Өнөөдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагналаа. Тус Байнгын хороо УИХ-ын 2008 оны намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ ханган биелүүлэх зорилгоор тодорхой зорилт, арга хэмжээг тусгасан ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулан түүнийхээ биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллажээ. Байнгын хороо нь чуулганы хугацаанд долоон удаа хуралдаж, нийтдээ 15 асуудал хэлэлцсэнээс давхардсан тоогоор есөн хуулийн төсөл, УИХ-ын дөрвөн шийдвэрийн төсөл хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаараа байнгын хорооны холбогдох санал, дүгнэлт, тэмдэглэл, тогтоол шийдвэрийг гаргаж ажилласан байна.
Чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос хийж гүйцэтгэсэн зарим гол ажлуудаас дурьдвал:
Нэг. Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл дээр ажилласан талаар
Чуулганы хугацаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр дараахь хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслүүд өргөн баригдаж хэлэлцэгдсэн байна. Үүнд:
1.Монгол Улсын 2008 оны төсөвтэй холбогдсон хуулиудад нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулиудын төсөл. / Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж
ахуй хөнгөн үйлдвэрийн хэсэг/
2.Монгол Улсын 2007 оны төсвийн гүйцэтгэл. / Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хэсэг/
3.Монгол Улсын 2009 оны төсвийн тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуулиудын төсөл. /Байгаль орчин, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн хэсэг/. Энэ төсвийн төслөөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багц 26.5 төгрөгөөр, ХХААХҮ-ийн сайдын багц 81.6 тэрбум төгрөгөөр УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдсэнээс БОАЖ-ын сайдынх 24.3 тэрбум төгрөг, ХХААХҮ-ийн сайдынх 77.8 тэрбум төгрөг болж тус тус батлагдсан байна.
4.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тоггоолын төсөл. / 2009 оны үндсэн чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлал, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн чиглэлээр, Байгаль орчин, аялал жуулчалын салбарт хоёр зорилтын хүрээнд 28 хэрэгжүүлэх арга хэмжээний заалт, ХХААХҮ-ийн салбарт мөн хоёр зорилтын хүрээнд 33 арга хэмжээний заалтыг тус тус хэрэгжүүлэхээр тусгагдаж батлагдсан байна./
5.Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл. / Байгаль орчин, аялал жуулчлал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хэсэг/. Уг хөтөлбөрийн төсөлд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 13, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 17 зорилтыг тус тус хэрэгжүүлэхээр тусгагдсанаас Байгаль орчин, аялал, жуулчлалын салбарт 19, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 27 зорилт болж тус тус батлагдсан байна.
6.Гадаад Улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын газар, ОУБ-ын төлөөлөгчийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төсөл. / Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороотой хамтарч хэлэлцсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б. Батбаяраар ахлуулсан хоёр байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг ажилласан болно/
7.Газар тариалангийн салбарын техникийн шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн, цаашдын зорилтын талаархи ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайн мэдээллийг сонсов. /Энэ асуудлаар "Хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 8 заалт бүхий Байнгын хорооны тогтоол гарсан болно./
Хоёр.Шалгаж танилцсан болон бусад ажлын талаар
1.Богдхан-Уулын дархан цаазат газар болон Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрууд дахь газар олголт, ашиглалтын байдалтай танилцаж шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Будаар, Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмээний тухай УИХ-ын 2007 оны 46 дугаар тогтоолын биелэлтийг шалгаж, танилцах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Баярсайханаар тус тус ахлуулан ажиллуулж байна. Эдгээр ажлын хэсгүүд чуулганы завсарлагааны хугацаанд үргэлжлүүлэн ажиллаж, холбогдох санал дүгнэлтээ гаргаж, Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм.
2."Намрын ногоон өдрүүд" өдөрлөгт тус байнгын хорооны гшүүдийг оролцуулснаас гадна Байгаль орчны төрийн бус байгууллагуудын анхдугаар зөвлөлгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж, тухайн арга хэмжээний үр дүнд гарсан шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.
3. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод зохион байгуулсан "Ургацын баяр"-т тус байнгын хорооны дарга оролцож "Газар тариалангийн салбарт хэрэгжиж байгаа хууль, эрх зүйн баримт бичиг, түүнийг боловсронгуй болгох шаардлага" сэдвээр үг хэлэв.
Чуулганы хугацаанд иргэд, байгууллагаас тус Байнгын хороонд хандаж ирүүлсэн 734 хуудас бүхий 450 албан тоот, өргөдөл, санал, хүсэлт хүлээн авч барагдуулсаны 272 нь албан тоот, 178 нь иргэдийн өргөдөл, санал, хүсэлт байжээ. Эдгээр өргөдөл, гомдлын ихэнхи нь байгаль орчны хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбогдсон саналууд байсан байна.
Мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр шаардлагатай лавлагаа, мэдээлэл, илтгэл, танилцуулгыг тухай бүр бэлтгэж гишүүдийг зохих мэдээлэл, лавлагаагаар хангаж ажиллажээ.
Цаашид 2009 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганаар тус байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр хэлэлцэгдэх Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ан, агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчны талаар төрөөс баримтлах бодлогын тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай зэрэг хууль болон УИХ-ын бусад шийдвэрийн төслүүд дээр Байнгын хороо төвлөрч ажиллах ажээ.