gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэд хямралд орох хэрэггүй

Эдийн засаг
2009-01-07
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-01-07
Иргэд хямралд орох хэрэггүй

Ам.долларын ханш өсөөд буй цаг үеийн асуудлаар Монголбанкны Валютын газрын захирал Г.Дэлгэрмаагаас тодруулга авлаа

-Долларын ханш ийнхүү огцом өсч байгаа шалтгааныг тайлбарлаж өгөхгүй юу?
-Өчигдөр “Найман шарга” валютын зах дээр ам.доллар 1470 төгрөг болж өслөө. Юуны өмнө “Найман шарга” валютын зах маш жижигхэн эргэлттэйг онцолмоор байна. Монгол улсад эргэлдэж буй гадаад валютын борлуултын өчүүхэн хувийг эзэлдэг гэж хэлж болно. Тиймээс энэ захын ханшийг монгол төгрөгийн ханш мэтээр ойлгох нь буруу.

Банк хоорондын зах хэвийн үйл ажиллагаатай явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл банк ард иргэдээс доллар аваад, буцаагаад зарсан өчигдрийн дундаж ханш 1295,02 төгрөг байсан. Энэ бол бодитой ханш.

Ерөнхийдөө бэлэн валютын захаар ямар хүмүүс үйлчлүүлдэг вэ гэхээр нэгдүгээрт хувиараа гадаад явах гэж байгаа хүмүүс байдаг. Энэ эргэлт өөрөө маш бага. Нэг хүн ихдээ 10 мянган ам.долларын гүйлгээ хийдэг. Гэтэл ихэнх эрэлт юунаас үүсдэг вэ гэхээр манай улсад бүх төрлийн төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэж байх ёстой ч харамсалтай нь барилгын салбар, цэцэрлэг, түрээсийн үйлчилгээ зэргийг ихэвчлэн доллараар хийж байгаатай холбоотой.

Үүнд Монголбанк байнга анхаарал тавьж одоогийн байгаа хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ирсэн. Үүний үр дүнд харьцангуй доллараар үйлчилдэг байгууллагууд багасч байна.

Гэхдээ энэ байдал үргэлжилсээр байгаа. Иргэд орон сууц авахын тулд доллар авах хэрэгтэй болж байна. Энэ хэмжээний эрэлт иргэдэд үүсч харьцангуй жижиг эргэлттэй валютын захуудад ханшийн савалгаа гарах тохиолдол их. Тиймээс төгрөгийн ханш уналаа гээд иргэд хямралд орох хэрэггүй юм.Тийм зүйл байхгүй.

Одоо “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш буурч байна. /16.00 цагийн байдлаар ам.доллар зарах ханш 1430 төгрөг/ Авах ханш бүр их буурч байна.

-Арилжааны банкууд валют гаргахгүй байгаа нь энэхүү эрэлтийг бий болгоод байгаа юм биш үү?
-Ер нь бэлэн валют хэнд хэрэгтэй болдог вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Монгол Улсад хууль үйлчилдэг бол бүх төрлийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээг монгол төгрөгөөр авдаг бол энэ валютын ханшны савалгаа үүсэхгүй. Үүн дээр Монголбанк Сангийн яамтай хамтран шалгалт хийж байна. Барилга, боловсрол, худалдаа гэсэн гурван салбарт шалгалт хийж байгаа. Мөн валют арилжааны захуудын зөвшөөрөл, үйл ажиллагаа явуулах эрхийг Санхүүгийн зохицуулах хороо хариуцдаг. Тэд шалгалт хийсэн байна лээ. Энэ үеэр захуудад байгаа ченжүүдийн ихэнх нь зөвшөөрөлгүй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос энэ тал дээр дорвитой арга хэмжээ авна гэсэн байр сууриа илэрхийлсэн байгаа.

-Арилжааны банкуудын хувьд?
-Арилжааны банкууд хэрвээ валют зарахгүй бол бид өнөөдөр хоол, хүнс, гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ хаанаас яаж авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хамгийн наад зах нь нефтийн төлбөрийг хэн гүйцэтгэх вэ. Банкууд үйл ажиллагаа, эдийн засагт гүйцэтгэдэг үүргээ ном журмын дагуу биелүүлж байгаа.

-Монголбанкны Ерөнхийлөгч огцрох болсонтой холбогдуулж энэ шуугиан үүссэн байж болох уу?
-Үүнд хариулт өгөхөд хэцүү байна. Төгрөгийн ханшинд улстөрийн, эдийн засгийн гэнэтийн огцом мэдээллүүд нөлөөлөхийн хувьд нөлөөлдөг. Гэхдээ өчигдрийн тохиолдолд ийм зүйл нөлөөлсөн гэх мэдээлэл надад алга.

Монголбанкны Валютын газар ийм байр суурьтай байна. Банкууд доллар худалдаалах үйл ажиллагаагаа валют арилжааны захуудад энэхүү хиймэл өсөлт намжсаны дараа үргэлжлүүлэх бололтой.

Одоо валют арилжааны төвүүдэд ам.долларын ханш аажмаар буурсаар байгаа юм.

Ч.Болортуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан