Дэлхийн санхүүгийн хямралаас болж түүхий эдийн ханш эрчимтэй унасаар бараг гурван сарыг үдлээ. Зэсийн үнэ огцом уруудаж байгаа нь Монголын эдийн засагг шууд нөлөөлөх нь тодорхой. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн бодлогын асуудал манай орны хувьд ч ихээхэн ач холбогдолтой болж байна.
Энэ сарын 28-нд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран Эдийн засгийн бодлогын чуулга уулзалтыг Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэ галаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиедтэй ярилцлаа.
-Монгол Улсын эдийн
засгийн байдал, хөгжлийн түвшин одоогийн
байдлаар ямар байна вэ?
-Монгол орны эдийн засаг
одоогийн байдлаар сайн байна. Сүүлийн
жилүүдэд эдийн засгийн өсөлт дунджаар
есөн хувьтай гарлаа. Түүхий эд, тэр
дотроо зэсийн үнэ дэлхийн зах зээлд
өндөр байсан нь үүнд нөлөөлсөн. Түүнчлэн
өнгөрсөн хугацаанд уул уурхай, барилга,
жижиглэн худалдааны салбар их хөгжлөө.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар
Монголын бүх салбарт цалингийн дундаж
хэмжээ 62 хувь өссөн байна. Гэвч инфляц
32 хувьд хүрлээ. Инфляцыг хөөрөгдсөн гол
шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүний
үнийн өсөлт юм, Зүүн Ази, Номхон далайн
бүсдээ Монголын инфляц хамгийн өндөр
байна. Тэгэхээр Монголын хувьд хамгийн
чухал асуудал бол инфляцыг бууруулах
явдал юм.
-Инфляцыг бууруулах
зорилготойгоор Монголбанк бодлогын
хүүгээ өсгөсөн. Энэ нь манай орны эдийн
засгийн өсөлтийг удаашруулах уу.
Санхүүгийн байдлыг тогтворжуулах
зорилгоор дэлхийн томоохон банкууд
бодлогын хүүгээ бууруулаад байгаа.
-Монголын байдал бусад
оронтой харьцуулахад өөр л дөө. Монголын
эдийн засаг халалтын байдалд байсан.
Одоо бол инфляцын эрхэнд хөрч эхэлж
байна. Дэлхийн хэмжээнд бол эдийн засгийн
өсөлт удааширч байна. Тиймээс мөнгийг
хөдөлгөөнд оруулж, эдийн засгийн өсөлтийг
түргэсгэх бодлогыг томоохон орнууд
баримталж буй хэрэг. Олон улсын хүрээнд
зээлийн эх үүсвэр багасч, эдийн засаг
зогсонги байдалд орсон. Харин Монголын
арилжааны банкуудын хувьд сүүлийн
жилүүдэд маш их хэмжээний зээл олгосон.
Нийт зээлийн хэмжээ өнгөрсөн жилийн
аравдугаар сард өмнөх жилийнхээсээ 70
хувиар өндөр гарсан. Харин энэ оны
зургадугаар сарын байдлаар зээлийн
хэмжээ өнгөрсан жилтэй харьцуулахад
50 хувиар өссөн байна. Энэ нь мөн л өндөр
үзүүлэлт юм. Зээлийн гол багц нь барилга,
үл хөдлөх хөрөнгө, худалдаа гэсэн гурван
салбарт төвлөрсөн байгаа. Юутай ч
Монголбанк бодлогын хүүгээ өсгөж,
арилжааны банкууд зээлээ хумиж эхэлсэн
нь зөв арга хэмжээ болсон. Ойрын 3-5 жилд
инфляцаа тодорхой түвшинд барьж, үүний
зэрэгцээ эдийн засгийн өсөлтөө хадгалж
үлдэх холимог бодлого хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, инфляцтай дан ганц
бодлогын хүүгээ өсгөх замаар тэмцэх нь
учир дутагдалтай юм. Давхар олон бодлого
боловсруулж, ухаалаг алхам хийх нь зөв.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт
нийт инфляцын 75 хувийг эзэлж байна.
Харин одоогоор үнэ буурах хандлага бага
зэрэг ажиглагдах болов. Хэрэв энэ байдал
үргэлжлэх юм бол оны эцэс гэхэд инфляц
26 хувь болтлоо буурах магадлалтай,
-Өнгөрсөн хавар манай
гол экспортын бүтээгдэхүүн болох зэсийн
үнэ маш өндөр байсан боловч манай орны
төсвийн тэнцэл алдагдалтай гарлаа.
Өдгөө дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом
буурч байна. Энэ байдал хэр удаан
үргэлжлэх бол?
-Дунд хугацаанд зэсийн
үнэ уруудсан хэвээр байвал Монголын
эдийн засгийн өсөлт буурна. Дунд хугацаа
гэдэг нь 3-4 жилийг хэлж байна л даа.
Ингэхээр Засгийн газрын орлого багасч,
нийгмийн халамжаа танахаас өөр аргагүй
болно. Төсвийн зарцуулалтдаа нэлээд
анхаарах хэрэгтэй байна. Эрх баригчид
бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах
шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүтээмж
нэмэгдээгүй байхад цалин өсөөд байх нь
учир дутагдалтай юм. Халамжийн зарцуулалтын
хувьд бол байгаа онох нь л чухал. Инфляц
32 хувьд хүрчихээд байгаа өнөөгийн
нийгэмд хэн хамгийн их хохирч байна
гэдгийг сайтар тодорхойлж, тэр бүлэгт
л халамжаа хуваарилах нь зүйн хэрэг.
Нөгөө талаас зэсийн үнэ тогтвортой
байвал орлогоо хадгалах хэрэгтэй. Малчид
өвлийг өнөтэй давахын тулд намраас
бэлтгэлээ хийж эхэлдэг шиг Монгол Улс
нөөц бүрдүүлэх шаардлагатай байна.
Дэлхийн санхүүгийн хямрал хэр удаан
үргэлжлэхийг таамаглахад бэрх өнөө үед
монголчууд мөнгө тараах амлалт өгөх
цаг биш. Өнөөдөр бид хүнсний, газрын
тосны, санхүүгийн гээд дэлхийн хэмжээний
гурван хямралд нэрвэгдээд байна. Өнгөрсөн
гурван жилийн хугацаанд дэлхийд хүнсний
үнэ 83 хувиар, улаан буудай 130 хувиар
өссөн үзүүлэлт бий. Энэ байдал цаашид
үргэлжилсэн бол сая сая хүн өлсгөлөнд
автах байлаа. Гэвч ойрын үед түүхий
эдийн ханш унаж байгаа. Дэлхийн эдийн
засгийн өсөлт удааширч, хөрөнгийн зах
зээл тогтворгүй байгаа учир түүхий
эдийн үнийн бууралт цаашид үргэлжлэх
хандлагатай байна. Хөгжиж буй орнуудын
эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд
дунджаар долоон хувьтай байсан, энэ нь
буурсаар тав орчим хувьд очих байх.
Эдийн засгийн өсөлт дэлхийн хэмжээнд
нэг хувиар буурахад л 20 сая хүн ядууралд
нэрвэгдэх уршгийг араасаа дагуулдаг
гэсэн судалгаа бий.
-Дэлхийн санхүү, эдийн
засгийн тогтворгүй байдал манай оронд
хэрхэн нөлөөлөх вэ?
-Хамгийн түрүүнд гадны
хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр
буурна. Түүнчлэн гадаадад ажиллаж буй
монголчуудын гуйвуулга багасах
хандлагатай байна. Энэ нь ойролцоогоор
жилд 200 сая ам.доллар байдаг, Зэсийн үнэ
унасантай холбоотойгоор улсын орлого
буурна. Энэ талаар дээр дэлгэрэнгүй
ярьсан.
-Ашигт малтмалын тухай
хуулийг батлалгүй удаж буйг та юу гэж
үзэж байна вэ?
-Ашигт малтмалын хуулийн
хувьд хамгийн түрүүнд гадаад, дотоодын
хөрөнгө оруулалтын орчныг маш ээлтэй
байлгах хэрэгтэй. Түүнчлэн орлогоо
нийгмийн эмзэг бүлгийнхэнд үр өгөөжтэй
байхаар хуваарилбал сайн, Хууль
батлагдахгүй удаж буйн хувьд миний
зүгээс хэлэх үг байхгүй. Тэр бол Монголын
Засгийн газрын дангаараа шийдвэрлэх
асуудал учраас бидний зүгээс ямар нэг
хүсэлт, шахалт байх учиргүй. Харин
хөндлөнгөөс ажиглагчийн хувиас дүгнэж
хэлэхэд ашигт малтмалын хуулиа түргэн
хийж дуусгах хэрэгтэй байх,
-Эдийн засгийн бодлогын
чуулга уулзалт Монголд анх удаа болох
гэж байна. Үүний гол ач холбогдол юу
байх вэ?
-Олон улсад санхүүгийн
хямралтай байгаа өнөө үед хэлэлцэх
асуудал мэдээж хэрэг цөөнгүй бий. Энэхүү
чуулга уулзалтад орон орны туршлагатай
эдийн засагчид ирнэ. Товчхон хэлэхэд
мэдлэг, мэдээлэл солилцох чухал ач
холбогдолтой юм. Цуулга уулзалтын үеэр
Монгол Улсын эдийн зараг, хөгжил, инфляц
гээд тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг
хийнэ. Энэ уулзалтыг Монгол Улсын Засгийн
газар, Дэлхийн банк хамтран зохион
байгуулж буй бөгөөд үр өгөөжөө өгнө
гэдэгт итгэлтэй байна.
Д.Мөнхчимэг
Дэлхийн санхүүгийн хямралаас болж түүхий эдийн ханш эрчимтэй унасаар бараг гурван сарыг үдлээ. Зэсийн үнэ огцом уруудаж байгаа нь Монголын эдийн засагг шууд нөлөөлөх нь тодорхой. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн бодлогын асуудал манай орны хувьд ч ихээхэн ач холбогдолтой болж байна.
Энэ сарын 28-нд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран Эдийн засгийн бодлогын чуулга уулзалтыг Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. Энэ галаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиедтэй ярилцлаа.
-Монгол Улсын эдийн
засгийн байдал, хөгжлийн түвшин одоогийн
байдлаар ямар байна вэ?
-Монгол орны эдийн засаг
одоогийн байдлаар сайн байна. Сүүлийн
жилүүдэд эдийн засгийн өсөлт дунджаар
есөн хувьтай гарлаа. Түүхий эд, тэр
дотроо зэсийн үнэ дэлхийн зах зээлд
өндөр байсан нь үүнд нөлөөлсөн. Түүнчлэн
өнгөрсөн хугацаанд уул уурхай, барилга,
жижиглэн худалдааны салбар их хөгжлөө.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар
Монголын бүх салбарт цалингийн дундаж
хэмжээ 62 хувь өссөн байна. Гэвч инфляц
32 хувьд хүрлээ. Инфляцыг хөөрөгдсөн гол
шалтгаан нь хүнсний бүтээгдэхүүний
үнийн өсөлт юм, Зүүн Ази, Номхон далайн
бүсдээ Монголын инфляц хамгийн өндөр
байна. Тэгэхээр Монголын хувьд хамгийн
чухал асуудал бол инфляцыг бууруулах
явдал юм.
-Инфляцыг бууруулах
зорилготойгоор Монголбанк бодлогын
хүүгээ өсгөсөн. Энэ нь манай орны эдийн
засгийн өсөлтийг удаашруулах уу.
Санхүүгийн байдлыг тогтворжуулах
зорилгоор дэлхийн томоохон банкууд
бодлогын хүүгээ бууруулаад байгаа.
-Монголын байдал бусад
оронтой харьцуулахад өөр л дөө. Монголын
эдийн засаг халалтын байдалд байсан.
Одоо бол инфляцын эрхэнд хөрч эхэлж
байна. Дэлхийн хэмжээнд бол эдийн засгийн
өсөлт удааширч байна. Тиймээс мөнгийг
хөдөлгөөнд оруулж, эдийн засгийн өсөлтийг
түргэсгэх бодлогыг томоохон орнууд
баримталж буй хэрэг. Олон улсын хүрээнд
зээлийн эх үүсвэр багасч, эдийн засаг
зогсонги байдалд орсон. Харин Монголын
арилжааны банкуудын хувьд сүүлийн
жилүүдэд маш их хэмжээний зээл олгосон.
Нийт зээлийн хэмжээ өнгөрсөн жилийн
аравдугаар сард өмнөх жилийнхээсээ 70
хувиар өндөр гарсан. Харин энэ оны
зургадугаар сарын байдлаар зээлийн
хэмжээ өнгөрсан жилтэй харьцуулахад
50 хувиар өссөн байна. Энэ нь мөн л өндөр
үзүүлэлт юм. Зээлийн гол багц нь барилга,
үл хөдлөх хөрөнгө, худалдаа гэсэн гурван
салбарт төвлөрсөн байгаа. Юутай ч
Монголбанк бодлогын хүүгээ өсгөж,
арилжааны банкууд зээлээ хумиж эхэлсэн
нь зөв арга хэмжээ болсон. Ойрын 3-5 жилд
инфляцаа тодорхой түвшинд барьж, үүний
зэрэгцээ эдийн засгийн өсөлтөө хадгалж
үлдэх холимог бодлого хэрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, инфляцтай дан ганц
бодлогын хүүгээ өсгөх замаар тэмцэх нь
учир дутагдалтай юм. Давхар олон бодлого
боловсруулж, ухаалаг алхам хийх нь зөв.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт
нийт инфляцын 75 хувийг эзэлж байна.
Харин одоогоор үнэ буурах хандлага бага
зэрэг ажиглагдах болов. Хэрэв энэ байдал
үргэлжлэх юм бол оны эцэс гэхэд инфляц
26 хувь болтлоо буурах магадлалтай,
-Өнгөрсөн хавар манай
гол экспортын бүтээгдэхүүн болох зэсийн
үнэ маш өндөр байсан боловч манай орны
төсвийн тэнцэл алдагдалтай гарлаа.
Өдгөө дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом
буурч байна. Энэ байдал хэр удаан
үргэлжлэх бол?
-Дунд хугацаанд зэсийн
үнэ уруудсан хэвээр байвал Монголын
эдийн засгийн өсөлт буурна. Дунд хугацаа
гэдэг нь 3-4 жилийг хэлж байна л даа.
Ингэхээр Засгийн газрын орлого багасч,
нийгмийн халамжаа танахаас өөр аргагүй
болно. Төсвийн зарцуулалтдаа нэлээд
анхаарах хэрэгтэй байна. Эрх баригчид
бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах
шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүтээмж
нэмэгдээгүй байхад цалин өсөөд байх нь
учир дутагдалтай юм. Халамжийн зарцуулалтын
хувьд бол байгаа онох нь л чухал. Инфляц
32 хувьд хүрчихээд байгаа өнөөгийн
нийгэмд хэн хамгийн их хохирч байна
гэдгийг сайтар тодорхойлж, тэр бүлэгт
л халамжаа хуваарилах нь зүйн хэрэг.
Нөгөө талаас зэсийн үнэ тогтвортой
байвал орлогоо хадгалах хэрэгтэй. Малчид
өвлийг өнөтэй давахын тулд намраас
бэлтгэлээ хийж эхэлдэг шиг Монгол Улс
нөөц бүрдүүлэх шаардлагатай байна.
Дэлхийн санхүүгийн хямрал хэр удаан
үргэлжлэхийг таамаглахад бэрх өнөө үед
монголчууд мөнгө тараах амлалт өгөх
цаг биш. Өнөөдөр бид хүнсний, газрын
тосны, санхүүгийн гээд дэлхийн хэмжээний
гурван хямралд нэрвэгдээд байна. Өнгөрсөн
гурван жилийн хугацаанд дэлхийд хүнсний
үнэ 83 хувиар, улаан буудай 130 хувиар
өссөн үзүүлэлт бий. Энэ байдал цаашид
үргэлжилсэн бол сая сая хүн өлсгөлөнд
автах байлаа. Гэвч ойрын үед түүхий
эдийн ханш унаж байгаа. Дэлхийн эдийн
засгийн өсөлт удааширч, хөрөнгийн зах
зээл тогтворгүй байгаа учир түүхий
эдийн үнийн бууралт цаашид үргэлжлэх
хандлагатай байна. Хөгжиж буй орнуудын
эдийн засгийн өсөлт ойрын жилүүдэд
дунджаар долоон хувьтай байсан, энэ нь
буурсаар тав орчим хувьд очих байх.
Эдийн засгийн өсөлт дэлхийн хэмжээнд
нэг хувиар буурахад л 20 сая хүн ядууралд
нэрвэгдэх уршгийг араасаа дагуулдаг
гэсэн судалгаа бий.
-Дэлхийн санхүү, эдийн
засгийн тогтворгүй байдал манай оронд
хэрхэн нөлөөлөх вэ?
-Хамгийн түрүүнд гадны
хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр
буурна. Түүнчлэн гадаадад ажиллаж буй
монголчуудын гуйвуулга багасах
хандлагатай байна. Энэ нь ойролцоогоор
жилд 200 сая ам.доллар байдаг, Зэсийн үнэ
унасантай холбоотойгоор улсын орлого
буурна. Энэ талаар дээр дэлгэрэнгүй
ярьсан.
-Ашигт малтмалын тухай
хуулийг батлалгүй удаж буйг та юу гэж
үзэж байна вэ?
-Ашигт малтмалын хуулийн
хувьд хамгийн түрүүнд гадаад, дотоодын
хөрөнгө оруулалтын орчныг маш ээлтэй
байлгах хэрэгтэй. Түүнчлэн орлогоо
нийгмийн эмзэг бүлгийнхэнд үр өгөөжтэй
байхаар хуваарилбал сайн, Хууль
батлагдахгүй удаж буйн хувьд миний
зүгээс хэлэх үг байхгүй. Тэр бол Монголын
Засгийн газрын дангаараа шийдвэрлэх
асуудал учраас бидний зүгээс ямар нэг
хүсэлт, шахалт байх учиргүй. Харин
хөндлөнгөөс ажиглагчийн хувиас дүгнэж
хэлэхэд ашигт малтмалын хуулиа түргэн
хийж дуусгах хэрэгтэй байх,
-Эдийн засгийн бодлогын
чуулга уулзалт Монголд анх удаа болох
гэж байна. Үүний гол ач холбогдол юу
байх вэ?
-Олон улсад санхүүгийн
хямралтай байгаа өнөө үед хэлэлцэх
асуудал мэдээж хэрэг цөөнгүй бий. Энэхүү
чуулга уулзалтад орон орны туршлагатай
эдийн засагчид ирнэ. Товчхон хэлэхэд
мэдлэг, мэдээлэл солилцох чухал ач
холбогдолтой юм. Цуулга уулзалтын үеэр
Монгол Улсын эдийн зараг, хөгжил, инфляц
гээд тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг
хийнэ. Энэ уулзалтыг Монгол Улсын Засгийн
газар, Дэлхийн банк хамтран зохион
байгуулж буй бөгөөд үр өгөөжөө өгнө
гэдэгт итгэлтэй байна.
Д.Мөнхчимэг