. Урлагийн эцсийн зогсоолд очиход мөнгөөр л бүхнийг хараад байгаа санагдаад байгаа юм. Ер нь бүх мөнгө төгрөгийг нь бэлдэж өгөөд байвал чанартай уран бүтээл гарахгүй. Хүн сэтгэлдээ чанартай, сайн уран бүтээл болно гэж төсөөлсөн зүйлээ хиймээр байгаа бол түүнд зарцуулах мөнгийг хүсэл мөрөөдлийнхөө төлөө зовж байж олвол бүр ч илүү хүнд хүрсэн, өөрт нь таалагдах уран бүтээл гарах болов уу. Одоо тийм юм байхгүй болчихоод байна. Манай хамтлагийн хувьд өнгөрсөн арван жилийн турш өөрсдийн сэтгэл зүрхээрээ зүтгэж явна. Энэ нь нэг талаар сайн хэрэг боловч нөгөө талаар тодорхой хэмжээгээр алдаа юм гэж болно. Гэхдээ бид арван жил урлагийн тогоонд чанагдахдаа аливаа юмны наад, цаад талыг мэддэг болсон байна. Тийм болохоор үзэгчдээ хуурах зүйл хийхгүй л гэж боддог.
Хамтлаг дуучдын карьер өсөх тусам тусдаа уран бүтээл хийх буюу салах нь ихсээд байх шиг?
Хамтлагийнхаа нэрээр хамтдаа болон тусдаа уран бүтээл хийх нь чадвар, нэр хүндийн хувьд аль аль талдаа хэрэгтэй байдаг байж магадгүй. Бид нар шутка болгож яривал "Хамтлаг бол хамтаараа лаг байх" гэсэн утгатай гэж боддог. Гэсэн ч энэ үнэн. Бид СУИС-ийн жүжигчний ангид дөрвөн зүгээс ирж, хүсэл зорилгоороо нэгдсэн хамтлаг. Нэг нэгнийхээ хоосон орон зайг нөхөөд сурчихсан болохоор бид тус тусдаа уран бүтээл хийхгүй ээ.
Шинэ залуу уран бүтээлчдийн талаар ямар бодолтой явна вэ?
Гарч ирэх нь мэдээж зөв. Хүсэл, зорилго нь зөв байх ёстой. Зарим хүмүүс мөнгийг гол зорилгоо болгоод байгаа нь уран бүтээлийг чанаргүйжүүлээд байгаа юм уу гэж санагдаад байдаг.Урлаг гэдэг бол урлаг байх ёстой. Энэ утгаараа гэрэл гэгээтэй бүхнийг хүний тархинд хүргэх хэрэгтэй. Харин урлаг бизнес байх ёсгүй. Манай хамтлагийн хувьд эх оронч үзэлтэй залуус. Бид эх орныхоо эр хүн нь байх юмсан гэж боддог.
Нэг хэсэг танай хамтлагийг хар тамхины хэргээр шалгаад байсан?
Цагдаагийн байгууллагаас хамтлаг дуучид хар тамхины хэрэгт холбогдлоо гэдэг мэдээллийн дагуу ганц манайхыг ч биш, бусад олон хамтлаг дуучдыг шалгасан. Бид нарыг ч шалгасан.
Яагаад танай хамтлаг энэ хэрэгт холбогдох, шалгагдах болсон юм бол оо?
Яагаад гэдэг нь гол биш шүү дээ. Ямар ч нөхцөл байж болно. Тухайлбал, хэн нэгэн "" хэрэглэдэг байж магадгүй гэж хэлсэн ч байж болно. Эсвэл хамтлаг гэдэг утгаар нь шалгах хэрэгтэй гэж ч бодож болно. Эцсийн дүнд биднийг шалгаж, гэм буруугүйг нь нотлосон. Ийм мэдээлэл бидний хувьд ч том цохилт болсон л доо. Дандаа муу уршиг дагуулж явдаг зүйлд бид нэр холбогдоход наад зах нь бидэнтэй хамтарч ажилладаг байгууллагуудад хүндээр туссан. Эцэст нь хэлэхэд "Хар тамхи" гэдэг хоёрхон үг ч гэсэн цаана нь бүхэл бүтэн амьдрал гэж агуу зүйл байдаг болохоор залуус минь хэрэггүй гэдгийг ойлгоод тэр талаархи бодлоо толгойноосоо аваад хаячих хэрэгтэй гэж хэлмээр байна.
Уран бүтээл, хамтлагийн талаархи яриагаа Мийгаагийн хувийн амьдрал руу жаахан эргүүлье гэж бодлоо. Найз бүсгүйтэй болсон УУ?
Би хоёр эгчтэйгээ хамт амьдардаг. Найз бүсгүй гэж үерхдэг, үргэлж хамт байдаг хүнийг хэлж байгаа. Тэгэхээр надад одоогоор найз бүсгүй байхгүй. Энгийн эрэгтэй эмэгтэй найз нар бий. Тэр дунд ажил хэрэг, анд найзын холбоотой янз бүрийн л хүмүүс бий.

   Хамтлагийнхан чинь бүгд гэр бүлтэй, хүүхэдтэй болчихсон байдаг. Харин Мийгаагийн сэтгэлийг хөдөлгөх бүсгүй байна уу?
Би гомо юм шиг олон жил ганцаараа яваад байхгүй шүү дээ. Мэдээж янз бүрийн хүн байлгүй л яах вэ. Гэхдээ энэ талаар олон нийтэд зарламааргүй байна.
Хэдийгээр Монголын амьдрал эрээн бараантай байгаа ч өөрийнхөө ханийг олчих эр хүн байж л бай гаа. Зарим эмэгтэйчүүд өөрийнхөө амьдралыг эрж, хайж олж чадахгүй учраас амарчлаад гадны хүн дагаад явчихдаг гэсэн бодол тээгээд манай нийгэмд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох итгэл үгүй болсон юм шиг.

Чиний ярианд эмэгтэйчүүдийн талаар хэлэх шүүмжлэл гарах гээд байх шиг. Эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой явна вэ?
Эмэгтэй хүн бие хүн гэдэг талаасаа өөрийнхөө амьдралыг өөрийн толгойгоор зөв залаад авч явчихаар ухаалаг л байх хэрэгтэй юм уу гэж боддог. Гоо үзэсгэлэнгийн хувьд монгол охид ярих юм байхгүй болчихсон. Яг л Европынх шиг, өнгөлөг стилийг Улаанбаатар хотод явж байгаа охид тодорхойлдог болсон. Хамгийн гол нь ухаантай байж, эх орноо бодож явах ё
стой юм болов уу л гэж боддог.
Гэр бүлээ төлөвлөсөн үү. Гэнэт нэгэн бүсгүйтэй холбогдчихвол яах бол?
Хэлж мэдэхгүй байна. Бурхны зурсан зургаараа болох байлгүй дээ (инээв). Хэзээ ч байж магадгүй. Одоохондоо яг үнэнийг хэлэхэд нэг их яарсан юм алга. Бодож, төлөвлөсөн зүйлүүдээ хийх хэрэгтэй байна. Амьдрал зохиовол цаг хугацаа зарцуулж чаддаг байх хэрэгтэй шүү дээ.

Ирээдүйн хань чинь ямар байгаасай гэж мөрөөдөж сууна даа?
Хүн ирээдүйн ханиа ээж шигээ байгаасай гэж бодоод байдаг. Ээждээ хайртай байж болох ч ирээдүйн ханиа ээж шигээ төсөөлчихвөл 100 хувь шалгуурт нь нийцэх хүн байхгүй юм шиг байна лэ
э, Хорвоогийн аль ч өнцөг булангаас мянга хайгаад өөрийнхөө ээж шиг хүнийг олохгүй. Энэ бол бараг мөрөөдөл. Харин хүүхдийнхээ хувьд сайн ээжийг олох байх /инээв/.
Фенүүдээс чинь хайраа илэрхийлэх охид бүсгүйчүүд байгаа байх?
Байгаа. Гэхдээ би учиргүй хайрын захианд дарагдаад байдаг хүн биш. Утсаар ярих, мессеж бичих зэрэг байдаг. Нэг үе би мессеж бичих их дуртай байсан. Тэр үе бол цаг завтай л байсан үе юм шиг байгаа юм. Харин одоо мессеж бичих нь бүү хэл хоол идэх ч завгүй байна.
Тэдэнд яаж ханддаг вэ?

Хариулт өгөөд байдаггүй. Би өөрийгөө их завгүй байлгадаг хүн.
Хайртай учирсан хүн бүхэн хайрыг өөрийхөөрөө тодорхойлдог. Хүнд агуу их энерги өгч байдаг хайрын талаархи Мийгаагийн бодол?
Миний бодлоор хайр ид шидийн юм шиг байвал сонирхолтой юм болов уу гэж би боддог. Зарим хүмүүс хайр бүтэхгүй байвал ээдрээтэй, сонирхолтой гэдэг. Бид бүх юм нь тэгш амьдралаар амьдарч үзвэл бас гоё байх. Тийм болохоор би хайрыг хүний хүссэнээр байгаасай гэж боддог. Бүтдэггүй бүхнийг звдмээр л байна.

М.Урнаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан