gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Ламбаа сайдын санаачлага спортынхны дургүйг хүргэж байна

Улс төр
2009-05-18
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2009-05-18
-Эдийн засгийн хямралыг сөрөхөд тамирчдын хөлс, хүч болсон шагналын мөнгө эрүүл мэндийн сайдын багцад дутаад байна уу-

Дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал хүрээгээ тэлснээр хамрагдахгүй хүн ч үгүй болжээ. Энэ нь ч спортод нөлөөлж эхэлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатарын тушаалаар энэ сарын эхээр үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчдыг томилсон билээ. Энэ удаад биеийн тамир, спортын холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн шалгаруулах зөвлөл хянан хэлэлцээд жүдо бөх, бокс, буудлага, хөнгөн атлетикийн төрлөөр үндэсний шигшээ баг байгуулахаар болж дээрх төрлийн ерөнхий дасгалжуулагчдыг томилсон билээ.

Харин шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалт чөлөөт, жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, жүдогийн дэлхийн супер цомын тэмцээнээс шалтгаалан түр хойшлоод байгаа. Саяхан Эрүүл мэндийн сайд С.Ламбаа үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа. Эл уулзалтад өвөл, зуны спортын үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчид, Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, дэд дарга Д.Сүрэнхорлоо нар ч оролцсон юм. Энэ үеэр С.Ламбаа сайд Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулахаар санал боловсруулж байгаагаа мэдэгдэв. Мөн Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны хурал удахгүй болох гэж байгаа тул шигшээ багийн дасгалжуулагчдыг хүлээн авч уулзаж байгаа гэжээ.

Эрхэм сайдын өгүүлснээр, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тамирчдад олгодог Засгийн газрын мөнгөн шагнал, урамшууллын асуудлыг өөрчлөхөөр болжээ. Одоогийн хэрэгжиж байгаа хуульд тив, дэлхий, олимпийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цом, "Универсиад" наадмаас эхний гурван байрт шалгарсан тамирчин мөнгөн шагнал, урамшуулал авдаг юм. Харин тэгвэл энэ удаад С.Ламбаа сайдын өргөн барих гэж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тамирчдын шагналын мөнгийг ихээхэн хэмжээгээр хорогдуулах гэнэ. Тухайлбал, сайдын боловсруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөлд зөвхөн дэлхий, олимпийн наадамд эхний гурван байрт шалгарсан тамирчин мөнгөн шагнал, урамшуулал авах гэнэ. Ийнхүү Монголын тамирчдын хувьд хөлс хүчээ урсган барилддаг тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цом, "Универсиад" наадам мөнгөн шагналгүй, сумын хэмжээний жирийн л нэгэн нэрэмжит тэмцээнээс ялгаагүй болох нь ээ.

Мөн уг төсөлд мөнгөн шагнал зөвхөн тамирчдад олгогддог байсныг өөрчилжээ. Ингэснээр багш дасгалжуулагч, тамирчинд тус бүрт нь Засгийн газрын мөнгөн шагнал олгохоор төлөвлөж байгаа аж. Үүний зэрэгцээ Засгийн газраас олгох мөнгөн шагналын хэмжээг ч багасгахаар төлөвлөсөн байна. Одоогоор олимпийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчинд 120, 80, 60 сая төгрөгийн мөнгөн шаталыг нэг удаа олгодог. Дэлхийн аваргын эхний гурван байрт шалгарсан тамирчиныг 60, 40, 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулдаг. С.Ламбаа сайдын санаачилсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр олимпийн аваргын 120 сая төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж 80-ыг нь тамирчин, үлдсэн 40-ийг нь багш, дасгалжуулагч хүртэхээр санал боловсруулсан байна.

Эрүүл мэндийн сайдын урилгаар хуран цугласан шигшээ багийн дасгалжуулагчид С.Ламбаа гишүүний санаачилсан хуулийн төслийг нэлээд шүүмжилж, бухимдлаа ч илэрхийлсэн байна. "Багш дасгалжуулагчдыг мөнгөн шагналд оруулдаг болсныг дэмжиж байгаа ч "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэгчийн үлгэрээр тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цом, "Универсиад" наадамд амжилт гаргасных нь төлөө олгодог байсан дээрх мөнгөн шагналыг хасах нь буруу. Энэ цаг үе, цаашид ч нийцэхгүй зүйл. Хэрэв С.Ламбаа сайд таны санаачилсан нэмэлт өөрчлөлт, спортын хөгжлийг унагах, хурдыг нь сааруулах, улмаар зарим нэг спортын төрлийг мөхөл рүү нь түлхэж байгаа хэрэг. Тиймээс Засгийн газрын мөнгөн шагналын системд өөрчлөлт оруулахад хүрвэл олон талаас нь бодож, багш дасгалжуулагч, тамирчин, ард түмний санаа бодлыг сонссоны үр дүнд хийх ёстой" хэмээн шүүмжлэв. Спортын зүй ёсны хөгжлийн түвшинг салбар толгойлсон сайдтан нь дураараа өөрчилж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд гүйдэг нь өнөө цагийн сайд нарын намбагүй байдлыг илтгэж буй хэрэг гэж болохоор байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн цом, "Универсиад" наадамд тамирчид хөлс, хүчээ урсган байж эх орныхоо нэр алдар, төрийн далбааг мандуулдаг гэдгийг эрхэм сайд санаж, сэрэх байлгүй. Нөгөөтэйгүүр дэлхийн эдийн засгийн хямрал монголчуудыг нөмөрлөө ч гэсэн тамирчдынхаа шагнал, урамшууллаас хумсалж, дутуугаа дүүргэж, дундуурыгаа гүйцээх гэсэн арга сэдсэн төрийн түшээ Монголын спортын хөгжлийн өнөөгийн түвшинг эргэж нэг хараасай. Эсвэл энэ Засгийн газар спортыг дэмжинэ гэдэг ч хэрэг дээрээ хойш суух болов уу.

Н.Төр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан