Монголд сүүлийн хэдэн жилүүдээс үнэт цаасны зах зээл
сэргэж эхэлсэн. Оны эхний улирлын байдлаар гэхэд 9.2 тэрбум төгрөгийн арилжаа
хийсэн дүн гарлаа. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар
өсчээ. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зах зээлийн
үнэлгээ 890 тэрбум төгрөгт хүрч өмнөх оныхоос 700 гаруй тэрбумаар дээшлээд
байна. Өнгөрсөн гурван жилд арваад компани биржид бүртгүүлж, анхдагч зах
зээлээс 26.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрээ оллоо. Энэ бол
яах аргагүй амжилт.
1990-ээд онд монголчууд эрхийн бичгийн цэнхэр тасалбараар хувьцаа эзэмшигч
болсон түүхтэй. Үүнтэй зэрэгцээд их хувьчлал өрнөсөн. Улсын мэдэлд байсан ихэнх
үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хувьцаат компани болов. Үнэндээ бид анх бирж,
хувьцаа, брокер дилер, үнэт цаастай холбоотой мэдээлэл, мэдлэгээр тун ядуу
байлаа. Угтаа бол эрхийн бичгийг хувьцаа болгон хувиргасан анхдагч зах зээлд
монголчууд жинхэнэ будилж явсан.
Харин хоёрдогч зах зээл эхлэхэд хувьцаагаа мөнгө болгох, худалдаж
борлуулах үйл ажиллагаа 1995 онд өрнөлөө. Үүнийг бэлэн мөнгөний арилжаа эхэлсэн
үе ч гэж нэрлэдэг. Өдгөө энэ зах зээл хөгжөөд хэдийнэ 11 жил болчихож. Түүнчлэн
сүүлийн жилүүдэд хоёрдогч зах зээлийг сонирхох аж ахуйн нэгж, иргэдийн тоо
харьцангуй нэмэгдсээр байна. Учир нь хөрөнгө мөнгөө өсгөх чухал хэрэгслийн нэг
нь яах аргагүй хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжаа юм. Монголын хөрөнгийн
биржид хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 200
орчим тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ.
Хөрөнгийн зах зээл сэргэхтэй зэрэгцээд сүүлийн үед хувьцаат компаниуд үнэт цаас
гаргах нь харьцангуй нэмэгдэж байна. Харин хэр баталгаатай, найдвартай хувьцааг
зах зээлд нийлүүлж байгаа бол. Үнэт цаас худалдан авагчид эрсдэл хүлээхгүй гэх
баталгаа байна уу? Энэ асуудалд Монголын хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү:
-Хувьцаа худалдан авагч эрсдэлээ тооцох ёстой. Хувьцаа худалдан авч байгаа
тухайн иргэн, аж ахуйн нэгж эрсдэлээ өөрөө тооцож, хариуцах үүрэгтэй. Үнэт цаас
гаргасан компаниуд хэн нэгнийг албадаж өгөөгүй шүү дээ. Угаасаа тухайн үнэт
цаасны компанийн үйл ажиллагаа тогтмол, ашигтай, баталгаатай гэж үзсэний үндсэн
дээр хүмүүс хувьцаа худалдан авч, хөрөнгө оруулж байгаа. Энэ бол өөрсдийнх нь
шийдэх асуудал.
Өнөөдөр монголчууд үнэт цаас гаргах замаар хөрөнгө оруулалтыг бий болгох цаг
болсон. Өртөг өндөртэй хөрөнгө оруулалтаас аль болох зайлсхийхийг цаг үе шаардаж
байна. Дэлхий дахинд хөрөнгө оруулалт гэдгийг үнэт цаас худалдаж авснаар шийдэж
байгаа. Гэтэл бид юм болгоныг л эрсдэлтэй, найдваргүй гэх мэтээр хардаж сэрдэж,
болгоомжлохоо болих хэрэгтэй. Саяхан хэдэн компани шинээр үнэт цаас гаргалаа.
Ашигтай, амжилттай ажиллаж байна. Монголын хөрөнгийн зах зээл ингэж хөгжих цаг
нь болсон гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Мэдээж хувьцаанд эрсдэл байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монголын
хөрөнгийн зах зээл өнөөдөр тун эгзэгтэй, том эрсдэл хүлээж болохоор байдалд
ороод байна хэмээн цөөнгүй эдийн засагч анхаарууллаа. Чухам яагаад ийн дүгнэх
болов. Тэдний үзэж буйгаар үнэт цаас гарган олон нийтэд арилжиж буй тухайн
компанийн үйл ажиллагаа нь ил тод байх ёстой. Гэвч хөрөнгийн зах зээлд үнэт
цаас гаргагч компаниудад тавих хөндлөнгийн хяналт алга байгаа аж. Өөрөөр
хэлбэл, тэд хувьцаагаа худалдахын тулд үнэхээр ашигтай, баталгаатай гэдгээ
хөндлөнгийн хяналтаар нотлох хэрэгтэй. Харин энэ нотолгоог нь андеррайтер
гаргаж, нийтэд ил тод мэдээлэх учиртай. Андеррайтер гэдэг нэг ёсондоо
хөндлөнгийн аудит гэсэн үг юм байна.
Нөгөө талаар зах зээлд үнэт цаас худалдаж буй компаниуд улирал тутамд
санхүүгийн тайлан балансаа олон нийтэд мэдээлэх ёстой. Энэ байдлаа өөрчлөхгүй
бол цаашид маш том эрсдэл хүлээхийг үгүйсгэх аргагүй. Угтаа бол хадгаламж,
зээлийн хоршооноос илүү эрсдэл дагуулж болзошгүй хэмээн анхааруулж байна. Учир
нь хувьцаагаа худалдаж буй аж ахуйн нэгжүүд дампуурлаа гэхэд хохирлыг
барагдуулна гэж хэн ч амлаагүй болоод тэр.
Үнэндээ хувьцааны зах зээлийг өнгөц харахад эгзэгтэй, том эрсдэл хүлээж
магадгүй мэт санагдаж болно. Гэхдээ хувьцаа худалдан авч байгаа тухайн иргэн,
аж ахуйн нэгж эрсдэлээ өөрөө тооцож, хариуцах нь зах зээлийн шударга зарчим.
Харин хамгийн гол нь үнэт цаас гарган олон нийтэд арилжиж буй тухайн компанийн
үйл ажиллагааг ил тод байлгах, хувьцаа худалдан авагчдыг эрсдэлээс хамгаалахын
тулд Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн хяналт тун чухал гэдгийг
мартаж болохгүй ээ.
Ц.Хэрлэн