Засгийн газраас өргөн барьсан "Гаалийн тариф", "Гаалийн татварын тухай" хуулиудын шинэчилсэн найруулгыг хэлэлцэх, эсэх талаар Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдлаа. Засгийн газраас өргөн баригдсан тус хуульд анхаарвал зохих зуйлүүд байгааг гишүүд хуруу даран тоочсон. Тухайлбал тус байнгын хороон гишүүн А.Бакей гаалийн ажилтны цалин хөлсний асуудал болохгүй байгаа учраас хээль хахуульд автах, хууль бусаар мөнгө олох зэрэг асуудал гарах болсон. Гаалийн ажилтны цалин хөлс, урамшууллын талаар шинэчилсэн хуулийн төсөлд тусгаж өгсөн эсэхийг лавлаж байв. Харин гаальчдын цалин хөлс, урамшууллыг Монголд үйлчилж байгаа хуулиудын хүрээнд авч үзэхээр шийдсэн гэж ГЕГ-ын дарга н.Баттөмөр хариулж байсан. Уг хуульд улсын хилээр гаргах, оруулахыг хориглодог бараа таваарыг олон удаа илрүулж, энэ талаар онцгой гавъяа байгуулан улсын төсөвт ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан тохиолдолд уг ажилтныг мөнгөн шагналаар шагнах, өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд гурван жилийн хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний мөнгийг тусламжаар олгох зэргээр гаальчдын нийгмийн хангамжид хандсан багагүй заалтууд орсон гэнэ. Харин Төсвийн байнгын хорооны гишүүн З.Энхболд "Энэ хуулийг хэрэгжүүлдэг байгууллагууд нь хуулиа өөрсдөө боловсруулж байгаа нь сонирхолын зөрчил гараад байгаа юм биш үү" хэмээн хардаж байгаагаа ний нуугүй хэлээд авав. Тэрээр Гаалийн луйварыг арилгах талаар ямар арга хэмжээ авах талаар ГЕГ-ын дарга Баттөмөрт асуулга тавьсан. Харин үүнийг журмаар бус хуулиар зохицуулна гэдгээ ГЕГ-ын дарга хариуд нь тайлбарлана билээ. Ийнхүү дэлхийн түвшинд боловсруулагдан хууль хэмээн нэрлэгдсэн "Гаалийн тариф", "Гаалийн татварын тухай" хуулийн төсөл хэлэлцэгдэхээр дэмжигдлээ. Гаалийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар ГЕГ-ын дарга н.Баттөмөрөөс тодрууллаа.
“Гаалийн тухай” хуульд өөрчлөлт
оруулах гол шаардлага нь юу байсан бэ. Татварын хуулинд өөрчлөлт оруулсантай холбогдуулаад
Гаалийн хуульд өөрчлөлт оруулах нь гэж ойлгогдож байна?
Монгол улс 2006 онд Гаапийн бүрдүүлэлтийг хялбарчлах конвенцид
нэгдэн орсон. Харин өнөөдөр мөрдөж байгаа
хууль 1996 оны хууль. Дэлхийн
худалдааны байгууллагад Монгол улс элсэхээс өмнө мөрдөгдөж эхэлсэн хууль. Иймээс дэлхийн худалдааны байгууллагын тавьж байгаа шаардлагуудыг тэр болгон хангаж чадахгүй байгаа.
Түүнээс гадна худалдааг зохицуулахаас илүү
гаалийг зохицуулсан хууль байгаа юм. Ийм учраас таны асууж байгаа "Татварын тухай" багц хууль,
"Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай"
хууль, Иргэний хууль шинэчлэгдэн
найруулагдаж мөрдөгдөж байгаа.
Тэгэхээр энэ болгоныг барьж "Гаалийн
тухай" хуупийг шинэчлэн найруулж хэлэлцүүлж байгаа.
Шинэ хуулийн гол өөрчлөлт нь ямар өөрчлөлт вэ?
Шинэчилсэн хуулийн гол
өөрчлөлт нь дэлхийн гаалийн байгууллага
гишүүн орнууддаа гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт, татвар тооцоо нь ийм стандарттай байна
гээд заачихсан. 512 стандарт байдаг. Үүнээс
349 нь харъяа газар болон гишүүн байгууллагууд
нь мөрдөх ёстой. Тэгэхээр манай шинэчлэн найруулсан хуулинд 349 заалт
бүрэн орсон байгаа. Энэ утгаараа өнөөдөр
Монголын "Гаалийн болон гаалийн
тарифын тухай" хууль дэлхийн түвшинд хүрч боловсруулагдсан гэж болно.
Гаалийн тарифт өөрчлөлт орж байна гэж үзэж болох уу?
Гаалийн тарифыг тухайн үед нь
зохицуулна. Дэлхийн худалдааны байгууллагын
гишүүн, хоёр талын хамтын ажиллагаатай улсуудын хувьд хамгийн тааламжтай
тариф хэрэглэгдэнэ. Дэлхийн худалдааны
байгууллагын гишүүн бус орнуудын
хувьд ердийн тарифийг хэрэглэгдэнэ.
Энэ нь нэн тааламжтай тариф нэг дахин ихэсгэх буюу таван хувийн татвар 10 хувь болох юм.
ОХУ дэлхийн
худалдааны байгууллагад элсээгүй байгаа
тохиолдолд гаалийн татвар нэлээд зөрүүтэй
байгаа. Энэ асуудал дээр хуулиар
зохицуулалт хийгдсэн байгаа юу?
2006
оны байдлаар 40-өөд
сая долларын ашигтай ажилласан. Монгол
улсын түүхэнд ийм үзүүлэлт байгаагүй.
Гадаад худалдаанаас 40 сая долларын ашигтай
ажилласан гэсэн үг. Эхний гурван сарын байдлаар
22 сая долларын ашиг тай явж байгаа. ОХУ-ын хувьд Дэлхийн худалдааны байгууллагад энэ жил элсэх ёстой. Энэ
утгаараа ОХУ, Монгол улс хоорондын хийгдэх худалдаа хөнгөвчилөгдөнө. Тариф нь буурах ёстой.
Экспорт, импортын хзмжээ нэмэгдэнэ гэсэн үг.
Худалдаа хөнгөвчлөгдөх асуудал дээр тарифын хөнгөлөлтөөс гадна хяналт шалгалт
гаалийн бүрдүүлэлтийн хувьд хуулиар хөнгөлөлт үзүүлэх үү?
Дэлхийн гаалийн байгууллага, дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд бүртгэж байгаа стандарт Монголд
хэрэгжинэ. Манай бизнес эрхлэгчдэд аятай, таатай нөхцөл бий болж байгаа юм. Бид
биет үзлэгийг 100 хувь хийдэг байсан
практикаасаа татгалзая гэж байгаа. Энэ хууль мөрдөгдснөөрөө мэдээлийн технологийг ашиглаад гаалийн бүрдүүлэлтийн санг үүсгэж байгаа юм. Энэ санд ямар нэгэн
зөрчилгүй аж ахуйн нэгжийн барааны бүрдүүлэлт, бараа олголт хоёр зэрэг явагдаж
байх боломжтой. Хил дээрх шалгалтыг аль болох багасгаж, бүрдүүлэлтийн дараах шалгалтыг нэлээд хүчтэй болгож өгөх
зорилготой. Мөн мэдээллийн технологийг ашиглаад алсаас мэдүүлэг өгөх, алсаас төлбөр тооцоо хийх зэрэг асуудлыг
зохицуулж байгаа. Банкны төлбөрийг банк даатгалын байгууллагын баталгааг үндэслээд татварыг хойшлуулж болдог. Ийм зүйлийг бид
шинэчилсэн найруулгадаа тусгаж өгсөн.
Ж.НАР